Нийтлэл 05 сарын 21, 2015

Австри улсаас хөнгөлөлттэй зээл авах боломжтой боллоо

                                       

Өнөөдрийн нэгдсэн чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг баталлаа.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэн, төслийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материал гаалийн албан татвараас чөлөөлөгдөж байна. 

Өөрөөр хэлбэл Австри Улсын Засгийн газраас олгох 40.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг орон нутгийн усан хангамж, эрүүл мэнд, нийгмийг аюулаас хамгаалах зэрэг салбаруудад ашиглах боломж бий болж байгаа юм.

Монгол улсын Засгийн газар “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд  дараах төслүүдийг сонгон хэрэгжүүлэхээр болжээ.

 

  • Хавдар судлалын үндэсний төвийн тоног, төхөөрөмжийг шинэчлэх
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх
  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх
  • Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, чадавхийг бэхжүүлэх
  • Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх
  • Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах

Сэтгэгдэл бичих

arrow icon