Цагаан будааны шүүс таныг тураах шидтэй

 Турах, арьсаа цэвэрлэх, үсээ гялалзуулахын тулд танд зөвхөн цагаан будаа байхад л хангалттай.

Будааны шүүс бол дэлхий дээр хамгийн элбэг, гар дор тааралдах гоо сайхны аврагч гэхэд болно. Гоо сайхнаа сэргээхийн тулд цагаан будааг хэрхэн ашиглах талаар ихэд дэлгэрээд байгаа зөвлөмжүүдийг хүргэе. 

 

 

НЭГ: Цагаан будаагаар нүүрээ цэвэрлэх 

Цагаан будааны шүүс нь В, С, Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг. 

Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог юм. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй. Ингээд будааны шүүс хэрхэн бэлдэх талаар зөвлөе. 

  • Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана. 
  • Будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэх юм. Ингэснээр арьс цэвэрлэхэд тун ч үр дүнтэй шингэн болно гэсэн үг. 
  • 15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин будаагаа хаях хэрэггүй, хоол хийхэд болно шүү дээ. Ингэж гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны шүүсийг хөргөгчинд таваас дээш хоног байлгасны хэрэггүй. 

ХОЁР: Будааны шүүсийг үс арчилгаанд хэрэглэх нь 

Будааны шүүсийг үс арчилгаанд ч хэрэглэж болно. Үсээ угаах, эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн, гялалзсан өнгөтэй болно. 

ГУРАВ: Будааны шүүсийг турахад хэрхэн ашиглах вэ? 

  • Нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийнэ. 
  • 2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанана. 
  • Бага зэрэг давс нэмээд шүүсийг өдрийн турш ууна.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5133

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%