ОХУ-ын парламент 38 тэрбум куб.м байгалийн хий нийлүүлэх төлөвлөгөөг баталлаа

ОХУ-н парламентын дээд танхим 38 тэрбум куб метр байгалийн хий Хятадад нийлүүлэх төлөвлөгөөг баталсан байна. Риа Новостигийн мэдээлснээр хоёр улсын хамтын ажиллагааны үндсэн нөхцлүүд, дизайн, бүтээн байгуулалт, операцын тухай мэдээлэл, тооцоо ч багтсан бичиг баримт Лхагва гарагт батлагджээ.

Нийлүүлэлт 2018 он гэхэд эхлэх төлөвтэй байна. Батлагдсан төлөвлөгөөнд 4000 км орчим урттай байгалийн хийн хоолой хэрхэн баригдаж, хэрхэн ажиллуулах тухай детальчилсан төлөвлөгөөг багтаасан байна.

ОХУ, БНХАУ хоёр 30 жилд 400 тэрбум долларын 68 м.куб байгалийн хий нийлүүлэх гэрээ хийхээр ерөнхий ойлголцолд хүрсэн нь саяхан, 2014 оны аравдугаар сарын 13. Дэлхийн хамгийн том хоолой болох уг сувгаар 2018 он гэхэд жилд 5 тэрбум куб метр хий Хятад руу нийлүүлэгдэж, 2019 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллах  аж.

2014 оны 5 сард Газпром болон Хятадын үндэсний газрын тосны компани хооронд 65 тэрбум куб метр хий нийлүүлэх гэрээ хийгдсэн. Сибирийн хүч хоолой эхний ээлжинд 38 тэрбумыг, түүний араас баруун жигүүрийн Алтай хоолой баригдах төлөвлөгөөтэй. Газпром төлөвлөгөөний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн гэж ОХУ-ын холбогдох албаны хүмүүс мөн мэдээллээ.

БНХАУ нь  2013 онд  170 тэрбум куб метр байгалийн хий импортлосон дэлхийн хамгийн том эрчим хүч хэрэглэгч юм. Доорх зурагт 4000 км хийн хоолой хаагуур дамжихыг үзүүлж байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4670

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%