АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар : Аж ахуй нэгжүүдийн цагдаа, шүүх дээр байгаа асуудлыг “0” болгоно

АН өнөөдрийн бүлгийн хурлаараа ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцүүлэх нэн шаардлагатай байгаа гол, гол хуулиудыг хэлэлцэх эсэх асуудал дээр байр сууриа илэрхийллээ. Юуны өмнө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг  хэлэлцэж эхлэх нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн юм.

Хуралдааны үеэр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар :

 

“Эхлээд санал явуулаад, хэлэлцээд, баталж гаргах нь зөв гэдэг дээр АН бүлэг санал нэгтэй байна. Эдийн засгийн ил тод байдлыг хангах төсөл нь бүх шатны бүртгэл, хяналт мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож, эдийн засгийг бүрэн хэмжээгээр тодорхойлж  чадах тоон мэдээлэлтэй болгоно гэсэн агуулгатай. Нэг ёсондоо бүртгэлд ороогүй далд орлогуудыг мэдүүлснээр эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тогтолцоог боловсронгуй болгоход илүү дөхөмтэй хууль гэж үзэж байна.

 Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл дээр татвар бусад орлого, аж ахуй нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой ногдуулсан ял шийтгэл, мөн хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, шүүхийн шатандаа явж байгаа хэргүүдийг хэрэгсэхгүй болгоно гэсэн товч бөгөөд тодорхой хариулт байна. Өөрөөр хэлбэл аж ахуй нэгжүүдийн цагдаа, шүүх дээр байгаа асуудлыг 0 болгож байна гэсэн үг.” гэжээ.

 

Мөн хэлэлцэх шатандаа байгаа 44 хуулийн төслийг яаралтай УИХ-ын чуулганд оруулан хэлэлцүүлж батлан гаргах хэрэгтэй гэдэг дээр гишүүд санал нэгдснийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээллээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5120

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%