Хүүхдийн өрөө мөрөөдлийнх нь орон байх ёстой

Хүүхдүүд авирч, үсрэх дуртай. Тэд нууцлаг, далд газарт дуртай. Хүүхэд бүр  зөвхөн өөрийн гэсэн мөрөөдлийн өрөөтэй болохыг хүсдэг.  Тиймээс бидэнд тэдний хүсэл сонирхолд нийцсэн өрөөг хэрхэн бүтээх вэ? гэсэн чухал асуулт гарч ирдэг. Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах талаар 10 санаа танилцуулъя. Эдгээр санаа том жижиг ямар ч өрөөнд тохиромжтой.  Тиймээс  эдгээрийн аль нь таны хүүхдийн сонирхол болоод өрөөнийх нь онцлогт таарахыг харгалзан хүүхдийнхээ өрөөг тохижуулж өгөөрэй. 

ТВ-ийн өмнөх савлуур

Хүүхэлдэйн кино үзэж байхдаа дүүжин даажин дээр савлан суух нь хүүхдэд илүү зугаатай байх болно. Хамгийн гол нь дүүжин савлахад тодорхой зай эзэлнэ гэдгийг бодолцож, өрөөний бусад тавилгад  хүрэхгүй байхаар өлгөх хэрэгтэй.

 

Нууц булан

1977 онд уран барилгачин Шарон Райдер энэ өрөөг хөвгүүдэд зориулан бүтээжээ. Өрөөний хананд байрлуулсан тавцан дээр нууц орон зайг бий болгож өгсөн байна.

 

Франц загвар

1937 онд хэвлэгдсэн номонд Франц байшин дахь  хүүхдийн өрөөний гэрэл зураг хэвлэгдэн гарсан байна. Өрөөний доод хэсэг уламжлалт тохижилттой хэдий ч   дээд хэсэгтээ агаар дээрх тавцан, аюулгүйн тор, шат болон дүүжин савлуур зэргийг байрлуулжээ.

 

Агаар дээр хэвтээрэй

"Suburban response" (NTV) -ийн төслийн захиалгаар хийсэн Москвагийн дизайнер Александра Кудимова болон Дарьи Бутахиной нарын хамтын бүтээл юм. Дээврийн хөндийн  эсвэл хоёр дахь давхрын шалны оронд тор тэнийлгэн татсанаар асар том дүүжин орон дээр хэвтэх боломжтой.

 

Яндантай өрөө

Та нэгдүгээр давхраас байшин доторх “жижигхэн байшин”-руу шатаар авиран гарна.  Харин энэ байшингаас доошоо буух нь хавьгүй амар байх болно. 

 

Сонгодог тоглоом!

Бидний багадаа тоглодог байсан “сонгодог тоглоом”-ыг шалан дээрээ өнгө өнгийн наалддаг туузаар зурснаар хүүхэд тань таныг түр ч болов тайван орхино гэдэгт итгэлтэй байна.

 

Боломжит хувилбарууд

Өрөөн доторх орон зайг ашиглаад таазнаас олсон татлагаар дүүжилж, хананд бэхэлсэн  хоёр давхрын орон дээр хөвгүүд л хүрч чадах байх. Магадгүй үүнээс өөр өрөөний сул орон зайг ашиглах олон хувилбарууд байж болох юм.

 

Дүүжин даажин

Шведийн Стокгольм хотын нэгэн байшин дахь хүүхдийн өрөө. Та таазнаас дүүжлэгдэж байна: Ийм  дүүжинг гимнастикийн цагираг, дугуй гэх мэт зүйлсээр хийж болно. Гол нь уяа нь бат бөх, доор нь зузаан хивс тавихаа битгий мартаарай.

 

Миний уулчин

Хаданд авирах нь спортын нэг төрөл бөгөөд хөдөлгөөнтэй байх хамгийн үр дүнтэй арга гэгддэг.  Зохион байгуулах чадварыг хөгжүүлж, уян хатан байдал, хүч чадлыг сайжруулдаг. Иймд хананд авирах хиймэл хад гэртээ хийх нь тун тохиромжтой.

 

Гулгууран номын сан

Довжоо, номын сан дээрх хүүхдийн гулгуур. Хүүхдээ унтуулчхаад энэ газарт та ч гэсэн гулгуурын тухай бодолгүйгээр ном уншин сууж болно.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4670

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%