Нийтлэл 10 сарын 07, 2015

'Грэмми'-д нэр дэвшсэн Арга Билэг хамтлагийн уран бүтээлч залуусын тухай

 

Соёл урлагийн олон наадмуудаас дэлгэцийн болон тайзны, хөгжмийн шилдгүүдийг тодруулдаг Оскар, Тони, Грэмми гэх гурван наадам дэлхий дахинаа хамгийн нэр хүндтэй, өргөн цар хүрээтэй нь билээ.  "Грэмми" наадамд  эх  орноо төлөөлөн оролцож буй сонгодог жаззыг ардын хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг монгол залуус эхний шатанд нь шалгараад байгаа. Тэд бол “Арга билэг” хамтлагийнхан.  Хамтлагийн залуус “Агула” цомгоороо "Грэмми" наадмын эхний шатанд шалгарсан. Уншигч та бүхэнд дэлхийн чихнээ Монголоо цуурайтуулж яваа "Арга билэг” хамтлагийн авьяаслаг залуучуудыг танилцуулж байна.  

 “Арга билэг”  хамтлаг нь  2009 онд  байгуулагдсан бөгөөд өдгөө байгуулагдсан цагаас хойш “ Дээлт”, “Дэв”, “Агула” нэртэй гурван  цомгийг үзэгчдийн хүртээл болгоод байгаа. Мөн  тус хамтлаг  7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд   дэлхийн 20 гаруй орноор аялан тоглолт хийжээ.  

 “Арга билэг” хамтлагийнхан  "Грэмми"-д нэр дэвшсэн  “Агула” цомгоо Швейцарийн “Хенрих Кайзинг” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран гаргаж өдгөө тус цомог нь олон улсад танигдаад байгаа юм байна.   

Хамлагийн ахлагч,   цохивор хөгжимчин Г.Гантулга  

 

Л.Гантулга нь Хөгжимчин, зураач гэсэн хос мэргэжилтэй. Анх 2006 онд хамтлагаа 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тэрээр 2001 онд ХБК-ийг төгссөн бөгөөд 1999 оноос хойш Үндэсний морин хуурын чуулгад ажиллаж байгаа юм байна. Үлээвэр цохивор хөгжимчдийн улсын уралдааны тусгай байрын шагналтай уран бүтээлч ажээ. 

 

 

 

 

 

 

 

Хамтлагийн гишүүн морин хуурч А.Даваазориг

 

 А.Даваазориг 1997 онд ХБДС-ийг төгссөн. 1992 оноос хойш Үндсэний морин хуурын чуулгад ажиллаж байна. Морин хуурч 1995 онд ардын жүжигчин, төрийн шагналт Г.Жамъяангийн нэрэмжит Өсвөрийн морин хуурчдын уралдаанд IV байр эзэлж байсан. 2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их театрт CPI соёлын солилцооны хөтөлбөрт мэргэжил дээшлүүлсэн. Монголын урлагийн зөвлөлийн “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрт хамрагдсан бөгөөд Ази номхон далайн орнуудын урлагийн APPAN байгууллагын гишүүн уран бүтээлч аж. Мөн тэрээр  “Echo” бие даасан цомгоо гаргасан бөгөөд Морин хуурын чуулгынхаа “Playing love”, “Novel melody” тоглолтыг санаачлан, зохион байгуулсан урлагийн шилдэг менежер, манлайлагч залуу ажээ.

 

 

 

 

Хамтлагийг гишүүн морин хуурч Х.Батзаяа

 

ХБДС-ийн төгссөн Тэрээр  Морин хуурын чуулгад 1997 оноос ажиллаж байгаа бөгөөд гурван жилийн өмнөөс чуулгынхаа концертмейстер болсон байна.  Морин хуурч залуу 2008 онд ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит "Үндэсний хөгжимчдийн улсын уралдаан"- нд дөрөвдүгээр байр эзэлсэн. 2003 онд Морин хуурын чуулгын тоглолтоор Канад улсад ардын жүжигчин, төрийн хошой шагналт цолыг хүртсэн байна. Н.Жанцанноровын “Сэтгэлд шингэсэн говь”, 2005 онд Франц улсад урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Сүхбаатарын “Үүлэн бор”, 2006 онд Япон улсад ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн “ Хэнтий өндөр ууланд”, 2010онд ОХУ-ын Москвагийн Их театрт “Татлагын холбоо” зэрэг бүтээлд гоцлон тогложээ.

 

 

 

 

 Хамтлагийн гишүүн ятгачин О.Мөнхтогтох 

 

Тэрээр ХБДС-ийг ятга хөгжимчин мэргэжлээр төгссөн. Морин хуурын чуулгад 1997 оноос ажиллаж буй бөгөөд “Арга билэг”-ийн анхдагч, ганц эмэгтэй гишүүн.  Гарамгай уран бүтээлчдийн “Виртуозо” гала тоглолтод уран бүтээлээ хамгийн олон удаа толилуулсан гоцлол хөгжимчин юм. Хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны ятгын концертыг Япон улсын Осака хотод тоглож Морин хуурын чуулгын цомогт бичүүлсэн. Тайванийн Чин Кай Шийн нэрэмжит танхимд Хятадын нэрт хөгжмийн зохиолчдын “Хос эрвээхэй” бүтээлийг тоглосон, НҮБ-ын АНУ болон Швейцарь дахь танхим, Франц дахь ЮНЕСКО-гийн хурлын танхим, Бээжингийн “Сувдан” театр гээд уран бүтээл, гоцлол тоглолтоо олон газар толилуулжээ.  

 

 

 

 

Хамтлагийн гишүүн морин хуурч Н.Жигжиддорж

 

 

Тэрээр ХБК-ийг төгссөн. 2008 оноос Морин хуурын чуулгад ажиллаж байгаа. ӨМӨЗО-ы Хөх хотын “Улаан театр”, БНХАУ-ын нийслэл дэх Үндэсний их “Сувдан” театр, БНСУ-ын Үндэсний их театр, Парис дахь ЮНЕСКО-гийн хурлын танхим, Нью-Йорк дахь НҮБ-ын хуралдааны төв танхим зэрэг дэлхийн нэр хүндтэй тайзнаа уран бүтээлээ толилуулсан, морин хуурын гоцлол хөгжимчин ажээ. “Portrait of morinkhuur” цомгоо  бие дааж гаргасан.  Төрийн шагналт, ардын жүжигчин Г.Жамъянгийн нэрэмжит "Мэргэжлийн морин хуурчдын улсын 4-р уралдаан"-ны тэргүүн байр , Морин хуурчдын олон улсын анхдугаар уралдаанд дэд тэргүүн, ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит "Үндэсний хөгжимчдийн улсын I-р уралдаан"-нд III байр эзэлж байсан. БСШУЯ-ны шилдэг уран бүтээлчид олгодог “Мөнгөн мод” шагналын эзэн ажээ. 

 

 

 

Хамтлагийн гишүүн Төгөлдөр хуурч  Т.Пүрэвсүх  

 

 

 Тэрээр өмнө нь “A sound”  хамтлагийн даралтат хөгжимчин байсан. Казакстан Монголын хамтарсан хөгжим бүжгийн академийн коллежийг 2006 онд төгсчээ. 

 

 

 

 

 

 

 

Хамтлагийн гишүүн бөмбөрчин Т.Баясгалан 

 

 Хамтлагийн шинэхэн гишүүн тэрээр 2001 онд ХБК-ийг төгссөн. Сар чулуун" үндэсний дуу бүжгийн чуулгад дөрвөн жил ажилласан. 2009-2010 онд Монголын төмөр замын үндэсний дуу бүжгийн чуулгад бөмбөрчнөөр ажиллаж байжээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Арга билэг хамтлагийн шинэчилсэн найруулга:  "Шарга даага" МУСК-ны хөгжим  "Үүлэн бор" 

 

Сэтгэгдэл бичих

    • Zolboo
    • 2018-02-09

    Sain xxamtlag

    • Zolboo
    • 2018-02-09

    Sain xxamtlag

    • Zolboo
    • 2018-02-09

    Sain xamtlag shuu amjilt

    • Zolboo
    • 2018-02-09

    Sain xamtlag shuu amjilt

    • Нараа
    • 2016-03-13

    Монголын сор болсон хөгжимчдөөс бүрдсэн Арга билэг хамтлагийнханд баяр хүргэж амжилт хүсье.

arrow icon