Хуурайшсан үсээ “аврах” 7 арга

Үс хуурайших, ялангуяа үзүүр хэсэг нь гэмтэж, хуурайших явдал байнга тохиолддог ба үүнд хэд хэдэн шалтгаан бий. Хуйх үсийг чийгшүүлдэг цор ганц эх сурвалж бөгөөд нас явах тусам хуйхны тослог багасч эхэлдэг. Ингэснээр үс хуурайшдаг. Мөн хуурай цаг агаар, үсийг хэт их халаадаг багажууд нь үсийг хуурайшуулах нь бий. Үсийг гэрийн нөхцөлд чийгшүүлэх доорх долоон зөвлөмжийг мөрдсөнөөр долоо хоногийн дотор л танд үр дүн нь мэдрэгдэнэ. Хуурайшсан үс нийтлэг зовлон ч үүнээс зайлс хийж болдог гэдгийг битгий мартаарай!

Шампунийн хэрэглээгээ багасгаарай

Шампунь хэт их хэрэглэх нь үсэнд байх ёстой тослогийг багасгадаг учраас үсэнд хуурайшилт үүсгэдэг. Үсийг долоо хоногт хоёр удаа л угаах шаардлагатай. Өдөр бүр, эсвэл түүнээс ч олон удаа үсээ угаадаг бол түүнийгээ багасгаарай. Мөн үсээ угаахдаа шампуниа шингэлж, агуулагддаг хүчтэй бодисуудыг нь зөөллөж хэрэглэвэл тустай. Шинэ шампунь туршиж үзэх гэж байгаа бол коксын тосноос гаргаж авсан байгалийн бүтээгдэхүүн сонгоод үзээрэй.

Цэвэрлэгээний ангижруулагч (cleansing conditioner)

Сүүлийн үед эмэгтэйчүүд шампуниас илүү цэвэрлэгээний ангижруулагчийг сонгох болсон. Байгалийн тос ашиглан гаргаж авсан уг бүтээгдэхүүн үсийг бохирдлоос салгахын зэрэгцээ чийгшүүлж чаддагаараа давуу.

“Халуун”-аас зайлсхий

Халуун сэнс, индүүнээс татгалзаарай, нэн ялангуяа өвлийн улиралд. Үсийг өөрөөр нь хатааж сурвал үсний эрүүл байдал удаан хадгалагддаг. Хэрэв тийм боломж байхгүй бол үс халаах багажаас өмнө халуунаас сэргийлэх цацлага түрхээрэй. Иймэрхүү цацлага үсийг гүн гүнзгий чийгшүүлдэг бөгөөд араас нь халуун индүү, сэнс ашиглавал харин ч илүү тустай. Учир нь үсний ширхэг бүрд чийгшил нэвтрэхэд тусалж өгдөг.

Гүн чийгшүүлэгч

Үсээ угаасны дараа гүн чийгшүүлэгч эсвэл маскыг үснийхээ дунд хэсгээс үзүүр хүртэл нь түрхэж 10-20 минут байлгаарай. Үсний гүн чийгшүүлэгч, маск зэрэг бүтээгдэхүүн нь өдөр тутмын ангижруулагчаас илүү үсийг чийгшүүлж чаддаг.

 Гэрийн нөхцөлд хийх эмчилгээ

Гэрийн нөхцөлд ямар ч гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү чийгшил өгөх маск бэлтгэж болдог. Эхний арга бол авокадо жимсийг нухаж, нухаш бэлтгэн үсэндээ тавиарай. Чидун жимсний тос, коксын тос зэрэг нь байгалийн тос болон омега тосны хүчил агуулдаг учир үсийг чийгшүүлж, торгомсог болгодог. Дараагийн арга бол хуурай үсэндээ эдгээр тосны аль нэгийг сонгож түрхэнэ. 20 минут хэртэй халуун алчуураар бэгнэснийхээ дараа үсээ угаагаарай.

Жич: Халуун алчуур нь үсний ширхэг бүрд тос шингэхэд тусалдаг. Гэхдээ авокадо жимсний масканд халуун алчуур шаардлагагүй.

Хоолны дэглэмдээ анхаар

Зарим хүнсний бүтээгдэхүүн хуйхнаас ялгардаг тослогийн хэмжээг ихэсгэдэг тул үс хуурайшихаас сэргийлдэг. Салмонд омега-3 тосны хүчил, хар ногоон өнгөтэй хүнсний ногоонд витамин А, С , самарт цайр агуулагддаг. Энэ бүхэн үсний чийгшлийг нэмэгдүүлдэг голлох үүрэгтэй хүнсний бүтээгдэхүүн юм.

Үсний будгаа зөв сонгоорой

Ихэнх үсний будгууд үс хуурайшуулах бүтэцтэй байдаг. Аммиакгүй, тос агуулсан, зөөлөн өнгийн үсний будаг сонгоорой. Тус өнгөний молекул нь үсний торгомсог байдлыг хадгалж, гэмтээх эрсдэл багатай байдаг.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4990

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%