Хятад улсыг томруулдаг шилээр харвал

Нью-Йоркийн алдарт МОМА  музейд “Хятад: Томруулдаг шилээр” хэмээх үзэсгэлэн 5 сарын 5-нд нээлтээ хийх гэж байна. Энэ үзэсгэлэнд загварын ертөнцийн дээд зэргийн, тансаг загваруудыг урладаг нэртэй дизайнерууд болох Жон Галлиано, Карл Лагерфельд, Валентино Гаравани, Александр Маккуин, Ралф Лоран, Том Форд нарын даашинзууд багтжээ.

Тэдгээр дизайнерууд барууны хэв загварыг Хятадын уран зураг, шаазан урлал гээд урлагийн бүх төрлийн элементүүдтэй сүлэлдүүлэн Хятадын соёлын уран дүрслэлийн содон тусгалуудыг гаргаж иржээ.   

Үзэсгэлэнг Хувцас Загварын Институт, Азийн Урлагийн Тэнхим хамтран зохион байгуулж байгаа юм.  Тус үзэсгэлэнг “Барууны хувцас загвар дахь Хятадын гоо сайхны үзлийн нөлөө болоод Хятадын ард түмэн зуун зууны турш уран сайхны загварлаг төсөөллөө асааж цэнэглэсээр байсан гэдгийг нээн харуулж байна” хэмээн загварын мэргэжилтнүүд дүгнэжээ.  Мөн энэ үзэсгэлэнг барууныхны Хятад улсыг харж буй харах өнцөг, кино гэх мэт орчин үеийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан Хятадын түүхийг хэрхэн ойлгож байгаа зэргийг илтгэж байна хэмээн дүгнэх ч хүмүүс нэлээд олон байна. Товчоор хэлбэл энэ үзэгдэл дэлхийд Хятад улсыг таниулж буй нэгэн шинэ дүр төрх болоод байна.   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4210

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%