Нийтлэл 04 сарын 30, 2015

Олон Улсын Жазз хөгжмийн өдрийн мэнд хүргэе!

Өнөөдөр Олон улсын Жазз хөгжмийн өдөр. Хөгжим бол хүн төрөлхтний нэгдсэн хэл гэдэг учраас энэ өдөр дэлхийн бүх улсууд  “Жазз хэл”-ээр ярих өдөр.  Жил бүрийн 4-р сарын 30-нд UNESCO жазз хөгжмийн боловсролыг олон нийтэд түгээх, энх тайван, эв нэгдэл, харилцан хүндлэлийн төлөө  хүмүүс хоорондын харилцааг бэхжүүлэх гэсэн зорилгын дор энэ арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг.  2011 онд UNESCO-ийн Ерөнхий чуулганы үеэр тус өдрийг тунхаглан зарласан юм. 2015 оны хувьд дэлхийн жазз хөгжмийн бүх одод энэ өдрийг Парис хотод нэгдсэн тоглолт хийн тэмдэглэж байна. Тус тоглолтыг Jazzday.com  дээр онлайнаар шууд дамжуулах учраас амьдарч байгаа улсынхаа цагаар тааруулан үзнэ гэсэн юм. Тиймээс Улаанбаатарын цагаар шөнийн 02:00 цагт  тоглолтыг шууд хүлээн авч үзэх боломжтой билээ.

 

Тоглолтын цаг:

Парис - 19:00 цаг

Нью-Йорк – 13:00 цаг

Токио – 02:00 цаг (5-сарын 1)

Улаанбаатар – 02:00 цаг (5-сарын 1)

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon