Нийтлэл 08 сарын 19, 2015

Амьдралынхаа хамгийн чухал зүйлийг олж түүндээ бүхнээ зориул

Аз жаргалын нууц бол амьдралынхаа хамгийн чухал зүйлийг олж, түүндээ бүхнээ зориулах юм хэмээн философич Дан Дэннэт хэлсэн байдаг. Тэгвэл хэрхэн түүнийгээ олж тодорхойлох вэ?  Дуртай зүйлээ олж, амьдралынхаа гол зорилгыг тодорхойлоход тань туслах долоон нэрт сэтгэгчийн бодролыг хүргэж байна:

Пол Грахам – Дуртай зүйлээ хэрхэн олох вэ?

Би юу хийж болохгүй вэ? гэж бодох нь ерөнхийдөө найз нөхөд, гэр бүл, таньдаг хүмүүс чинь намайг ийм үйлдэл хийвэл тэд юу гэж бодох бол гэсэн зовнил, айдастай чинь холбоотой. Нэр төрдөө санаа зовох хэрэггүй. Нэр төр гэдэг өөрийн дуртай зүйлээсээ ч гажиж, замаас гаргахад хүргэж чадах  хүчирхэг соронз юм. Тиймдээ ч зарим хүмүүс нэр төрөөсөө болж огт хүсээгүй болон дургүй ажлаа хийхэд хүрдэг. Нэр төр бол зүгээр л чулуужсан урам зориг. Чи юуг ч дээд хэмжээнд нь тултал сайн хийж чадвал нэр төртэй болох боломжтой. Өнөөдөр бидний нэр хүндтэй гэж бодож буй бүхэн хэдхэн жилийн өмнө юу ч биш байсныг сана. Тиймээс өөрийнхөө дуртай зүйлийг л хий тэгсэн цагт нэр төр өөрөө ирнэ.

Алеан де боты – Амжилт гэж юу вэ?

Амжилт гэж юу болохыг хүн бүр мэднэ гэж боддог. Гэвч хамгийн сонирхолтой нь тэд юу болохыг нь огтхон ч мэддэггүй. Учир нь тэдний амжилтыг тодорхойлж байгаа тодорхойлолт чухамдаа өөрийнх нь бус өрөөл бусдын үзэмж байдаг юм. Түүнчлэн телевиз, зар сурталчилгаа, маркетинг ч бидэнд хиймэл ойлголтыг өгдөг. Би амжилтын талаар бодож байгаа зүйл чинь буруу гэж хэлэх гэсэн юм биш. Зөвхөн чиний өөрийн бодол мөн эсэхийг л нягтал гэж хэлэхийг хүссэн юм. Бид өөрөө өөртөө л амжилтыг тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр хүсэл зорилгынхоо эзэн нь болж чадна гэсэн үг юм. Хүсч байгаагаа хүртэж чадахгүй байх нь муу. Гэхдээ хүсч байгаа зүйлээ аяллын төгсгөлд хүссэн зүйл чинь биш болохыг мэдэх түүнээс ч дор шүү.

Хью Маклеод – Хил хязгаар тогтоох ямар хэрэгтэй вэ?

Бүтээлч хүний суралцах ёстой хамгийн чухал зүйл бол хийхийг хүсч буй болон хүсэхгүй байгаа зүйлсээ ялган салгаж дундуур нь улаан шугам татаж сурах чадвар юм. Урлагт хүмүүс мөнгө төлж эхлэхэд л урлаг утгаа алддаг. Учир нь чамд илүү их мөнгө хэрэг болбол илүү олон хүн чамд юу хийхийг чинь зааварлана гэсэн үг. Тиймээс хүсч буй зүйлс болон хүсэхгүй байгаа зүйлсийнхээ дундуур хил хязгаар тогтоо.

Льюис Хайд – Хөдөлмөр ба ажлын ялгаа юунд байдаг вэ?

Ажил бол бидний цагаар хийж буй зүйл. Эхэлнэ бас дуусна. Үүнийг мөнгөний төлөө л хийдэг. Хөдөлмөр харин өөрийн хурдыг тогтоодог. Бид хөдөлмөрлөхийн тулд мөнгө авах биш, түүнээс илүүг ч төлж мэднэ. Учир нь энэ шүлэг бичих, хүүхэд өсгөх, дэлхийн хямралыг шийдвэрлэх, бүх л салбарт нээлт хийхтэй адил чухал зүйл юм.

Стив Жобс- Яагаад зогсолтгүй тэмүүлэх хэрэгтэй вэ?

Таны ажил амьдралын чинь томоохон хэсгийг нөхөж, сэтгэл хангалуун амьдралаар амьдрах цор ганц арга бол хамгийн гайхалтай гэж үздэг тэр л ажлаа хийх. Агуу ажлыг хийх цор ганц зам бол хийж буй зүйлдээ дурлах. Үүнийгээ хараахан олоогүй байгаа бол үргэлжлүүлэн эрж хай. Бүү зогс. Хайр, дурлал шиг хэзээ нэгэн цагт түүнийгээ олбол зүрх сэтгэл чинь мэдрэх болно. Тиймээс олтлоо бүү зогс, ирж хайсаар л бай.

Роберт Крулвич - Нөхөрлөл гэж юу вэ?

Та ажил хийх ажлын биеийг бүтээж болно. Түүнчлэн хэн нэгэнд тусалж сэтгэл зүрхтэй биеийг ч бүтээж болно. Энэ бол нөхөрлөлийн эрин үе. Таны хамтрагч танд анхаарал тавьж, таныг сорьж, тантай хамт ажиллаж, арыг тань хамгаална. Магадгүй таны хүч ч болж мэднэ... Тиймээс ажилдаа, хамт ажиллаж буй хүмүүстээ, өөрийн хүсэл мөрөөдөлдөө, тэдний мөрөөдөлд ч дурла. Тэгээд тэдэнд итгэ.

Холсте - Амьдралд хэрхэн "амьдрах" вэ?

Энэ бол чиний л амьдрал. Юунд дуртай, түүнийгээ л зөвхөн хий. Хэрвээ ямар нэгэн зүйлд дургүй л байгаа бол түүнийгээ соль, өөрчил. Ажилдаа дургүй бол гар. Хангалттай цаг байхгүй бол зурагт үзэхээ зогсоо. Хайрлаж, дурлах зүйлсээ хайж байгаа бол зогс. Тэд таныг дуртай зүйлээ хийж эхлэхэд чинь л өөрсдөө хүрээд ирнэ.

Сэтгэгдэл бичих

    • DR ADITYA
    • 2022-11-04

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

arrow icon