Нийтлэл 02 сарын 06, 2015

Стратегийн ордуудад төр хувь эзэмших, эзэмшихгүйг шийднэ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэссэж санал асуулгын дараагаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ гэж мэдэгдсэн. Санал асуулгаар “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн хариулт 56,1 хувиар сонгогдоод байгаа. "Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд том төслүүдийг шийднэ"  гэсэн үг. Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд яригдаж буй нэг ШИЙДЭЛ-ийн тухай хялбар тайлбар хүргэж байна. 

 

  • Ашигт малтмалын тухай хуулиар тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ордын тоо: Оюутолгой, Тавантолгой, Шивээ-Овоо, Багануур, Эрдэнэт  зэрэг 15 орд
  • Төрийн оролцооны хэлбэр: Төр эдгээр ордуудад хувь эзэмшдэг. Өөрөөр хэлбэл хагас болон бүтэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ордыг удирддаг.
  • Одоо тулгарч буй асуудал: Төрийн менежмент үр ашиггүй, хүнд суртал их, ордуудын үр өгөөжийг бүрэн ашиглаж чаддаггүй.
  • Шийдэх хувилбар: Ордыг удирдах компани төрийн эзэмшлийн хувийг авч, оронд нь орлогын тодорхой хувиас роялти буюу ашиглалтын тусгай төлбөр төлж байхаар засгийн газартай гэрээлэх боломж үүсгэх.
  • Яригдаж буй хувилбарын онцлог: Төр тухайн ордыг удирдах бизнесийн эзэмшигч биш болно. Харин ордуудын борлуулалтын орлогоос гэрээгээр тогтсон хувиар роялти авна.

 

Одоогийн хувилбар болон хэлэлцэгдэх гэж буй хувилбарын ялгааг Оюу Толгой ордын жишээн дээр хялбар зурагаар үзүүлэв.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon