Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2 төрсний учир

Ерөнхийлөгчийн албан ёсны сайт болох www.president.mn сайтад түүнийг “Ховд аймгийн Зэрэг суманд Цахиа, Хонинхүү нарын гэрт 1963 оны 3 дугаар сарын 30-нд, тэдний отгон хүү болон мэндэлжээ” хэмээн тэмдэглэсэн байдаг. Түүнээс гадна англи хэл дээрх википедиа хуудсанд мөн 3-р сарын 30 гэж байдаг. Ийм атал ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн гуравдугаар сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр төрсөн өдрөө тэмдэглэдэг.

 Үүний шалтгааныг ерөнхийлөгч тайлбарлажээ. 

 

Уг нь миний иргэний үнэмлэх дээр гуравдугаар сарын 30-нд төрсөн гэж бичсэн байдаг. Харин ээж минь чи гуравдугаар сарын 8-нд төрсөн юм гэж хэлдэг. Миний хүйн ээж буюу эх барьж авсан ээж маань надтай уулзахдаа үргэлж “Миний хүү чинь мартын 8-нд төрсөн юм. Тэр өдөр манай суманд гурван эх нярайлсны нэг нь чи шүү дээ гэж” гэж хэлдэг. Анх сургуульд ороход ангийн маань хүүхэд надад “Чи чинь гуравдугаар сарын 8-нд төрсөн шүү дээ, Элбэгдорж оо” гэж хэлж байсан. Гэтэл ямар учраас гуравдугаар сарын 30 гэсэн юм бэ гэхээр, энэ нь миний ааваас болсон байдаг. Гуравдугаар сарын 8-нд ээж нярайлсны дараа аав хөтөлгөө морьтой, эв хавгүйхэн оёж хавсан өлгий бэлдэж ирсэн хэмээн ээж ярьдаг. Хурганы арьсаар өлгий хийдэг байсан ч тухайн үед аав өөрөө орчин үеийн гэж болох цоохор даавуугаар бор хөвөн болхидуу зулж өлгий оёсон гэдэг. Тэгээд намайг цоохор даавуун өлгийдөө хийж өвөртөлж аваад мориндоо мордоод явсан байдаг. Бүр дараа нь хүүдээ төрсний гэрчилгээ авахаар суманд очихдоо “Хүү чинь хэзээ төрсөн билээ?” гэсэн асуултад тулгамдаж “Хэдэн өдрийн өмнө шүү, за яах вэ, өнөөдрөөр биччих” хэмээн хэлснээр гуравдугаар сарын 30 гэж бүртгэгдсэн түүхтэй юм”

хэмээн ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх уулзалтын үеэр ярьжээ.  

                                                        /Ах дүү 8-лаа, ээжийн хамт/


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5087

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%