Б.Болысхан: Хүн шүлсээ хаяснаар залуужуулах гормоноо алдаж байдаг

  Та бидний зарим нь шижиглэдэг, нөгөө хэсэг нь зүгээр л шингэн хэмээн үл тоодог нэгэн зүйл байдаг. Энэ бол шүлс. Харин шүлс хүний биед хэрхэн нөлөөлдөг, ямар үүрэгтэй байдгыг тэр бүрчилэн хүмүүс мэддэггүй. Энэ талаар уншигчиддаа мэдээллийг өгөхөөр нэгэн мэргэжилтэнтэй ярилцлаа. 

АШУИС-НЭМСургууль Орчны эрүүл мэндийн магистрант. Халдварт өвчний эмч Б.Болысхан: Хүн шүлсээ хаяснаар залуужуулах гормоноо алдаж байдаг   

 

 Шүлс гэж чухам  юуг хэлээд байна вэ?

- Шүлс гэдэг бол хүний шүлсний булчирхайнаас ердийн үед байнга ялгарч байдаг байгалиас заяасан шингэн шүүрэл юм. Шүлсний ихэнхи хувийг буюу 99.5 хувийг ус эзэлдэг. Үлдсэн 0.5 хувьд нь олон янзын агуулагдахуун байдаг. Энэ дотор электролит буюу давснууд байдаг гэсэн үг юм.

 Шүлс хаанаас ялгардаг вэ? 

- Хүн шүлсээ хаанаас ялгардгыг эхлээд мэдэх хэрэгтэй. Эрүүний булан, чихний омгийн урд талд байрлах шүлсний хоёр булчирхай байдаг. Энэ бол хамгийн том шүлсний булчирхай юм. Түүнээс гадна эрүүн болон хэлний доор булчирхай байдаг бөгөөд нийт 6 том булчирхай байдаг гэсэн үг. Эдгээр булчирхайнаас ялгараад байгаа шингэнийг шүлс гэж нэрлээд байгаа юм.

 

  Шүлс яг ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ?

- Шүлс хамгийн эхэнд хоол боловсруулахад оролцдог. Талх байлаа гэхэд талхыг зажлаад л байвал чихэрлэг амттай болж эхэлдэг. Энэ бол задарч байгаагын шинж юм. Өөрөөр хэлбэл шүлсний найрлаган дахь бодис түүнийг задалж буй юм.  Дээрээс нь хүн ам хатсан үед хуурай хоол идэж чаддаггүйтэй адил шүлс нь хоолыг хялбарчилж чийглэж өгдөг. Мөн шүд цоорохоос хамгаалж, амны хөндийг байнга цэвэрлэж байдаг. Сүүлд бас нэмэгдээд байгаа шинэлэг мэдээлэл гэвэл шүлсний найрлагад залуужуулах фермент агуулагддаг.

  Шүлс хүнийг залуужуулдаг гэж үү? 

- Тийм. Өөрөөр хэлбэл энэ нь бас нэгэн гормон юм. Хүн нас ахих тусам эд эсүүд нь үхжиж байдаг. Үүнийг нөхөн төлжүүлж, тэтгэж байдаг бодис гэсэн үг. Үүнийгээ хүмүүс газарт хамаагүй хаяад байвал нэг ёсондоо гарз хийж буй хэрэг юм. /инээв/

  Хүний эрүүл мэндэд шүлс хэрхэн нөлөөлдөг юм бол? 

- Хүн өөрийн юмаа өөртөө үлдээх хэрэгтэй гэж би хэлэх дуртай. Өнөөдөр та өөрийн биеэ эрүүл гэж бодож явж байвч ахуйн замаар халдвар авах магадлал хамгийн өндөр байдаг. Хамгийн түгээмэл жишээ бол бид бор хоолонд орж буй хүүхэддээ амнаасаа хоолыг нь зажилж өгдөг. Гэр бүлийн бүх гишүүд ингэж өгч байгаа харагддаг. Энэ бол хүний эрүүл ахуйд ер нийцэхгүй зүйл. Амны хөндий бол маш их нян агуулдаг. Үүнд олон төрлийн, олон тэрбумаар тоологдох нянгууд байдаг. 1 миллитр шүлсэнд нэг саяас дээш нян агуулагддаг гэж үздэг бөгөөд өдөрт хүнээс 1.5л шүлс ялгарч байгаа гээд тооцоод үзвэл тоологдохын аргагүй тоо гарна. Ийм олон төрлийн нянг хүүхэддээ шууд халдаадаг гэсэн үг юм.  

 

 

  Тухайлбал шүлсээр дамжиж ямар халдварууд авах вэ?

 - Манай улсын хүн амын 80 хувь нь ходоодны хеликобактертай гэсэн судалгаа гарсан байдаг. Энэ нь заримдаа эмэнд тэсвэртэй бактериуд бий. Хеликобактер бол ходоодны хорт хавдарын анхдагч шалтгаан юм. Үүнд бидний амьдрал ахуй, архи тамхины хэрэглээ, стресс гээд олон зүйл нөлөөлж байгаа. Гэхдээ хамгийн том шалтгаан нь бол хеликобактерийн халдвар юм. Хүмүүс үүнийг голчлон шүлсээрээ дамжуулж бусдадаа халдааж байна. Манай ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны хийсэн судалгаагаар хүн шүлсээ хаях явцад шүлс олон тал руу цацарч, маш их нянг агаарт цацдаг. Үүнээс болж сүрьеэгийн халдвар авах магадлал өндөр болж тоо нь ихсэх хандлагатай байна. Маш олон эмэнд дасалтэй сүрьеэ газар авч байгаа бөгөөд үүнийг ДОХ өвчинтэй зүйрлэхэд буруудахгүй. Одоо дэлхийн хүн амын гуравны хоёр хувь нь сүрьеэгийн халдвартай гэсэн судалгаа гарс ан.

  Өвөл гудамжинд ил хаясан шүлс газарт хөлдөж мөс болон тогтдог. Энэ нь эргээд урин цаг ирэхэд хайлж, ууршиж байдаг. Үүний үр дагавар, хор уршиг бий юу? 

- Хүйтэнд тэсвэртэй вирусууд маш олон байдаг. Энэ нь эргээд дулаармагц агаарт ууршиж олон халдварын эх үндэс болдог. Тухайлбал жирэмсэн эхийн урагт нөлөөлөх аюултай. Мөн сүрьеэтэй хүн таны хажуугаар шүлсээ хаяад явахад таньд халдах магадлал 95 хувь байдаг. Энэ нь шүлс хаяхад найдвартай халдана гэсэн үг юм.

 Манай улсад шүлсний талаарх бие даасан судлагдахуун байдаг уу? 

- Одоогоор манайд энэ талын судалгаа бүрэн хөгжөөгүй ч дэвшилттэй судалгаанууд хийгдсээр л байгаа. Харин Швейд, Сингапур, Герман, Солонгос, АНУ зэрэг орнуудад бол мэргэжлийн баг бүрэлдэхүүн, өөрийн лабораторитоо дэлгэрэнгүйгээр энэ талаар бие даан судалдаг.

 Тамхи татаж буй хүмүүс шүлсээ их хаяж буй ажиглагддаг. Энэ нь ямар нэгэн зүйлтэй холбоотой юу?

- Энэ бол шинжлэх ухаанаар бүр тогтоогдсон зүйл. Тамхи бол амны салстыг цочроож, дээрээс нь тамхины гол бүтэц болох никотин нь шүлсний ялгаралтыг ихэсгэдэг. Энэ нь хүн сэтгэл зүйгээрээ цаанаасаа хорт бодис нь ялгараад ирмэгц шууд шүлсээ хаямаар санагддагтай холбоотой юм.

Ярилцлагынхаа төгсгөлд шүлсний халдварын талаар уншигчиддаа хандаж юу гэж хэлэх вэ?

- Бид гудамж талбайгаар явж байхад залуучууд голчлон шүлсээ хаядаг. Аль нэг сургууль, дэлгүүр, үйлчилгээний булан тохойд бөөгнөрөөд тамхи татмагцаа тэндээ шүлсээ хаяж харагддаг. Энэ нь эрүүл мэндийн боловсрол муу байгаатай холбоотой. Бид шүлсний талаар тэр бүрчилэн ярьдаггүй. Зүгээр хүнд байж л байдаг шингэн гэж ойлгосоор ирсэн. Гэвч үүний цаана маш олон утга учир, олон эерэг бөгөөд сөрөг зүйлс оршиж байдаг. Үүний талаар нийгэмд таниулж, залуучуудад ойлгуулж, шүлсээ аль болох ил хаяхгүй байж өөрийн болон өрөөлийн эрүүл мэндийг бүү хохироогоосой гэж уриалмаар байна.

                                                                                                                                   Ярилцсанд баярлалаа. Таньд амжилт хүсье. 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4485

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%