Нийтлэл 03 сарын 23, 2015

Сансар огторгуйн түүхэн дэх хамгийн том 10 нээлт

Огторгуйн тухай маш олон сонирхолтой нээлт байдаг учраас тэдгээр нээлтүүдээс түүвэрлэн хүргэхээр бэлдлээ. Ингээд эртнээс нааш өнөөг хүртэлх сансар огторгуйн түүхэнд ямар ямар  чухал, том нээлтүүд хийгдэж байсныг уншицгаая: 

Нар төвтэй загвар

Одон орончид эрт үеэс дэлхий нарыг тойрон эргэдэг эсэх тухай бодсоор ирсэн ч 1543 онд Коперник энэ нь байж болохуйц боломжтой санаа гэдгийг математикийн аргаар тооцоолсон анхны хүн болсон юм.

 

Кеплерийн хууль

1609 онд Германы одон оронч Иоханн Кеплер гарагууд нарыг тойрон эргэхдээ тухайн үеийн хүмүүсийн итгэдэг байсан  төгс тойрог хэлбэрээр биш зууван хэлбэртэй замаар тойрдог хэмээн хэлжээ.

 

Харьцангуйн онол

Альберт Эйнштейн 1915 онд харьцангуйн онолоо дэвшүүлж байсан. Харьцангуйн тусгай онол нь бие биеийнхээ хувьд харьцангуйгаар хөдөлж байгаа ажиглагчдын өнцгөөс, цаг хугацаа ба орон зайн харьцаа болон түүнтэй холбоотой үзэгдлүүдийг тодорхойлдог. Түүн дээр суурилан массаас шалтгаалан орон зай ба цаг хугацааны мурийлтаас таталцал үүсдэг гэсэн харьцангуйн ерөнхий онол гарчээ.

 

Их тэсрэлт 

1929 онд Эдвин Хаббл огторгуйн биет хоорондын зай нь тэдгээрийн солонгон задлал дахь улайсалттай холбоотойг нээсний дараа ертөнц илүү хурдтайгаар тэлсээр байгааг илрүүлсэн билээ. Үүнээс үүдэн ертөнцийг урьд цагт илүү жижиг, нягт ихтэй, халуун байсан гэсэн таамаглал дэвшүүлсэн.

 

Дэлхийтэй хамгийн төстэй байж болохуйц гараг

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар өнөөдрийг хүртэл мэдэгдээд байгаа бидний нарны аймаг дахь гарагууд дотроос дэлхийтэй хамгийн төстэй гарагийг Кеплер дуран илрүүлсэн байна.

 

“Хаббл” огторгуйн дуран

НАСА-гийн хэлж байгаагаар, Их тэсрэлт онолыг  дэвшүүлсэн Эдвин Хаббл-ийн нэрээр нэрлэсэн, 23 жилийн настай “Хаббл” огторгуйн дуран 2018 он хүртэл сансарт хэвийн ажилласаар байх болно.

 

Огторгуйд илэрсэн хамгийн том цагирган галактик

Одон орончид одоогийн байдлаар мэдэгдээд буй хамгийн том цагирган хэлбэртэй галактикийг манай сүүн замаас 5 дахин том хэмжээтэй хэмээн мэдэгдсэн юм.

 

Сүүн зам дээрх аврага гараг

Хамгийн багадаа 17 тэрбум дэлхийн хэмжээтэй харь гараг сүүн зам дээр байрладаг.

 

“Зомби гараг”-ийн гаж тойрог зам

Оддын тоосонцорт байх “Зомби гараг” хэмээн нэрлэгддэг гарагийн тэнцвэргүй, гаж хэлбэртэй тойрог зам нь эрдэмтдийг цочролд оруулжээ.

 

Огторгуй дахь хамгийн хөгшин од

Огторгуй бараг хязгааргүй өргөн уудам хэдий ч дэлхийгээс 6000 гэрлийн жилийн зайтай одоогийн байдлаар мэдэгдээд буй хамгийн хөгшин одыг илрүүлсэн нь азтай тохиолдолд юм. Энэ одыг 2014 оны 2 сарын 9 онд илрүүлсэн бөгөөд 13.6 тэрбум жилийн настай бөгөөд орчлон ертөнц үүссэнээс хойш хэдхэн зуун жилийн дараа үүссэн байна.  

 

Сэтгэгдэл бичих

    • аалзан гүнж
    • 2017-02-19

    Тэнэг юм хийх юм ойлгомжтой л байна шдээ ийм юм хийж явахаар өөр хэрэгтэй юм хий

    • Мичка
    • 2017-02-19

    Дэлгэрэнгүй тоо баримттай мэдээлэл гаргасан байна.

    • Мичка
    • 2017-02-19

    Одон орон судлаж байгаа эрдэмтдэд амжилт хүсэе .Би өөрөө одон орон судлах дуртай учраас илүү олон нээлт хийгээрэй

arrow icon