Нийтлэл 02 сарын 11, 2015

Японтой EPA хийсэн болон хийхээр хэлэлцэж буй орнууд, бүс нутгийн холбоод  

Япон улс өнөөдрийн байдлаар 14 оронтой EPA хийсэн, 1 оронтой гарын үсэг зурсан, 8 орон болон бүс нутагтай хэлэлцээр үргэлжлүүлж байна.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа EPA-ын гэрээнүүд:

  1. Сингапур - 2002 оны 11 сараас
  2. Мексик - 2005 оны 4 сараас
  3. Малайз - 2006 оны 7 сараас
  4. Чили - 2007 оны 9 сараас
  5. Тайланд - 2007 оны 11 сараас
  6. Индонез - 2008 оны 7 сараас
  7. Бруней - 2008 оны 7 сараас
  8. ASEAN Зүүн Өмнөд Азийн Нэгдэл - 2008 оны 12 сараас
  9. Филиппин - 2008 оны 12 сараас
  10. Швейцарь - 2009 оны 9 сараас
  11. Вьетнам - 2009 оны 10 сараас
  12. Энэтхэг - 2011 оны 8-р сараас
  13. Перу - 2012 оны 3 сараас
  14. Австрали - 2015 оны 1 сараас

Гарын үсэг зурсан:

  1. Монгол 2015 оны 2 сард.

Хэлэлцээр үргэлжилж буй:

ASEAN Зүүн Өмнөд Азийн Нэгдэлтэй хийсэн гэрээнд үйлчилгээ, хөрөнгө оруулалтын чиглэлээр хийх нэмэлт хэлэлцээр. Канад, Колумб, Япон- Солонгос- Хятадын гурвалсан хэлэлцээр, Европын холбоо, RCEP буюу Зүүн азийн бүс нутгийн нэгдсэн эдийн засгийн холбоо, TPP буюу  Номхон Далайн Түншлэлийн Гэрээ , Турк

  •  RCEP-д Япон, АСЕАН-ы 10 орон, Хятад, Солонгос, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг хэлэлцээрт оролцож байгаа.
  • TPP-д  Япон, Сингапур, Шинэ Зеланд, Чили, Бруней, АНУ, Австрали, Перу, Вьетнам, Малайз, Канад, Мексик оролцож байгаа.

Бусад: Галфын булантай хийх хэлэлцээрийн хугацаа сунгагдсан. Солонгостой хийх гэрээ зогссон байгаа.

Эх сурвалж: Япон улсын гааль

Сэтгэгдэл бичих

arrow icon