Фэйсбүүкт хэн, юу трэнд болж байна вэ: Тэгээд төмөр замаа холдуулаач

Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт  хэн трэнд болж байна вэ?

Энэ долоо хоногийн фэйсбүүк трэндийг улс төр, эдийн засгийн чиглэлийн хүмүүс түлхүү тэргүүлжээ.

 Зандаахүү Энхболд Zandaakhuu Enkhbold

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш гүүрэн гарцын бүтээн байгуулалттай холбоотой маргаан цахим орчинд трэнд болсон. Харин энэ асуудалд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өөрийн цахим хуудаснаа "Тэгээд төмөр замаа холдуулаач МАН намын 65 гишүүд ээ, сонгуульд ялаад 2 жил боллоо. 2012-2016 онд наад хэдэн зуун тэрбумийн үнэтэй гүүрнүүдийг чинь бариулаагүй юм шүү" гэжээ. 

 Ганбаатар Сайнхүү

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр Оюутолгойн гэрээн дээр өөрчлөлт оруулаад өгөө гээд надаар ахлуулдаг ч болоосой.  Би баталгаатай үр дүн  гаргана. Монголын ард түмэнд Оюутолгойг ашигтай болгож чадна гэдгээ харуулмаар байна хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

 Энх-Амгалан Лувсанцэрэн

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан чуулганы хуралдааны үеэр Монгол улсын иргэдийн цалин тэтгэмжийн асуудлыг хөндөж энэ асуудлыг хөдөлмөрийн тухай хуулиар яаралтай шийдвэрлэх саналыг дэвшүүлжээ. Тэрээр "Хувийн хэвшлүүд цалин хөлсний шинэ тогтолцоонд шилжсэн. Гэтэл төрд ажиллаж байгаа, хувиараа цагийн хөдөлмөр эрхэлж байгаа, албан бус секторт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсний тогтолцоо яг хуучныхаараа, маш бага цалин авч байгааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах ёстой".

Ganhuyag Chuluun Hutagt

Эрдэнэс Таван Толгой компани нийт 2,511,000 хувьцаа эзэмшигчээ бүртгэжээ. Өнгөрсөн жил 8.5 сая тонн нүүрс экспортолж нэг их наядын орлоготой ажиллаж. 438.4 тэрбум төгрөгийн ашиг олж, компанийн үнэлгээ 5 тэрбум доллар буюу 12 ихнаяд төгрөгт хүрсэн гэх мэдээллийг удирдлага нь өгч. Энэ сарын 27-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийнэ гэнэ. Дүрэмдээ өөрчлөлт оруулж, ТУЗ-өө сонгох байх. Ногдол ашиг ч хуваарилах боломжтой болсон юм шиг харагдана.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1759

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
19%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 19%
  • 68%