Нийтлэл 03 сарын 11, 2015

Хэзээ ч моодноос гарахгүй үс засалтууд

Дэлхийн хувцас загварын трэнд, гоо сайхны үнэлэмж яаж ч өөрчлөгдсөн хэзээд байсаар л байдаг сонгодог хэв маягууд гэж байдаг. Энэ удаад та бүхэнд хэзээ ч моодноос гардаггүй үсний засалтуудыг танилцуулж байна:

Боб

Keira Knightley, Jessica Alba, Scarlett Johannson, Jennifer Aniston зэрэг одууд өөрсдийн тайрмал үсээ боб үсний хэлбэрт оруулсаар л байна. Энэ засалт бүх цаг үеийн хамгийн алдартай үсний засалтад хүндтэй байр суурь эзэлдэг. Хэдий боб засалт богинохон ч гэсэн царайныхаа хэлбэрт тааруулаад долгионтой, буржгар гээд янз бүрийн хэлбэрт оруулж болно.

 

Понитэйл

Магадгүй хүүхэлдэйн үсийг санагдуулж байж болох ч энгийн понитэйл нь цаг хугацаанаас үл хамаарсан сонгодог засалт бөгөөд жийнснээс авахуулаад ажилд өмсөх хувцас гээд бүх тохиолдолд сайхан зохицох болно.

 

Далайн эргийн долгиолсон үс

Замбараагүй долгиолсон энэ үс нь хэзээд эрэлт хэрэгцээтэй байх болно. Улаан хивсэн дээр хүртэл!  Cameron Diaz, Kate Hudson, Jessica Biel and Rachel Bilson зэрэг алдартнууд энэ арзгар үсний засалтаараа мэргэшсэн гэхэд болно.

 

Тайралт

1960-аад онд Mia Farrow-ийн домогт мөөгөн тайралтаас хойш алдартнуудын үсний засалтад энэ хэв маяг байр сууриа олж чадсан юм. Энэ жагсаалтад Michelle Williams, Halle Berry, Rihanna, Agyness Deyn, Carey Mulligan зэрэг одууд багтдаг ч хамгийн их анхаарлын төвд байдаг нь Emma Watson юм. Урт үс сайхан гэсэн хуучинсаг онолыг үл хайхарсан мөөгөн тайралт нь мөр болон хүзүүг ил гаргаж илүү дур булаам харагдуулдаг.

 

 

Шуусан боолт

Оддын гол үсний засалтуудын нэг юм. Заримдаа сүлжсэн үсээ нийлүүлэн шуухаас гадна ихэвчлэн энгийнээр үсээ доороо боож болно. Уламжлалт балетын үсний боолт ч мөн энэ засалтад ордог. Хэрвээ ингэж бооход хангалттай үс байхгүй, хэт богинохон бол үзүүрт нь нэмэлт даавуу уяж болно.

 

Чолк

Үсээ хамгийн хурдан өөрчлөх арга бол чолк тавиулах. Өтгөн байна уу, шингэн байна уу гэдгээс үл хамааран тавиулж болох бөгөөд нэгэн хэвийн засалтад сонирхолтой хэв маяг оруулан, нүдийг илүү тодруулж өгдөг.

 

Овоолсон үс

Овоолж зассан үс нь доороо энгийнээр боосон  уламжлалт боолтоос илүү  сүрлэг харагддаг бөгөөд ямар ч хэлбэрээр бөөрөнхийлөн жижиг, зүүлт хавчаараар гоёж чимэглэж болно.

 

Сонгодог Холливууд засалт

Холливуудын уламжлалт үсний засалтын жагсаалтад Milla Jovovich, Christina Aguilera, Taylor Swift, Charlize Theron, Heidi Klum гээд бараг бүх одууд багтдаг. Энэ сонгодог засалт ихэвчлэн хуучны тансаг гүн улаан өнгийн уруултай зохицдог.

 

Сүлжмэл үс

Сонгодог сүлжээс, загасан сүлжээс эсвэл туг тугаар нь ороосон сүлжмэл байх  нь хамаагүй сүлжмэл үс анхаарлын төвөөс хэзээ ч гарахгүй. Чолктой үс, боб, понитэйл, боосон үс гэх мэт бүх сонгодог үсний засалтын жагсаалт дээр нэмээд  толгойгоо сүлжмэл үсээрээ ороосон “halo braid” засалтын шинэ давлагаа орж ирж байгаа юм.

 

Тэгш хуваасан шулуун үс

Магадгүй дээрх бүх үсний засалтаас хамгийн нөлөө бүхий нь энэ засалт байж болох юм. Энэ засалт ямар ч үед, хаана ч байсаар л байх болно.

Сэтгэгдэл бичих

arrow icon