2015 оны шилдэг технологийн шийдэл

2015 оны шилдэг технологийн шийдлийг шалгаруулах уралдаанд нийт 76 төсөл өрсөлдсөнөөс эцсийн шатанд үлдээд буй зарим төслүүдийг танилцуулж байна.

Moocall амьтны сүүлэнд зүүдэг мэдрэгч хавчаар нь удахгүй төллөх үнээтэй фермерүүдэд зориулжээ. Үнээ тугаллах болсныг фермерүүдийн гар утсанд анхааруулсан зурвас илгээж мэдэгдэх аж.

The current table орчин үеийн загвар болоод шинэлэг технологийг хослуулсан тус ширээ нь цахилгаан гүйдэл үүсгэдэг тусгай нарны зайг өөртөө агуулсан аж. Энэ нь шууд нарны тусгалаар бус сарнимал гэрэлтэй орчинд ч ажиллана. Ингэснээр хэрэглэгчид гар утас, компьютер гэх мэт цахилгаан хэрэгслээ хялбархан аргаар цэнэглэх боломжтой.

Кодлолтын ач холбогдол ихсэж буй өнөө үед ямар ч компьютерийн программ хангамжаас илүү Kanotries төхөөрөмж танд үүнийг хялбархнаар ойлгуулна.

Daniel төсөл дэлхийн хамгийн анхны 3D хэвлэлийн хиймэл лаборатори юм. Үүсгэн байгуулагч нь хоёр гараа алдсан Суданы өсвөр насны хүүхэд Даниел Омараас уг санаагаа олжээ. Орон нутгийн эмнэлэгт тус хэвлэгчийг байрлуулснаар 100 доллараар л хиймэл эрхтэнтэй болох боломжтой болжээ.

Billboard in Peru нь энгийн нэг самбар биш. Харин агаарын бохирдлыг шүүж аван өдөрт 100,000 шоо метр цэвэршүүлсэн агаарыг буцаан гаргадаг. Үүний хүчин чадал 1200 модны хүчин чадалтай тэнцэнэ.

Уг төсөл шалгаруулах уралдаанд найман загварын төсөл шалгараад байгаагийн нэг нь Ann-Sofie Back-ын загвар юм. Бэлхүүс хэсгийг онцолсон чимхлүүр ажил, сүлбээр зүүн чимэглэл, хөвөн даавуун материал нь түүний загварын гол онцлог.

 

Тус барилга нь эртний хэв загвартай ч Стамбулын цоо шинэ барилга юм. The new Sancaklar Mosque нь олон нийтийг хүссэн газраа, урьдаас зохион байгуулалгүйгээр залбирах боломжоор хангажээ.

Роттердамын төвд байрлах Markthal нь Нидерландын шинэ хүнсний зах. Өөртөө 228 орон сууцыг багтаасан бөгөөд дуу, үнэрт тэсвэртэй, гурван давхар шиллэгээтэй гэдгээрээ онцлог.

Парис хот дахь Louis Vuitton сан. Урлагийн үзэсгэлэн, концерт зохион байгуулах уг газрыг 12 дарвуул, 3000 гаруй шилэн хавтангаар бүтээжээ.

Кенийн Ендана дунд сургуулийн Waterbank Campus нь сургуулийн ургацын талбайд зориулж борооны усыг хуримтлуулдаг байна. Үүнийг барихад сургуулийн хөл бөмбөгийн талбайн сандалыг ашиглажээ.

The Ocean Cleanup-ыг Голландын байгаль хамгаалагч Boyan Slat санаачилжээ. Далайн усыг цэвэрлэгч уг төхөөрөмж нь байгалийн гүйдлийг ашиглан хуванцар, гялгар уут зэргийг тавцан руу татаж уснаас гаргадаг байна.

Тус гэрлэн бүрхүүлийг өндөр чанартай био-нийлмэл материал болон мөөгний үрийг ашиглан бүтээжээ. Хөдөө аж ахуйн хаягдал бүтээгдэхүүнээр хийсэн уг бүрхүүл нь эдийн засагт хэмнэлттэй, хүрээлэн буй орчинд ээлтэй гэдгээрээ онцлог.

BMW-н i8 холимог плагинтай уг машин нь эко үйлдвэрлэл, эдийн засгийн хэмнэлттэй, хөнгөн бүтэцтэй гэдгээрээ онцлог аж.

Loopwheels нь дугуй болон тэргэнцэр хэрэглэдэг хүмүүсд зориулагдсан дугуй. Хэрэглэгчдийг илүү зөөлөн явах боломжоор хангаж буй уг дугуйг нүүрстөрөгчийн нийлмэл материалаар хийжээ.

 

Norges Bank-аас далайн сэдэвтэй шинэ мөнгөн тэмдэгтийг боловсруулах уралдааныг зохион байгуулсан байна. Үүнд хоёр дизайнерийн бүтээл шалгараад байгаа аж.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4993

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%