Нийтлэл 04 сарын 02, 2015

Шуудайд хийсэн ардчилсан намын эврүүд даргаа мөргөв

Ардчилсан намын ҮЗХ-ийн гишүүд намын дарга З.Энхболддоо шаардлага хүргүүлжээ. Тэд ардчилсан намынхан өөр хоорондоо хөл жийлцэн, сандал ширээний төлөө тэмцэл хийгээд байгаа нь намын үнэт зүйл, жирийн гишүүдийн итгэл үнэмшлийг уландаа гишгэж байна хэмээн үзэж эл шаардлагыг хүргүүлэхээр болсон гэнэ. Шаардлагад УЗХ-ны ээлжит хурлыг IV сард багтаан хуралдуулах, АН-ын их хурлыг V сард багтаан хуралдуулах, УИХ-д нэр дэвшигчийг тодруулах бүдүүлэг үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож, энэ бусармаг үйлдлээ намын гишүүдэд тайлбарлахыг хүсчээ. Мөн хэвлэлийн хурлын үеэр З.Энхболд дарга намынхаа ҮЗХ-ны гишүүдийг дуудаж “Чи УИХ-д нэр дэвшихгүй, тэрийг дэвшүүлнэ. Би энэ тойргийг тэрэнд амалсан” гэхчлэн өөрийн дураар захиргааддаг тухай дурдаж, З.Энхболдыг Ардчилсан намын эзэн биш, даргын үүрэг гүйцэтгэгч гэдгийг сануулсан гэнэ. Нөгөөтэйгээр тэдний ийнхүү даргаа “мөргөх” болсон нь ээлжит сонгуулийн сунгаа ч байж болох. Ямартай ч ардчилсан намынхан ийнхүү хөнжил дотроо хөлөө жийлцэх тусам сөрөг хүчний намуудад байр сууриа алдах болно.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon