БНХАУ-ын нүүрсний “дуршил” буурчээ


БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, түүхий эдийн эрэлт хэрэгцээ багасч, экспортын хэмжээ буурснаар тус улс эдийн засагтаа анхаарч эхлэх болсон. Тиймдээ ч өнөөдрийн зах зээлд олон улс оронтой өрсөлдөхүйц эдийн засагтай болж, дэлхийн зах зээлд үйлдвэрлэл, экспорт, импортоор тэргүүлэх улсуудын нэг болж чадсан билээ.   

Тэгвэл БНХАУ ирэх найман жилийн хөгжлийн стратегээ боловсруулсан бөгөөд үүний нэг нь алслагдмал эрэг орчмын хүн амыг төвөө болгон удирдан чиглүүлэх зорилготой ажээ. Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын зарим нэг төрийн өмчит цахилгаан хэрэгслүүдийн сүлжээг сайжруулахдаа ихээхэн хэмжээний хөрөнгө төсөвлөж байгаа бөгөөд 2015 онд л 350 тэрбум юань буюу 56 тэрбум доллар зарцуулжээ. Өөрөөр хэлбэл Хятадын Засгийн газрын дэд бүтцийн шинэчлэлийн буухиа нь газарзүйн байрлалд үл нийцэх зүйлүүдийг засаж залруулах явдал юм.  Хятадын томоохон аж үйлдвэрийн төв болох Шенжен, Гуанжоу нь тус улсын зүүн эрэг дээр байрладаг бөгөөд тэнд хялбар тээвэрлэлтийг байрлуулсан байна. Гэвч үйлдвэрийн бүсүүдэд тэр дундаа нүүрсийг боловсруулан шатаахад хамгийн их алдагдалд оруулдаг зүйлийн нэг бол цахилгаан дамжуулах шугам сүлжээ ажээ. Харин Хятадын хувьд дотоодын нүүрсээ төмөр замын шугамаа тэнгисээр дамжуулан тээвэрлэдэг. Хятад жил бүр нийт 200 сая тонн нүүрс импортолдог. Хятад Улс бүс нутгынхаа нүүрсний олборлолтыг нэгтгэн холбох, эрчим хүчний өлсгөлөнд нэрвэгдсэн хотуудад авах арга хэмжээ нь цахилгаан шугам сүлжээ гэж үзжээ. Ийнхүү Хятад Улс  энэхүү асуудлыг шийдэл болгохын тулд 27 ширхэг хэт өндөр хүчдэл дамжуулах шугам барихаар төлөвлөсөн байна. Үүний эхлэл болгон Өвөр Монгол, Шиньси зэрэг газруудад өндөр хүчдэлийг ашиглаж байна. Мөн өндөр хүчдэлийг дамжуулах найман шугам сүлжээ нь аль хэдийн ажиллаад эхэлчихсэн байгаа гэнэ. Тэдгээрийн хамгийн урт нь 2100 км урттай Шинжаан, Монгол Улсын хилийн мужаас  Зенгзоу хүртэл тавигдсан шугам сүлжээ ажээ. Мөн таван нэмэлт шугам баригдаж байгаа бөгөөд дэлхийн түүхий эдийн шинжээчид 2015 онд үүнээс олон өндөр хүчдэлийн шугам тавина хэмээн дүгнэжээ. Хятад улс дотоодын нүүрсээ боловсруулж бусад орнуудын нүүрсийг импортлохгүй байх эхний алхам нь энэ ажээ. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын нүүрсний эрэлт хэрэгцээ нь хоолны дуршил буурсантай адил аль хэдийн суларсны шалтгаан гэж хэлж болох юм. Тухайлбал, 2011 онд 16,5 хувьтай байсан нүүрсний  эрэлт 2014 онд 0,6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Тэр дундаа эрэг орчмын бүс нутгуудад нүүрсний эрэлт хэрэгцээ 2014 онд 6 хувиар буурсан байна. Мөн зургаан жилийн дараа гэхэд нүүрсний эрэлт хэрэгцээгүй болох төлөвтэй байгаа аж. Ийнхүү нэмэлт төмөр замын шугам нь цаашид тус улсын нүүрсний импортын эрэлт хэрэгцээг бууруулах хандлагатай байгааг шинжээчид онцолжээ. Учир нь 2014 онд Хятадын эрчим хүчний нүүрсний цэвэр импорт 244 сая тонноос 213 сая тонн буюу 13 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Энэ талаар Кредит Суисе “ Тус улсын эрчим хүчний нүүрсний эрэлт 2020 он гэхэд 92 сая тонн буюу 62 хувиар буурна. Мөн Хятадын нийт нүүрсний эрэлтийн хэмжээ 2014 онд 76 хувь, 2020 онд 69 хувь болж буурах төлөвтэй байна” гэжээ.

2014 онд эрчим хүчний нүүрс нэг тонн нь дунджаар $ 71  төгрөгийн үнэтэй байгаа ч харин энэ талаар түүхий эдийн шинжээч Кредит Суис  “гурван жилийн дараа нэг тонн нүүрсний үнэ $ 60-ээс доор байх болно” гэж үзжээ.

Мөн нүүрс импортлогчоороо дэлхийд дээгүүрт жагсдаг хэд хэдэн улсууд бий. Тухайлбал, Орос улсын хувьд нүүрс импортлогчоороо дэлхийд гуравдугаарт жагсдаг. Тэгвэл эдгээр улсуудын хувьд ч нүүрсний эрэлт адилхан буурах уу? гэсэн асуулт гарч ирнэ. Гэхдээ энэ үед бусад орнуудын нүүрсний эрэлт хэзээ буурах, ямар дарааллаар уналтад орох нь чухал биш. Харин Хятад Улс ийнхүү нүүрсний эрэлт хэрэгцээгээ багасгах болсон нь дэлхийн бүх нүүрс олборлогчид, тэр ч байтугай бага зардалтай Индонезийн хувьд ч хүнд байдалд оруулах нөхцөл бүрдээд байгаа ажээ. Ийнхүү Хятад улсын эл явдал өнөөгийн дэлхийн нүүрс олборлолтын эрин үеийг МЭӨ он тоолол руу буцаагаад шилжүүлэх нь гэсэн айдас цочролд оруулаад байна.  

 Эх сурвалж: http://www.businessinsider.com/


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4669

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%