Нийтлэл 05 сарын 01, 2015

Олон Улсын Хөдөлмөр Эрхлэгчдийн өдрийн тухай 10 сонирхолтой баримт

Олон Улсын Хөдөлмөр Эрхлэгчдийн өдрийн  тухай  сонирхолтой 10 баримтыг хүргэж байна. 

1. 1886 оны энэ өдөр АНУ-д ажлын найман цагийн горимд шилжих шаардлага тавьж жагссанаас үүдэн эл өдрийг Олон Улсын Хөдөлмөрчдийн өдөр болгон дэлхийн олон улс орнуудад тэмдэглэх болжээ. Харин АНУ-д энэ өдрийг есдүгээр сарын эхний даваа гаригт жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

2. Ажилчдад амралт олгох энэ өдрийг хэн анх санаачилсан нь эргэлзээтэй байдаг ч зарим эх сурвалж дээр Америкийн Хөдөлмөрийн холбоог үүсгэн байгуулалцсан генерал  Петр J. McGuire , нарийн бичгийн дарга  Матте Магруре нарыг амралтын өдрийг санаачилсан гэж үздэг байна.

3. Одоогоор Олон Улсын Хөдөлмөрчдийн өдрийг дэлхийн 60 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг ч дэлхий нийтээр эл өдрийг хүлээн зөвшөөрдөг байна.

4. НҮБ-ын Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас дэлхийн 7 тэрбум хүнээс 3 тэрбум  ажилтай, 240 сая хүн  ажилгүй гэсэн судалгааг гаргажээ.

5. Олон Улсын Чанарын Стандартын газрын мэдээллэснээр, 2019 гэхэд дэлхий нийтээр 61 сая хүн ажилгүй, 220 сая гаруй ажлын байр шинээр бий болно гэж үзжээ.

6. Орчин үед 30 сая хүн боолчлогдож байна. Мөн хүн худалдаалах гэмт хэргээс жил бүр 32 тэрбум долларын ашиг олдог аж.

7.Өнөөдөр дэлхий даяар 200 гаруй сая хүүхэд ажил эрхэлж, 120 сая хүн аюул, осолтой ажил хийж байна. Дээрх нийт хүүхдийн 37 сая нь 10 наснаас доош насны хүүхдүүд байдаг.

8. “Олон улсын хөдөлмөрчдийн өдөр” Чикагод болсон өдрийн 8 цагаар ажиллахыг дэмжсэн хөдөлгөөнөөс үүдэлтэй.

9. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар дэлхийд нийт 3,4 тэрбум ажиллах хүч байгаагаас ердөө 2 тэрбум нь эрэгтэй, 1,4 тэрбум нь эмэгтэй байгаа бол 560,000 нь хүүхэд байна. 2030 он гэхэд нийт ажиллах хүч бага зэрэг л нэмэгдэж 4 тэрбум гаруй болно.Үүнд 2,4 тэрбум нь эрэгтэй, 1,6 тэрбум нь эмэгтэй байх бол хүүхдийн тоо 40,000-аар нэмэгдэх магадлалтай боловч 600,000с нийт тоо нь хэтрэхгүй гэж үзжээ

10.Дэлхийн дундаж цалин сард ойролцоогоор 1200 ам.доллар байдаг тухай нэгэн судалгаанд дурджээ.   Өнөөдөр Олон Улсын Хөдөлмөрчдийн өдөр. Дэлхийн хөдөлмөр эрхлэгчидтэй холбоотой, эл өдрийн тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon