Нийтлэл 05 сарын 22, 2015

Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих лобби бүлэг байгуулагдлаа

С.Одонтуяа гишүүний санаачлага дор Д.Арвин, Д.Батцогт, Н.Батцэрэг З.Баянсэлэнгэ, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, Д.Ганбат, С.Ганбаатар, Ё.Отгонбаяр, С.Оюун, Ц.Оюунгэрэл, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Л.Энх-Амгалан, Л.Эрдэнэчимэг нарын гишүүд хамтран  УИХ дахь "Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих"  лобби бүлэг байгуулжээ. Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн эрхтэй холбоо бүхий хууль тогтоомжийг боловсронгуй болгохын хамт, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж нээлттэй хэлэлцүүлэг, семинар, зөвлөгөөн зохион байгуулах,  аймаг, нийслэл, дүүргийн тухайн асуудал эрхэлсэн байгууллагуудын ажилтай танилцаж, хууль, тогтоол, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, тулгамдаж буй асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх, танин мэдэхүйн хялбарчилсан товхимол гаргах, танхим байгуулах зэрэг ажлуудыг хийх аж. 

 

УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан лобби бүлэг байгуулсан тухай бичигт бүлгийн үйл ажиллагааны зарчмыг 

  • УИХ дахь " Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих" лобби бүлэг нь бүх байнгын хорооны гишүүдийн төлөөлөлтэй байх бөгөөд бүлгийн гишүүн нь тухайн байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа хууль, тогтоолд хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн эрх ашигтай холбогдсон асуудлаар байр сууриа илэрхийлж тусгуулах
  • Лобби бүлгийн дэргэд Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих чиглэлээр олон улсын болон үндэсний төрийн ба төрийн бус байгууллагын төлөөлөгч, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллуулж, бүлгийн гишүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах
  • Хүүхдийн төлөө үндэсний хороо, Хүүхдийн төлөө үндэсний газартай хүүхдийн хөгжил хамгааллын асуудлаар нягт хамтран ажиллах
  • Гэр бүл, хүүхэд өсвөр үеийнхний төлөөлөл, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудтай нээлттэй хэлэлцүүлэг, уулзалтыг тогтмол зохион байгуулж, хүүхдийн өмнө тулгамдсан асуудлаар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход тэдний санаа бодлыг хүлээн авч, судлан шийдвэрлэх
  • Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө Үндэсний Газрын үйл ажиллагааг идэвхитэй дэмжин ажиллах
  • Аймаг, нийслэл, дүүргийн хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн байгууллагын ажилтай танилцаж шийдвэрлэвэл зохих асуудлаар аймаг, нийслэл, дүүргийн удирдлагуудад үүрэг даалгавар өгөх

гэж тодорхойлжээ.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon