2015 оны хавар – Эрэгтэй загварын трэнд

Та 70 оны загварын трэнд 70 ондоо үлдсэн гэж бодож байна уу? Үнэн хэрэгтээ 1970-аад оны загварууд, тухайн үеийн нийгэм соёлын хэвшсэн дүрэмтэй зөрчилдсөн залуу үеийн илэрхийлэл байсан хиппи соёл, панк рок, диско хөгжмийн загвар 2015 оны хаврын эрэгтэй загварын трэндэд шинэ хэлбэрээр эргэн зонхилж байна. Энэ улиралд загвар зохион бүтээгчдээс гаргаж байгаа ийм хуучин өнгө аясыг шингээсэн өвөрмөц коллекцуудаас сонирхуулж байна:

1.    Хэвлэмэл зурагтай цув

Бороотой өдөрт зориулсан стандарт цувыг санал болгож байгаа ч Dries Van Noten – ийн хэвлэвэл зурагтай хувилбар илүү трэнд болж байна.

 

 

2.    Спорт хэв маяг

Спорт хэв маяг руу буцаж байна-бэйсболын малгай хаврын урин өдрүүдэд хээнцэр гангараа болно.

 

 

3.    Судалтай хувцас

Хувцасны шүүгээний чинь албан болоод энгийн хувцасны аль аль хэсэгт нь голлох зайг судалтай хувцаснууд эзлэх цаг иржээ.

 

 

4.    Жийнс

Хаврын улиралд жийнсийг эвтэйхэн, тохирсон цамцтай хослуулан өмсөх нь дан ганц жийнс өмссөнөөс илүү донжтой харагдуулах болно.

 

 

5.    Улаан өнгө

Ирэх хаврын загварын чиг хандлага бүдэг  улаанаас гүн, тод улаан хүртэлх улаан өнгөний бүх төрлийг онцолж байна.

 

 

6.    Цэцгэн хээ

Маш олон брэндүүд энэ хавар цэцгэн хээтэй хувцасны коллекц гаргаж байгаа ч өөр өөрийн гэсэн өвөрмөц, цор ганц хувилбарыг санал болгож байгаа учраас өөрийнхөө хэв маягт тааруулан сонгох  л үлдэж байна.

 

 

7.    Ногоон ба цэнхэр

Магадгүй ногоон ба цэнхэр өнгө хоорондоо зохицохгүй гэж сонсож байсан болох ч 2015 оны хавар энэ хандлага яг л диваажинд үйлдвэрлэгдсэн юм шиг сайхан зохицол байх болно.

 

 

8.    Bomber jacket

2014 оны загварын чиг хандлагуудаас нэлээд хэд нь  2015 оны хавар ч үргэлжлүүлэн трэнд болж байгаа бөгөөд үүний нэг нь бомбер хүрэм юм.  Хаврын таамаглашгүй цаг агаарын нөхцөл байдалд бомбер хүрмийг өмсөх нь хамгийн тохиромжтой юм.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5004

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%