Нийтлэл 03 сарын 16, 2018

“Хөвсгөр” реалити шоу тун удахгүй “VTV” –ээр

“VTV” HD  телевиз  “ Бид  Монголдоо хайртай” төслийн хүрээнд 5 дахь удаагийн томоохон шоугаар үзэгчиддээ бэлэг барих гэж байна. Энэ удаад бид “Хөвсгөр” реалити шоугаар өөртэй итгэлтэй охид бүсгүйчүүдээ байлдан дагуулахад бэлэн боллоо.

Дэлхий нийтээрээ таргалалтын эсрэг тууштай тэмцэж байгаа энэ цагт бид ч охид бүсгүйчүүдээ байлдан дагуулж эрүүл хооллолт идэвхтэй хөдөлгөөнөөр турах боломжийг “Хөвсгөр” реалити шоугаараа дамжуулан олгох болно.

Илүүдэл жин  буюу  таргалалт нь хэвийн биш өөхний хуримтлал , биед илүүдэл өөх хэт хуримтлагдсанаас эрүүл мэндийн байдлыг алдагдуулдаг нэгэн төрлийн өвчин гэдгийг ДЭМБ тодорхойлоод байгаа. Тиймээс илүүдэл  жингээсээ салж эрүүл амьдрах хүсэл тэмүүлэлтэй охид бүсгүйчүүд  “Хөвсгөр” реалити шоугаар дамжуулан өөрт тохирох  жиндээ хүрэх болно.

Түүнчлэн “Хөвсгөр” реалити шоу маань Монголд анх удаа 20.000.000 саяын шагналын сантай тураах шоу болж байгаагаараа онцлог юм. Реалити шоунд оролцох охид бүсгүйчүүд  маань    бүтэн гурван сарын туршид эрүүл хооллолт идэвхтэй хөдөлгөөнөөр турж төгс бие галбирт хүрч өөртэй итгэлтэй сайхан бүсгүй болно. Бас дээрээс нь 20.000.000 шагналын эзэд болно.

“Хөвсгөр реалити” шоу   “VTV” HD  телевизийн эфирээр долоо хоног бүрийн бямба гарагийн 22:00 үзэгч танд хүрнэ.

Сэтгэгдэл бичих

arrow icon