Гэрэл зураг: Монголын цаатнууд

        Харвардын их сургуулийн Санскрит, Төвд судлаач, доктор профессор Сардар- Афками Монгол улсын хойд хэсэгт амьдардаг нүүдэлчин Духачууд болон тэдний өдөр тутмын амьдралыг гэрэл зургаар баримтжуулжээ. Мөн “Цаатан ард” нэртэй Духачуудын талаарх баримтат киног бүтээсэн байна. Манай Монгол улсын нүүдэлчин ахуй соёл, амьдралын өвөрмөц хэв маяг дэлхийн бусад улс орны сонирхлыг цаг ямагт татсаар ирсэн. Олон зуун жилийн үүх түүхтэй соёлын маань нэгээхэн хэсэг болох цаатнууд гадаадын олон нийтийн сүлжээгээр алдаршиж байна.

         Харамсалтай нь Духачуудын хүн ам, цаа бугын тоо толгой өдөр ирэх тусам цөөрсөөр байгаа юм. Ойролцоогоор тэд 200-400 хүн амтай аж. Духачууд цаа бугыг гаршуулан өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг бөгөөд сүү, бяслаг гарган авч, арьсыг нь ашигладаг байна. Тэднийг зорин ирэх жуулчдад гар урлалаа худалдаалж, цаа буга унуулж орлогынхоо эх үүсвэрийг бүрдүүлдэг.

Гэрэл зурагчин, эрдэмтэн, судлаач Хамид Сардар-Афхамийн авсан цаатан ардын гэрэл зургийг хүргэж байна:

 

Эх сурвалж: www.boredpanda.com


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4330

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
18%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 18%
  • 69%