Монголын төр ба Солонгосын төр. Монгол иргэн ба Солонгос иргэн

"Арвин гишүүнийг өмөөрөхүй" нийтлэлийг Арвин гишүүний тухай нийтлэл гэж ойлгох хүн гарч мэднэ. Гэвч уг нийтлэлд цухас дурдсанчлан угтаа Монголын төр Монгол иргэндээ хэрхэн хандаж байгаад бухимдсан гишүүний бухимдлыг ойлгож дэмжсэн хэрэг юм. Нэг иргэний амь, нэг иргэний үнэ цэнийн төлөө нийт улс нийгэм, төр улсаараа яаж тэмцдэгийг түүхэн жишээн дээр харцгаая. 

 

СОЛОНГОС:

 2002 оны 7 сард БНСУ дахь АНУ-ын цэргийн баазын хуягт хээрийн сургуулиас буцаж яваад дунд сургуулийн 2 охины дайрч амь насыг хохироосон хэрэг гарав. Хээрийн сургуулийн цаг байсан тул цэрэг хүн тушаал зөрчөөгүй гэж АНУ-ын тал үзэв.

 

 Энэ мэдээлэл хэвлэлээр цацагдсны дараа Солонгосын олон нийт эсэргүүцэж эхлэв. 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-д үндэсний баг нь амжилттай оролцсон байдал тэдний эсэргүүцэлд улам хүч, зориг нэмжээ. Цэргийнхнийг хатуу шийтгэх, АНУ-ын Ерөнхийлөгчийг уучлал гуйхыг жагсагчид шаардлаа. Өөрөөр хэлбэл Өмнөд Солонгосчууд өөрсдийг нь Умард Солонгосоос хамгаалагчдын эсрэг тэмцэв.

 

АНУ цэргийнхэндээ 6-8 жилийн ял оноосон нь түүхэндээ хамгийн хүнд ял байлаа. Гэвч жагсагчид эсэргүүцлээ өргөжүүлж АНУ-ын ерөнхийлөгчийг Солонгосын ард түмнээс уучлал гуйхыг шаардав. АНУ-ын Засгийн газар үүнийг боломжгүй гэв.

 Эсэргүүцэл улам газар авч NO USA, NO SOFA\Солонгос дахь цэргийн бааз\ хөдөлгөөн өрнөж олон газар Америкчуудад үйлчлэхгүй гэж зарлалаа. Солонгосын засгийн газар анхааралдаа авч, 2 орны харилцаанд асуудал гарч болох тухай сэрэмжүүлэв.

БНСУ-ын түүхэн дэх хамгийн том жагсаалууд 9 сараас эхлэв. Ялангуяа 12 сарын 25 жагсаалд нийтдээ 2 сая хүн оролцож рекорд тогтоожээ. Энэ өдрүүдэд лаа, цаасан аяга хамгийн гүйлгээтэй бараа болж 2 сар хүртэл үргэлжилсэн авч энэ тайван жагсаалд хохирогч гараагүй. Эдийн засагт хэмнэлттэй, ашигтай жагсаал байсан гэж судлаачид дүгнэж байсан. Эмх замбараагүй байдал, ажил хаялт, эсэргүүцэл дагуулаагүй лаатай тайван жагсаалд дэлхий дахинд тархан суусан солонгосчууд нэгдэв. Дэлхийн олон орны АНУ-ын ЭСЯ-ны гадаа жагсаал болж үргэлжлэв.  

 АНУ-ын ерөнхийлөгч Ж. Буш 2003 оны 2 сард албан ёсоор Солонгосчуудаас уучлал гуйлаа. Түүний дараа 4 сард Буш Солонгосын албаны төлөөлөгч нартай уулзахдаа “АНУ-ын түргэний тэрэг Сөүл хотод 70 настай эмээг дайрч амь насыг нь хохироосны төлөө” дахин уучлал гуйв. Нэг ард түмнээс 2 удаа уучлал гуйсан энэ хүн Иракын ард түмнээс гутлаар шидүүлсэн ч уучлал гуйгаагүй гүргэр нөхөр.

 

 

МОНГОЛ:

Англи, Орос, Хятад, Франц хэлтэй, өндөр боловсролтой, 2 хүүхдийн ээж, нийгэмд хариуцлага хүлээсэн МОНГОЛЫН БАЯЛАГ болсон бүсгүй. Малайзын улс төрийн дээд хүрээнийхэнд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол, мэдлэг байсан байх.

 

 Ямар асуудалд холбогдсон нь тодорхойгүй боловч Малайзын мэргэжлийн тусгай хүчний баг түүнийг аймшигтай хэрцгийгээр хороосон. Энэ тухайд дэлхий дахин цочирдож, маш их эмзэглэж хүлээн авсан. Дэлхийн олон оронд энэ балмад аллагын тухай мэдээлсэн.

 Захиалагч нь Малайзын улс төрийн хамгийн нөлөө бүхий хүн Багинда, гүйцэтгэгч нь Малайзын төрийн алба, хүчний байгууллагынхан байсан. Өөрөөр хэлбэл Малайзын төрийн нөлөө бүхий хүмүүс Монгол эмэгтэйг хүн ёсноос аймшигтайгаар хороосон.

 

 Монголын төр, Гадаад явдлын яам, ард түмэн үүнийг жирийн сонингийн мэдээний хэмжээнд хүлээн авсан. Хохирогчийн хэмжээнд хүлээн авч талийгаачийн эцэгт туслалцаа үзүүлсэн. Шүүх, өмгөөлөгч, өөрийн улсаа худалдаад авчих хэмжээний нөлөөтэй хүний эсрэг Шарийбуу гуай, түүнд тусалж байгаа олон улсын байгууллагууд хүчин мөхөс болсон.

Монгол төр иргэнээ хамгаалж дипломат болон бусад хэмжээнд хандах эрх нь нээлттэй байсан ч үүргээ дутуу биелүүлсэн. Ялангуяа Монгол төрийг төлөөлөн суугаа төрийн хүмүүс.  

ЭНЭ БОЛ МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖ, СОЛОНГОС ХҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙН ҮНЭЛЭМЖЭЭС ГАДНА ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭНИЙ БОДИТ ЯЛГАА ЮМ.

Ийм байхад ТӨРИЙН ТӨЛӨӨ ОГОТНО БООЖ ҮХЭХГҮЙ ГЭЭД ЯАХ ВЭ!?


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4672

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%