Нийтлэл 05 сарын 13, 2015

Тавдугаар сарын онцлох ухаалаг утаснууд

Сүүлийн үеийн технологийн трэнд ухаалаг цаг байлаа. Гэсэн ч чанартай, хүчин чадал өндөр ухаалаг утас таны бүх л хэрэгцээг хангаж чадах давуу талтай. Энэхүү жагсаалтыг Business Insider сэтгүүлээс загвар, программ хангамж, техник хангамжийн онцлог, контент сонголт, үнэ гэх мэт олон төрлийн хүчин зүйлс дээр тулгуурлан гаргадаг. Таны хэрэгцээг бүрэн хангаж чадах тавдугаар сарын шилдэг 15 ухаалаг утсыг танилцуулж байна.

 

 #15 BlackBerry Classic

BlackBerry- ийн хамгийн сүүлийн загвар болох the Classic нь хэдэн жилийн өмнөх the BlackBerry Bold-той загварын хувьд. Гэхдээ илүү том дэлгэцтэй, өөр дээрээ гартай утас сонирхдог бол энэ маш сайн сонголт болно.

 

#14 Nokia Lumia 830

Microsoft-оос гаргасан хамгийн шинэлэг утасны нэг бол Nokia Lumia 830 юм. Энэ утас Windows Phone 8 үйлдлийн системтэй бөгөөд 5-inch дэлгэцтэй.

 

#13 HTC One M8 For Windows

Энэ нь Windows Phone үйлдлийн систем дээр ажилладаг хамгийн сайн утасны нэг. Үнэхээр гоёмсог  гадартай, Windows Phone, 8.1 шинэчлэгдсэн үйлдлийн систем дээр ажилладаг ба дижитал туслах Cortana-тай гэдгээрээ онцлог.

 

#12 LG G3

LG-ийн хамгийн үлгэр жишээ утасны нэг бол G3. Энэ нь 5.5 инчийн дэлгэцтэй учир энгийн утас гэхээсээ илүү фаблеттай төстэй. Гэвч нэгэнт гарт хэвшсэн байдлыг өөрчилж дууны тохируулгыг ард байрлуулсан нь сул тал болсон. Дараагийн загвар болох The LG G4 5,6-р сард нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа.

 

#11 Samsung Galaxy Note Edge

The Note Edge нь Galaxy Note 4-тэй ерөнхийдөө төстэй боловч хоёр дахь дэлгэцтэй гэдгээрээ онцлог.

 

#10 iPhone 5S

Худалдаанд гараад удаж байгаа ч одоо ч сайн утаснуудын жагсаалтад багтсаар байна. Ялангуяа том дэлгэцтэй утсанд дургүй, iphone-н хамгийн сайн утсыг хэрэглэдэг хүмүүсийн голлох сонголт байдаг.

 

#9 Nexus 6

Google-ийн хамгийн үлгэр жишээ утас бол 6-инчийн дэлгэцтэй Nexus 6. Motorola компанийн хийсэн уг утас Lollipop-г ачаалладаг хамгийн анхны утас юм. Мөн Android үйлдлийн систем дээр ажилладаг, шинэлэг загвартай.

#8 OnePlus One

5.5 инчийн дэлгэцтэй, гайхалтай программ хангамж болон дотоод Zippy зүйлчлэлтэй хамгийн шилдэг утас бол хятадын the One. Энэ төрлийн утаснууд дундаа хямд үнээрээ онцгойрдог.

 

#7 Moto X

Motorola-ын шинэ Moto X утас шилдэг Android утсууд дундаа дээгүүр байр эзлэх болсон. 5.2-инчийн дэлгэцтэй, Android-н хамгийн сүүлийн хувилбар дээр ажилладаг, маш хурдан гэдгээрээ онцлог.

 

#6 HTC One M9

HTC-ийн сүүлийн үеийн, хамгийн том гар утас бол M9. Энэ нь маш сайн камертай, гоёмсог дизайн, хурдан процессортой.

 

#5 Samsung Galaxy Note 4

Samsung-ийн шинэ Galaxy Note 4 бол Android үйлдлийн системтэй хамгийн сайн фаблет хэлбэрийн утас юм. 5.7-инчийн дэлгэцтэй, металл хүрээтэй бөгөөд өмнөх хувилбаруудаасаа илүү хэрэглэгчдийн сэтгэлд нийцээд байгаа билээ. Хэрэв фаблет утас сонирхож байгаа бол энэ маш зөв сонголт байх болно.

 

#4 Samsung Galaxy S6 Edge

The Samsung Galaxy S6 Edge тус компаниас гаргасан утас дундаа эн тэргүүнд бичигддэг. Энэ утсанд шаардлагатай бүхэн бий мөн гайхалтай дэлгэцтэй.

 

#3 Samsung Galaxy S6

Samsung компанийн хамгийн чанартай утсыг хэрэглэхийг хүсвэл та үүнийг л авах хэрэгтэй. Энэ нь Samsung компаниас гаргасан анхны металл, шилэн гадартай утас юм.

#2 iPhone 6

Хэрэв том дэлгэцтэй фаблет сонирхдоггүй бол загвар, тоног төхөөрөмж, программ хангамжийн төгс зохицол  iPhone 6 таны хамгийн шилдэг сонголт байх болно.

 

#1 iPhone 6 Plus

The iPhone 6 Plus хүмүүсийн хамгийн их худалдан авч буй гар утасны нэг. Тэр хэрээрээ хэрэглэгчдийн сэтгэл санаанд нийцэж буй. 5.5 инчийн дэлгэц зарим хүмүүст төвөгтэй, хэт том санагдаж болох ч зайгаа илүү сайн барьдаг бонустай. Мөн бусад фаблетуудтай харьцуулахад маш нимгэн учир хэрэглэхэд хялбар болжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon