Нийтлэл 04 сарын 27, 2015

Монголын тэгш өндөрлөгийн нуурууд маш хурдтай ширгэж байна

 Бээжингийн их сургууль болон Хятадын Шинжлэх ухааны академиас хийсэн судалгаагаар Монголын өндөрлөг газрын нуурууд маш хурдтай ширгэж байна. 1980 оны сүүлээр 4160 кв.км байсан нийт нуурын мандал 2010 он гэхэд 30 хувь багасч 2900 кв.км болоод байна.  Шалтгаан нь дэлхийн дулаарал, уул уурхай,  хур тунадас багассан, хөдөө аж ахуй хүнсний хэрэглээ нэмэгдсэн. 208 нуур ширгэсний 145 нь Өвөрмонголд, 63 нь Монгол улсын нутаг дэвсгэрт байна.

 

 

Доорх зурагт Өвөрмонголын 10 кв.км-ээс дээш талбайтай, өөрчлөлт хурдтай явагдаж байгаа нууруудын тоо баримтыг харуулж байна. Саарал өнгө усны хэмжээ багассаныг, ногоон өнгө нэмэгдсэнийг харуулж байна. 10 нуураас найм нь татарч, хоёр нь нэмэгджээ. Өргөжин тэлж буй Хятадын эдийн засгийг нүүрсээр хангахын тулд Өвөрмонголын нүүрсний уурхайн тоо 10 жилийн дотор 156-аас 865 болж олширсон. Хөдөө аж ахуй ч мөн нууруудыг сорж буй нэг салбар. 1970 онд 6600 кв.км эзэлдэг байсан тариан талбайнууд 2010 оны байдлаар тав дахин тэлээд бн.

 

 

Дараагийн зурагт ус ширгэсэн юм уу дундарсан 375 нуурын зургийг харуулж байна. Том, ягаан тойрог бүрмөсөн ширгэснийг харуулж буй. Дунд зэргийн улаан тойрог 50 хувь хүртэл ус дундарсныг, жижиг улбар шар дугуй 10-25 хувь, хамгийн жижиг шар тойрог 0-10 хувийн ус дундарсныг харуулж буй.

 

Эх сурвалж: NASA

Сэтгэгдэл бичих

arrow icon