Нийтлэл 04 сарын 13, 2020

Европын холбооноос Монгол Улсын Засгийн газарт 690,000 еврогийн санхүүжилтийг олголоо

Европын холбооны санхүүжилтээр Европын холбоо, Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд 690 мянган еврогийн санхүүжилтийг олголоо. Энэ санхүүжилтийг COVID-19 өвчинтэй холбоотой үүсээд байгаа онцгой байдалд хариу арга хэмжээ авах, түүний богино болон дунд хугацаанд үзүүлэх нөлөөг зохицуулахад чиглэсэн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихэд зориулахаар болжээ.  

"Цаг үеийн шинж чанартай уг техникийн туслалцаа нь Сангийн яаманд дотоодын нөхцөл байдалд нийцсэний дээр олон улсын сайн туршлагыг харгалзаж үзсэн оновчтой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ" гэж Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев онцоллоо.

Монгол улсад засаглалыг бэхжүүлэх уг төсөл нь Европын холбооноос 4.8 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилттэй бөгөөд Төсөв санхүүгийн удирдлагын шинэчлэл хийх стратеги, ажлын төлөвлөгөө (2018-2022)-нд туссан тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газарт техникийн туслалцаа үзүүлдэг. 

 

 

Эх сурвалж: Дэлхийн банк

 
 

Сэтгэгдэл бичих

arrow icon