Нийтлэл 03 сарын 02, 2015

“Монгол улсын эрчим хvч 120 мВт аар нэмэгдлээ. Турбоагрегат 7 г сvлжээнд залгалаа”

Өчигдөр орой жиргээч Ганбино “Яг одоо Монгол улсын эрчим хvч 120 мВт аар нэмэгдлээ. Турбоагрегат 7 г сvлжээнд залгалаа”  гэх утга бүхий сайн мэдээг халуун цэгээс нь түгээсэн. Энэ сайхан үйл явдлын дэлгэрэнгүйг инфографикаар хүргэж байна.

 

Монгол Улс 2014 онд нийтдээ 6897.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэсэн бөгөөд нийт эрчим хүчний хэрэглээний 76.5 хувийг ДЦС-ууд, 2.8 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, 20.1 хувийг импортын эрчим хүчээр хангасан байна. Чингис бондоос санхүүжүүлсэн томхон ажлын нэг болж, ТЭЦ-4-ийн хүчин чадал ийнхүү 120 мВт-аар нэмэгдсэнээр уг импортын хэрэглээний тэн хагасыг дотоодоос хангах  боломж бүрдлээ.  

Манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын хувьд 1991-2011 оны 20 жилийн хугацаанд 230 мВт-аар нэмэгдүүлсэн бол, 2012 оноос 2015 он хүртэл нийт 3 цахилгаан станцын хүчин чадлыг нийт 208 мВт-аар нэмэгдүүлснээр өнгөрсөн 20 жилийн дунджаас арав дахин том бүтээн байгуулалт хийгдэв. Цаашид Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцууд төлөвлөсөн ёсоор ашиглалтад орвол импортын хамаарлаас бүрэн гарч, томхон уурхай, үйлдвэрүүдийг цахилгаанаар хангах боломжтой болно.

Сэтгэгдэл бичих

arrow icon