Нийтлэл 02 сарын 13, 2020

VALENTINE DAY: Бүх цагийн үеийн хайрын тухай шилдэг 10 роман

Гэгээн хайрын валентины өдөрт зориулан хайр сэтгэлийн хамгийн сайхан түүхүүдийн тухай өгүүлсэн 10 романы агуулгыг тоймлон хүргэж  байна.

Маргарет Митчелл: Салхинд туугдагсад

"Би энэ тухай маргааш л бодъё. Маргааш чинь өөр өдөр" гэсэн Скарлетт О’Харагийн шүтлэг болсон үг олон бүсгүйчүүдийн амьдралын баримтлал нь болсон юм. "Салхинд туугдагсад" романы алдарыг хэмжих аргагүй. Пулитцерийн шагнал, дэлхийн 40 хэлний орчуулга, кино болгосных нь найман “Оскар”, сая саяын давамгайлал, дэлхийн алдар нэр. Скарлетт, Ретт Батлер нарын нэр нэрийтгэл  болсон. Мөрөөдлийн эр хүнийг хэрхэн байлдан дагуулах, найз бүсгүйнхээ нөхрийг урвуулах, хуучин хөшигөөр дэгжин даашинз оёх зэргээс эхлэн газар тариалангийн жижиг эссегээр дуусгасан бүх асуудалд хариу олох ширээний нэвтэрхий толь болгон Маргарет Митчеллийн номыг ашиглаж болно. Скарлеттийн туршлага нь амьдралд бүхий л зүйл учирна, гэхдээ хамгийн гол нь Леди хэвээр үлдэхийг баталсан сургамж юм.

Колин Маккалоу: Өргөст бутны шувуухайнууд

Австралийн зохиолч эмэгтэй Колин Маккалоу дахиад л “улаан хар” буюу хайр сэтгэл эсвэл шашинд зүтгэх хоёрын хоорондох сонголтын асуудлыг хөндөв. Мэгги ба хувраг эцэг Ральф хоёрын урт хугацааны догдлуулам дурлалын түүх нь эхлэлээсээ эмгэнэлт төгсгөл хүртэл уншигч таныг татна. Уншигч нарыг маш сонирхолтой 700 хуудас роман хүлээж байна. Аз жаргалтай төгсгөл болох уу? гэдэг нь эцсээ хүртэл таныг удирдах болно.

Сесилиа Ахерн: Би чамд хайртай

XXI зууны хамгийн нялуун номуудын нэг. Сесилиа Ахерны анхны романыг гарах гарцгүй болсон үедээ цочроох эмчилгээний арга болгон ашиглаж болно. Арваад хуудас уншихад нүд бүрэлзэн нулимс цийлэгнээд ирнэ, төгсгөл хэсэгт номыг унших нь маш бэрхшээлтэй. Хэрэв энэ бүгд нь бага санагдвал, Хилари Суонк, Жерард Батлер нарын тоглосон “Би чамд хайртай” киног үзэж болно.

Франсуаза Саган :Сайн байна уу, гуниг минь!

Олонд төдийлөн танил болж чадаагүй байсан зохиолч эмэгтэй Франсуаза Саганы роман тавиад онуудад ихээхэн шуугиан дэгдээж байжээ. Гэхдээ үндэслэлгүй биш. Зохиолч дөнгөж 19 хүрсэн ба романы агуулга нь залуу франц бүсгүйн амьдралын туршлагатай эн зэрэгцэхээргүй байлаа. Шүүмжлэгч нар мадмуазель Саган өөрийн үеийнхэндээ хэнийг үлгэр болгож байна вэ гээд л дургүйцэж байв. Эрх танхи Сесиль гэдэг охин олны анхаарлын төвд байхыг эрмэлздэг, түүний ухаангүй үйлдэл нь эцгийнхээ хайрт хүнийг хөнөөсөн хэрэг анхаарал татахгүй гэж үү? За яахав, дурлал янз бүр. Хувиа хичээсэн өнгө аяс давамгайлж, бага зэргийн гуниг төрүүлэхгүй бол юуг дурлал гэх билээ?

Шодерлоде Лакло: Аюултай харилцаа

Франсуаза Саганаас өмнө хоёр зуун жилийн цаана генерала Шодерлоде Лакло “Сайн байна уу, гуниг минь” романаас дутахааргүй захидлын романыг бүтээсэн байв. Яг манай Ч.Чимид гуайн “Хавар, намар” роман шиг. Зохиогч өөрөө захидлуудыг жинхэнэ гээд зөвхөн үл ялиг засвар хийсэн гэж хэлсэн байлаа. Гэнэн хонгор Сесиль виконт де Вильмар гэгчид хууртагдсан түүхийг романаас уншиж, дэлгэцнээс харж болно. “Аюултай харилцаа” нь кино зохиолч, найруулагч нарын дуртай адал явдлын роман юм. Уг номыг долоон удаа кино болгосон байгаа. Монголчууд маань ч мөн кино бүтээсэн билээ.

Шарлотта Бронте:Жейн Эйр

Шарлотта Бронтегийн романыг бүх насныхан уншихаар. Өсвөр насандаа гол баатар эмэгтэйнх нь ухаалагт, дунд насныханд мистер Рочестерт дурласан дандаа өршөөгдөх их хайр сэтгэлд суралцах шаардлага байгаа. “Жейн Эйр” роман өнөөг хүртэл дэлхийн шилдэг бейстселлерүүдийн жагсаалтын дээд хэсэгт бичигдсээр  л байна.

Фрэнсис Скотт Фицжеральд :Халуухан янаглалын шөнө

Жаазын үеийн гол зохиолч гэгдэх Фрэнсис Скотт Фицжеральдын «Халуухан янагийн шөнө» роман олон намтрын нэг гэгддэг. Өнгөрсөн зууны гучин онд дээдсийн хүрээний арслан гэгдэж байсан эхнэр Зельда нь ухаан санааны хямралд орон шизофрени гэх өвчнөөр өвчилжээ. Ном баяр баясгалангүй болсон нь мэдээж. Номын сэдэв нь тэдний үнэнч биш гунигт амьдрал. Америкийн уншигчид сэтгэл дундуур үлдсэн нь ойлгомжтой.

Фэнни Флэгг: Дэн буудлын зоогийн газарт шарсан, ногооноороо байгаа улаан лооль

Нам жим, хотод үйл явдал нь өрнөж байгаа гэр бүлийн туульс. Америкийн уран зохиолын жишиг болсон романд хайр сэтгэл, нөхөрлөл, туслалцаа, арьсны өнгөөр гадуурхах зэргийн бүхий л асуудал байгаа. Гэхдээ энэ номыг, өөдрөг бүх зүйл сайхан болоосой гэсэн хүмүүс унших ёстой. Уншаад дуусахад санаа сэтгэл өөдрөг болно гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Эрик Сигал: Нэгэн дурлалын түүх

Таамаглаж болохоор сэдэв ч номыг унших эсвэл түүгээр бүтээгдсэн киног үзэхэд  ямагт догдлох болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Баян чинээлэг, сайн сурлагатай Харвардын оюутан залуу, эмэгтэй нь ердийн нэг бүсгүй хоёр уулзана, хүнд өвчин ч салгахааргүй салшгүй хайртай болсон байна. Дурлалын түүхийн эцэст тэр дахиад л ганцаар үлдэнэ. Энэ зохиолыг яаж ч эргүүлсэн дандаа догдлуулсаар байдаг.

Жон Фаулз: Франц дэслэгчийн бүсгүй

Постмодернист романы үйл явдал викторианы үед хамрагдана. Сэдэв нь хэн бүхний мэдэх: баян айлын охинтой сүй тавьсан залуу ба нэр нүүрээ барсан гэхээр зарц бүсгүй. Гэхдээ Фаулзнь хайрын адал явдлыг дээдэлсэн шар зохиолч биш. Зохиолч номынхоо төгсгөлийн гурван хувилбарыг санал болгосон тоглоомыг уншигчидтай хийж байна. Уншигч өөрөө л сонголтоо хийх буюу сэдвийг үргэлжлүүлэн сэтгэх ёстой. 

М.Цогт

 

Сэтгэгдэл бичих

    • DR. ADITYA
    • 2020-02-18

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:

arrow icon