Нийтлэл 05 сарын 04, 2015

Тимоти Алленийн дуранд: Баруун Монголчуудын баатарлаг аян жин

Тимоти Аллен хэмээх  Английн гэрэл зурагчин, кино бүтээгч дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй алслагдсан нутгуудын ард түмний амьдрал, аж ахуйг баримтжуулан авдаг бөгөөд Монголд олон удаа ирж зураг авч байсан юм. Тэрээр 40 гаруй орноор аялан, ихэвчлэн тухай газраа 2 юм уу 3 долоо хоног байрлан ажилладаг байна.

Энэ олон аяллыг яагаад эхлүүлэх болсон тухайгаа нэгэн ярилцлагад хэлэхдээ,

“Би камерынхаа булчинг чангалж, хөдөлгөөнд оруулахыг хүссэн. Лондонд амьдарч байх үедээ маш том өөрчлөлтийг хүсэж байгаагаа мэдсэн. Тэр үед би ганц бие байсан. Байшингаа ч зарсан, ажлаасаа ч гарсан. Зөвхөн камертайгаа л үлдсэн.”

хэмээжээ.

Хамгийн сүүлд тэрээр Баруун Монголчуудын өвөл цагийн аж байдлын тухай гэрэл зургуудыг дарахаар ирсэн юм. Тэрээр 2-р сард Шохан хэмээх Казах гэр бүлд зочлон нүүдэллэж байх үеийнх нь сэтгэл хөдөлгөм хормуудыг баримтжуулсан байна. Энэ аяллынхаа тухай бичихдээ: 

“Хавар бүр хөлдүү голыг туулан, хүйтэн уулсыг даван Баруун Монголын нүүдэлчин Казахууд малтайгаа баатарлаг аян жинг хийдэг.”

  гэсэн байна

 

Мөн  Тимоти Аллен "Би Монголд өөрийгөө дахин олсон" хэмээсэн нь Монголд хийж байсан аяллууд нь түүнд их хүчтэй сэтгэгдэл үлдээсэн бололтой. Одоо та бүхэнд Шохан хэмээх Казах гэр бүлийн нүүдэл Тимоти Аллен-ийн дуранд хэрхэн буусныг харуулъя:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon