Нийтлэл 08 сарын 21, 2018

Нийгэм дэх сайн манлайлал олон улсын бага хурал амжилттай болж өнгөрлөө

Япон улсын Нагоягийн их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгсөгчдийн “Нийгэм дэх сайн манлайлал” сэдэвт олон улсын бага хурал 2018 оны 8 сарын 14-ний өдөр Улаанбаатарт амжилттай болж өнгөрлөө.

Панелистууд: /Доктор Ц.Цогт, Доктор Д.Уянга, Доктор Б.Амарсанаа, Доктор Д.Гангабаатар, Доктор О.Мөнхсайхан/

Хурлыг Нагоягийн их сургуулийг төгсөгчдийн Монгол дахь холбооноос Нагояагийн их сургууль, Нагояагийн их сургуулийн төгсөгчдийн холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуульд магистр, докторын зэрэг хамгаалж ирээд төр, хувийн хэвшилд ажиллаж буй төгсөгчид, Нагояагийн их сургуулийн багш, профессорууд оролцож өөрсдийн санал бодлоо солилцсон байна.

Хурлыг нээж Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн эмерит профессор, Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич С.Нарангэрэл үг хэлэхдээ: 

"Улс орноо ирээдүйн сайн сайхан, хөгжил дэвшилд хүргэхэд тус сургуулийг төгсөгчдийн зөв манлайлал, үлгэр дуурайл чухал"

болохыг онцлон тэмдэглэлээ.

Уг хурлын үеэр нийгэм дэх зөв манлайлал, эрх зүй, эдийн засаг, боловсрол, соёл, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох төгсөгчдийн оролцоо, Нагояагийн их сургуулиас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, төгсөгчид, одоо сурч буй оюутнууд болон их сургуулийн хооронд харилцааг дэмжихэд Нагоягийн их сургуулийг төгсөгчдийн Монгол дахь холбооны үүрэг зэрэг олон талт асуудлыг хөндөн ярилцсан байна. 2018 оны 3 сарын байдлаар Нагояагийн их сургуулийг Монгол Улсаас нийт 101 хүн суралцаж төгссөнөөс 41 нь эрх зүйн чиглэлээр магистр, докторын сургалтад амжилттай хамрагдсан ажээ.

/Академич С.Нарангэрэл, Нагояагийн их сургуулийг төгсөгчдийн Монгол дахь холбооны Ерөнхийлөгч Г.Батбаяр/

 /Профессор ОКУДА Саори/

 /Профессор СҮГИУРА Казутака,/

/Оролцогчид/

 

Сэтгэгдэл бичих

arrow icon