НАДАД АСУУЛТ БАЙНА: Виферон лааг тэгээд хэрэглэж болох юм уу, үгүй юу?

Хэдэн хоногийн өмнө Оросын холбооны улсад үйлдвэрлэгддэг Виферон лааг ханиад томууны үед хэрэглэхэд үр дүнгүй учир  эмийн жагсаалтаад хасна  гэх мэдээлэл цацагдаж  эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 

“Анаферон эм, Виферон лаа хоёрыг хөнгөлттэй олгох эмийн жагсаалтаас хассан. Анаферон жоргүй эмийн жагсаалтад орж байгаа учраас зайлшгүй олгох болон жоргүй олгох эмийн жагсаалтад орохгүй. Азийн хөгжлийн банкны багаас судалгаа хийгээд Виферон лааг бага насны хүүхдэд хэрэглэж болохгүйг тогтоосон. Тухайн үедээ л вирусийг устгах боловч 1-2 жилийн дараа хүүхдийг дархлаагүй болгодог. Үүнийг олон улсын байгууллагаас тогтоогоод бидэнд зөвлөмж өгсөн учраас Виферон лааг хөнгөлттэй эмийн жагсаалтаас бүү хэл хэрэглээнээс хасах чиглэлтэй байгаа”

 гэх мэдээлэл хийсэн бол тус эмийг нийлүүлдэг ЭНТО” ХХК

“Салбарын сайд нь өөрөө хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн албан ёсоор нотлогдоогүй буруу ташаа мэдээлэл тараасан” гэж үзэж буйгаа илэрхийлэн албан ёсоор мэдэгдэл гарган сошиал ертөнцөөр түгээж эхэлсэн. Ингэхдээ 50 жилийн өмнө бүтээсэн уг лааг практикт хэрэглэж, ашиглахад ямар нэгэн сөрөг урвал, гаж нөлөө илэрсэн тохиолдол өнөөг хүртэл бүртгэгдээгүй"

гэдгийг ЭНТО ХХК   дурджээ.

Харин өнөөдөр эрүүл мэндийн яам болон эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд Виферон лааны тухай хэвлэлийн бага хурал хийсэн боловч иргэдийн асуултад бүрэн дүүрэн хариулт өгч, виферон лааг цаашид хэрэглэж болох эсэх асуудалд цэг тавьж чадсангүй.

Виферон  нь эм, шулуун гэдсээр хийдэг лаа, тариа хэлбэрээр манай улсын эмийн бүртгэлд 2010 оны наймдугаар сарын 25-нд бүртгэгдэж, орж ирсэн байна. Эмийн бүртгэл нь 2015 оны наймдугаар сарын 25-нд сунгагдсан бөгөөд 2016 оны гуравдугаар сарын 25-наас эхлэн Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад багтаж 80 хүртэлх хувийг хөнгөлөлттэй болжээ. 

2016 онд тус эмийн хөнгөлөлтөд зориулж Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2018 оны долдугаар сарын 18-наас эхэлж тус эмийг хөнгөлттэй эмийн жагсаалтаас хасах шийдвэр гарах хүртэл Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.9 тэрбум төгрөг тус эмийн хөнгөлөлтөд зарцуулагдаж, тус эмийн 91 мянган хүн хэрэглэсэн гэсэн судалгаа гарчээ.

 Гэтэл  Монгол улсад орж ирээд хүүхдийн болон өрхийн эмч нар нярай хүүхдүүд Виферон лааг жороор бичсээр 91 мянган хүн хэрэглэчихээд байхад 8 жилийн дараа л тус лааг ханиад томууны үед хэрэглэх удирдамж заалт байхгүй, ханиад томууны үед хэрэглэхэд ямар ч үр дүн  байхгүй харин ч энэ лааг хэрэглэсэн хүүхдийн дархлаа 2-3 жилийн дараа байхгүй болно. Зарим эмч нар чухам яагаад энэхүү лааг жороор бичиж өгөх болсныг мэдэхгүй байна  гэх мэт  тайлбар хийж байгаа эрүүл мэндийн яам, хүүхдийн эрүүл мэндийн төвийнхөн дэндүү хариуцлагагүй нь харагдаж байна.  

Ямартай ч одоогоор Виферон лаа нь ханиад томууны үед хэрэглэхэд ямар  ч үр дүн үзүүлдэггүй нь тодорхой болсон гэнэ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд энэ лааг хэрэглэсэн 91 мянган хүн ямар ч хэрэггүй зүйлд мөнгөө зарцуулж эдийн засаг болон эрүүл мэндээрээ хохирсны нөхөн төлбөрийг хэн төлөх вэ?

Цаанаасаа ханиад томууны үед хэрэглэ гэсэн заавар зөвлөмж өгөөгүй байхад жор бичиж өгсөн эмч үү эсвэл үр дүнгүй эм бэлдмэл хэрэглэсэн иргэн өөрөө хохироод?

Үр дүнтэй ч бай үр дүнгүй ч бай нэгэнт хэрэглээд хэвшчихсэн. Тэгвэл үнэхээр энэхүү лаа нь үр дүнгүйн дээр хэрэглэсний дараа ямарваа нэг сөрөг нөлөө үзүүлдэг бол яах вэ?

Эмч жор бичээд өгчихвөл энэ лааг авч хэрэглэх ёстой эсвэл хэрэглэж болохгүй юу яг яах ёстой вэ?

 

 

 


avatar
    • 3 huuhdiin aav
    • 172.69.254.*

    Munguur eh oron 2. Business, uls tur-iihun mungu huuh ni heterhii bgaa yum bish uu. Uuriin uls ard tumnii ayulgui bdaald shuud nuluuluhuits - dorduulah uil ajillagaa yavuulj bgaa dur zurag haragdaad bh yum. Ene em ur dungui bol anh mongold nevtruulj surtalchilsan humuus, a harin ur duntey bol odoo ur dung ni nyatsaagaad bgaa humuus ul ard tumend hortoy shidver gargaj uil ajillagaa yavuulj bgaagaa gj haragdaj bn.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%