Нийтлэл 10 сарын 31, 2016

ЯПОН ХҮНИЙГ ИНГЭЖ БҮТЭЭДЭГ: Хүүхдийн тархи араасаа урагшаа хөгждөг

Ойрд уншсан номын агуулгаас товч танилцуулъя гэж бодлоо. 160,000 хүний тархины зургийг харж судалсан тархи судлаачийн бичсэн "Хүүхдээ хэрхэн ухаантай хүмүүжүүлэх вэ" гэдэг ном юм. Хүний тархи ерөнхийдөө араасаа урагшаагаа хөгждөг юм байна.

0-2 нас

Дагз буюу тархины ар талд харах сонсох мэдрэхүйг хариуцсан тархины бүтэц байдаг ба энэ нь 0-2 насанд идэвхтэй хөгжиж байдаг юм байна. Энэ үед нь хүүхдийн мэдрэмжийг хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй.  Японы нэр хүндтэй сургуулийн чадварлаг оюутнууд бага насандаа  ЗУРАГтай толь бичиг, нэвтэрхий тольтой гэрт өссөн нийтлэг онцлогтой байжээ. Энэ үеэс нь зурагтай нэвтэрхий тольтой  танилцуулснаар хүүхдийн сониуч зан хөгжиж, цаашид өөрөө сонирхлоороо юм сурах анхан шат нь тавигддаг гэнэ. Мөн унтахынх нь өмнө нь орой болгон  зурагтай толь бичгээ хамт уншсанаар эцэг эхтэйгээ харилцан ярилцах бас нэг сэдэв нэмэгддэг гэнэ. Гэхдээ хамгийн гол нь зурагтай ном үзээд дуусах биш бодит ертөнц ном хоёрыг холбосон туршлага буюу тэр номтой холбоотой юмыг амьдрал дээр ойлгож  мэдрэх нь хүүхдийн тархи хөгжих буюу сониуч зан нь хөгжих гол хүчин зүйл болдог юм байна. Амьтны тухай зурагт толь бичиг хамт уншиж байгаа бол амьтны хүрээлэнд дагуулж очоод тэрийгээ эргээд номноосоо хайх ч юм уу бодит ертөнцтэй холбож өгвөл хамгийн үр дүнтэй юм байна. Мөн зурагт энциклопеди нь бага байхаас нь үсгэнд нүдийг нь дасгадаг тул сургуульд ороод үсэг сурахад учрах саад бэрхшээлийг арилгаж өгдөг гэнэ. Мөн хүүхэд 5 нас хүрэхээрээ дуртай дургүй юм нь тодорхой болоод ирдэг тул 5 нас хүртэл төрөл бүрийн ЗУРАГтай толь бичгээс уншиж өгвөл олон талын сонирхол нь хөгждөг юм байна.

3-5, 8-10 нас

3-5 насанд хөгжим, хөдөлгөөний хөгжилд нь анхаарвал яваандаа хэл сурах, янз бүрийн юманд дүйтэй болдог гэнэ. 
Токиогийн Их Сургуулийн оюутнуудын дунд төгөлдөр хуур багадаа сурж байсан гэсэн оюутнуудын хувь өндөр байдаг ажээ. . Удаан үргэлжлүүлж суралцаж чадаагүй байсан ч хамаагүй гэнэ. 8-10 нас бол гадаад хэл сурахад амархан нас юм байна. 

10 наснаас хойш

10 наснаас хойш буюу өсвөр насанд гадаад орчинтой харилцаж нийгэмших нь цааш цаашдын хүнтэй харилцах чадвар буюу карьерыг тодорхойлдог гэнэ. Энэ насанд хэр зэрэг харилцааны ур чадвар эзэмших эсэхэд хэнтэй юу хийж өнгөрөөх нь   нөлөөлдөг. Өсвөр насанд хүрээд ирэхээр хүүхдийн тархины хөгжлийн түвшний хувьд насанд хүрсэн хүний түвшинд харилцах суурь  аль хэдийн  тавигдсан байдаг. Багадаа сурсан, үзсэн сонирхсон юм нь хөгширсөн хойно хобби болж үлдэх эсвэл эргэж сонирхоход дөхөм болдог. Аливаа юманд сониуч, дуртай байх нь сэтгэцийн өвчин, оюун самуурахаас сэргийлдэг буюу удаан хугацааны тархины эрүүл мэндэд нөлөөлдөг юм байна. 

Өдөр тутмын амьдралдаа анхаарах зөвлөмжүүд

Хүүхэд хангалттай унтах ёстой ба тэр тусмаа орой эрт буюу 8-9 цагийн үед унтах нь зохимжтой юм байна. Энэ талаар олон газар бичсэн тул нуршаад яахав.
Унтахынх нь өмнө нь ном уншиж өгөх нь ой тогтоолтонд хамгийн сайн юм байна. Өөрөөр хэлбэл шалгалтад бэлдэж байхдаа унтахынхаа өмнө нь эргээд харах нь илүү тогтоодог ба даалгавраа хийчихээд зурагт үзвэл зурагтаар гарсан юм нь илүү тогтоогддог гэнэ. 
Өглөөний цайг тогтмол уух нь хүүхдийн тархины хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг ба глицемик индекс багатай өглөөний хоол цай уух нь илүү дээр юм байна. Өөрөөр хэлбэл огт цайгаа уухгүй байснаас өглөөний цайгаа уусан нь дээр ба чихэрлэг талх булочка идснээс өндөгтэй талх, будаа гэх мэт баланс сайтай юм идснээр хүүхдийн зогсоо зайгүй өсч хөгжиж буй тархины хэрэгцээг илүү сайн хангаж өгдөг юм байна.
Хөдөлгөөнтэй байж, спортоор хичээллэх нь  сурлагад сайнаар нөлөөлдөг ба хамгийн гол нь спортод бүх цагаа зарцуулаад хичээл хийх зав байхгүй биш хичээлийн хажуугаар тогтмол тохиромжтой хэмжээнд спортоор хичээллэх нь илүү үр дүнтэй гэнэ. Game буюу компьютерийн тоглоом хүүхдийн тархинд сайнаар нөлөөлдөггүй, ийм юманд орсон хүүхдийг хорихгүйгээр компьютерийн тоглоомтой нь ч хамаагүй ийш тийш дагуулж яваад өөрөө болиод сонирхол нь буурахад эцэг эх хичээх ёстой юм гэнэ. Маш их тэвчээр шаардах ч бууж өгж болохгүй гэнэ.
Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг ба байнга загнаснаар тэр нь архаг стресс болж тархины hippocampus агшихад хүргэдэг юм байна шүү.

Тархины hippocampus зураг

Анагаах ухааны Ph.D Т.Цасан

 

Сэтгэгдэл бичих

    • Oyunnemekh
    • 2017-11-05

    • Zochin
    • 2016-12-23

    Japan huuhed bur ingej humuujdegt itgehgui l bna. Etseg eheesee huiten hundii baidag yum shig. Het ih daramt huleelten dor usdug uchraas zaluusin dotor amia horloh asuudal ih bdag.

    • Soniuch
    • 2016-11-02

    The hippocampus is a small, curved formation in the brain that plays an important role in the limbic system. The hippocampus is involved in the formation of new memories and is also associated with learning and emotions.

    • Ganaa
    • 2016-11-02

    Saikhan medeelel bnaa.

    • иргэн
    • 2016-11-02

    Манайханд ухамсарь хүмүүжил 2-г багаас нь суулгаж чадвал толгойн потенциалаар хол хоцрохгүй

    • Мандах
    • 2016-11-01

    hippocampus-г монголоор юу гэх юм бэ?

    • Reader Mom
    • 2016-11-01

    Ene yamar nomiin tovch aguulaga ve?

    • Reader Mom
    • 2016-11-01

    Ene yamar nomiin tovch aguulaga ve?

    • Зодуулж өссөн
    • 2016-11-01

    ээж намайг загнаж зодсоор байгаад тархины хиппокампуст нөлөөлцөн юм байна шдэ яг

arrow icon