Нийтлэл 10 сарын 27, 2017

Монголын хуульчдын холбооны гуравдугаар их хурал маргааш хуралдана

Монголын хуульчдын холбооны гуравдугаар их хурал маргааш хуралдаж шинэ ерөнхийлөгчөө сонгох юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байна гэсэн байдаг.  Түүнчлэн  хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа 2017 оны аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд, санал өгөх ажиллагаа аравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд цахим системээр явагдсан. Харин  хуульчдын холбооны ерөнхийлөгчид П.Амаржаргал, П.Эрдэнэбат, Г.Нацагдорж, Б.Баярсайхан болон Ж.Хунан, Д.Түвшинтамир нар нэр дэвшсэн төдийгүй  их хурал зохион байгуулах ажлын хэсгийн даргаар  Ч.Баянжаргал ажиллах юм. Мөн тус хурлаар хуульчдын холбооны хуульч нарын үйл ажиллагааны дүрэмд оруулах өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх бөгөөд дараах асуудлуудыг хөндөнө.

  • Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлагнах
  • Монголын Хуульчдын холбооны хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлагнах

  • Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээллэх

  • Монголын Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, батлах
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг хийх юм

Сэтгэгдэл бичих

arrow icon