Их номлогчид эрдэмтдийг сөхрүүлдэг Энэтхэг ба Монгол

Энэтхэгийн боловсрол ба нийгмийн анги бүлгийн урвуу хамаарлыг харуулсан энэ зураг олон нийтийн сүлжээгээр нэлээн алдартай. Уншиж үзвэл ерөнхий төрх нь манайхтай зарим талаар төстэй харагдана.

Ангийн онц сурлагатнууд хамгийн төвөгтэй, хамгийн толгой шаардсан мэргэжлийг сонгодог. Эмч, инженер, нягтлан, эдийн засагч гэх мэт мэргэжлийг сонгож, насаараа түүнийгээ нухдаг “ажилч зөгий” болох нь бий.  Манайд бол тэдний дундаж цалин 600.000

Ангийн дундаж сурлагатнуудын зарим нь хялбар мэргэжил сонгож, боловсролын зэргээ ахиулсан шиг удирдах албан тушаалд суучихна. Зарим нь бизнес хөөн “томордог”. Тэдний дундаж цалин 900,000

Улмаар уг зураг ангийн тааруу сурлагатнуудаас  дөнгүүр сэтгэдэг, харилцаа холбоо сайтай нь улс төрд шургалан орж, тэднээс доогуурх нь гэмт хэргийн замаар эрх мэдэл, эд хөрөнгө гартаа хийж коррупц, хүчирхийлэл, бохир мөнгө ашиглан нийгмийн том шийдвэрт нөлөөлдөг  хөшигний ардах нууц ноён болдгийг ёгтлон харуулж байна.

Тэгвэл доод эгнээний бүхнийг дагуулагч хүн манай нийгэмд ч мөн бий. Үүний хамгийн тод жишээ бол Сарандаваа. Тэр мөнгө ч, хүн ч даллаж чаддаг гайхалтай “эрдэмтэй” хүн.  Бараг цөмөөрөө 100 хувь их сургуульд сурдаг аймар “боловсролтой” ард түмнийг хэлэх үү, түрийвчээ даллаж байгаа хүмүүс түүнээс ч илүү “эрдэмтэй”.  Дээрх зураг шиг л.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5142

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%