Арьсан дээрээ нөсөөт толбо үүсгэхгүйн тулд ямар хүнс хэрэглэвэл тустай вэ?

Арьсан дээрх нөсөөт толбо нь ойрын хугацаанд авсан хэт ягаан туяанаас гадна, төрсөн цагаасаа хойш арьсан дороо хурааж ирсэн хэт ягаан туяаны нөлөөгөөр гарч ирдэг. Тиймээс арьс хөгшрөх, шинээр гуужих явц удаашрахтай зэрэг үзэгдэнэ. Хэт ягаан туяа нь арьсан доорх исэлдүүлэгчийг идэвхжүүлдэг. Залуу байхад исэлдлийн эсрэг дарангуйлах чадвар сайн байдаг учраас асуудалгүй байдаг ч нас нэмэгдэхийн хэрээр исэлдэх явц хурдсаж, арьс хөгшрөх шалтгаан болно. Улмаар хүн хүнд хэдэн жилийн ялгаа гарах боловч тодорхой насны шугамыг өнгөрсний дараагаар нөсөөт толбо болж илрэх нь олонтаа. 

 

 

Исэлдлийг дарангуйлах чадвараа хадгалахын тулд:

Нас нэмсэн ч антиоксидант буюу исэлдлийг дарангуйлах чадвартай байхад амьдралын хэмнэл чухал нөлөөтэй. Нэн түрүүнд стресс хураадаггүй байх хэрэгтэй. Стрессдэхгүй байхын тулд өөрийн аргатай болж, сэтгэлээ сэргээж сурах нь эрүүл мэндэд хэрэгтэй. Түүний дараагаар исэлдлийн эсрэг хүчтэй болоход туслах А, Е, С аминдэмтэй хүнс хэрэглэж дадах юм. Тамхи татах нь исэлдүүлэгчийг их хэмжээгээр нэмэгдүүлж, С аминдэмийг устгадаг учраас аль болох тамхинаас зайлсхийгээрэй. Мөн полифеноль хэмээх бодис антиоксидант болж өгдөг байна. Тиймээс шар ногоон өнгийн ногооны хамтаар нэрс, улаан вино гэх мэт полифеноль ихээр агуулсан хүнс хэрэглэж дадвал тустай. Стресс, хэрэглэж буй хүнснээс гадна нарнаас арьсаа хамгаалах, нэгэнт наранд түлэгдсэн бол сайн чийгшүүлж арчлахаа ч бүү мартаарай.

 

 

Нэмэлт мэдээлэл:

Нөсөөт толбо гэдэг нь нас нэмэгдэхийн хэрээр шанаа хавиар гарч ирдэг насжилтын  пигмент гэгддэг толбо юм.  Харин ямар нэг шарх, батганы сорвиноос үлдсэн толбыг шархлаанаас үүдэлтэй толбо гэнэ. Мөн 30-40 насны эмэгтэйчүүдэд баруун зүүн талын хацраар тэгш хэмтэй гардаг толбо нь элэгний үйл ажиллагаатай холбоотой юм. Эсрэгээрээ  бага наснаас шилжилтийн насны явцад гардаг сэвх нь удамшлын шинжтэй, насжилт болон шарх сорвиноос үүдэлтэй том толбоноос тусад нь авч үзэх шаардлагатай.  Түүнээс гадна мэнгэ болон төрөлхийн өөр өнгөтэй арьсыг сэвх, нөсөөт толботой хольж андуурах, буруу эмчилгээ хийх явдал байдаг.

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4989

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%