Нийтлэл 05 сарын 13, 2015

'Бүх л өдөржин намайг 3 фунтээр уна'

Их Британийн Өмнөд Уэльс автобус компанийн санаачилсан “ride me” зар сурталчилгааны самбар олны дургүйцлийг хүргээд байна. Автобусны ар талд байрлах хагас нүцгэн эрэгтэй, эмэгтэй хүн "Бүх л өдөржин намайг 3 фунтээр уна" гэсэн самбар барьсан уг сурталчилгаа тус автобус компанийн шинэ аяллын сурталчилгаа юм. Үүнийгээ тэд Кардиффын X1 чиглэлийн 10 шинэ автобусны ард байрлуулжээ.

Тэд компаниа залуу үеийнхэнд илүү сонирхолтой, анхаарал татахуйц болгохоор зорьсон ч тэдний санаа талаар өнгөрч, соошил медиад эсэргүүцлийн аян дэгдээсэн байна. Тэр дундаа УИХ-ын гишүүд ихээхэн дургүйцлээ илэрхийлж байгаа ажээ. Учир нь автобус болон уг зурагт ямар ч уялдаа холбоо алга, мөн гэмт хэрэг өдүүлэх эрсдэлтэй гэж олон нийт дүгнэж буй юм.

Сурталчилгааны стандартын байгууллагын мэдээлснээр одоогийн байдлаар 45 гомдол хүлээн аваад байгаа аж. Тус газраас нөхцөл байдлыг хяналтандаа авч, сурталчилгааг 24 цагийн дотор буулгахыг анхааруулсан байна.

Өмнөд Уэльс автобус компани "Манай сурталчилгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг доромжлох ямар ч санаа агуулаагүй. Хэрэв тийм сэтгэгдэл төрүүлсэн бол уучлал хүсч байна. Мөн сөрөг үр дагавар авчирч, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн учир 24 цагийн дотор сурталчилгаагаа буулгахаар шийдвэрлэсэн" гэж мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

arrow icon