Нийтлэл 04 сарын 28, 2015

ЗАГВАРЫН ТРЭНД - Энэ хавар ямар нарны шилээр гоёх вэ?

Бүсгүй та энэ хавар ямар нарны шилээр гоёхоо сонгож амжсан уу?  Танд энэ хаврын нарны шилний трэнд загваруудыг санал болгож байна. 

  1. Орчин үеийн "муур" нарны шил 

Муурын нүдний хэлбэртэй энэхүү нарны  шил нь 2015 оны трэнд загвар. Хэрвээ та том нүдтэй, өндөр хамартай, гонзгой царайтай бол энэ шил таньд илүү зохимжтой.  Та энэ шилийг сонгосноор илүү донжтой, загварлаг харагдаад зосохгүй энэ хаврын шинэхэн трэндээр гоёж болох нээ.

 

2. Бараан сүүдэрлэсэн өнгийн нарны шил

Энэ хаврын нүдний шилний зонхилох трэнд өнгө бараан өнгө.  Бараан өнгийн шил нь хэт хурц нарны тусгалаас таны нүдийг хамгаалдаг давуу талтай төдийгүй таны царайны төрхийг илүү гэрэлтүүлж тодруулж өгдөг байна. 

 

 

3.Зузаан өнгөлөг арамтай нарны шил

Хэмжээ, хэлбэр өнгөний хувьд хоорондоо ялгаатай ч таны царайг улам гэрэлтэй тод харагдуулна.. Хэрвээ та бусдаас онцгой, өвөрмөц харагдахыг хүсвэл зузаан өнгөлөг араамтай шилээр гоёорой.

 

4.Том арамтай нарны шил

Энэ хаврын нарны шилний трэндээр том арамтай шил тодроод байгаа юм байна. Хэрвээ таны нүүрний талбай том бол энэ шил илүү зохимжтой. Мэдээж та арьс, үснийхээ өнгөтэй хослуулан нарны шилээ сонгохоо битгий мартаарай.

 

5.Чимэглэсэн арамтай нарны шил

60,70-аад онуудад трэнд болж байсан нарны шил энэ хаврын трэндээр тодорчээ. Араамандаа ямар нэг содон чимэглэл, шигтгээтэй байх нь энэ зуны бас нэгэн моод. Хээ багатай хувцас өмсөж, уруулаа будаад л та  шилнийхээ сайхныг улам тодруулах болно.

 

6. Дугуй хүрээтэй нарны шил

Дугуй хүрээтэй нарны шил  анх 1970-аад оны трэнд бөгөөд энэ жил дахин давтагдаж байна. Хэрвээ таны  хоёр нүдний хоорондох зай ойрхон, дух, эрүүний хэмжээ жижиг, шанаа хэсгээрээ өргөн бол энэ шилийг сонгоорой. 

 

  1. Геометрийн дүрсэн арамтай нарны шил

Дүүрэн духтай, дугуй эрүүтэй бүсгүйчүүддээ  өнцөг бүхий хүрээтэй энэ хаврын трэнд нарны шилийг санал болгож байна. Нүд чинь хүн бүхний анхаарлыг татах нь гарцаагүй.

 

  1. Тольтой нарны шил

Өнгөрсөн жилийн трэнд тольтой нарны шил. Энэ жил мөн трэнд болсооор байгаа бөгөөд  хөх ягаан, номин ногоон, улаан зэрэг тод өнгөөр солонгорсон нарны шилнүүд энэ зун заавал өөрийн болгох гоёл.

 

  1. Дөрвөлжин арамтай нарны шил

Энэ хаврын нарны шилний бас нэг шинэхэн трэнд бол дөрвөлжин арамтай шил. Та нүүрний хэлбэр төрх, арьс, үсний өнгөтэйгээ зохицуулан сонгоорой. Таныг харц булаам харагдуулна.

 

10. Зөгнөлт нарны шил

Таны хувцаслалт, гадаад төрх хэт энгийн сонирхолгүй санагдаж байна уу. Тэгвэл таныг бусдаас содон, чамин, өвөрмөц харагдуулах энэ хаврын нарны шилний шинэхэн трэнд загварыг санал болгож байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon