Нийтлэл 05 сарын 26, 2015

Мишель Обама Оберлин коллежийн төгсөгчдөд хандан үг хэлэв

 

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Охайогийн алдарт либерал коллеж болох Оберлины төгсөгчдөд хандан үг хэлэв. Тэрээр :

“ Амьдрал дээр гараад Оберлинд байсан зүйлсээ эргэн дурсаж, үзэл бодол нэгтэй хүмүүсээ л эрж хайх болно. Гэхдээ шинэ төгсөгчид зөрчилтэй нүүр тулгарч, өөр үзэл бодолтой хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй. Үүнээс айх хэрэггүй. Энд өнгөрүүлсэн ихэнх цагаа итгэл үнэмшил, үзэл бодол нэгтэй хүмүүсээр хүрээлүүлэн өнгөрөөсөн. Гэвч бодит амьдрал дээр чиний төсөөлснөөс ч өөрөөр бодож, сэтгэдэг хүмүүс олон бий.

Тэдний үзэл бодол таалагдахгүй байсан ч  улс орноо хөгжүүлэхийн тулд тэдэнтэй зайлшгүй хамтран ажиллах шаардлага гарна. Ийм үед та хүссэнээрээ тэднийг бүх ажлаас хасч чадахгүй. Тиймээс тэднийг ятгаж, тэдэнд буулт хийх хэрэгтэй. Оберлинд сурсан бүхнээ үргэлжлүүлэхийг хүсч л байгаа бол та урагш алх, чимээ шуугианаас зугтах хэрэггүй.

Өнөөдөр би та бүхнийг хамгийн маргаантай, туйлширсан газрыг ирж хай гэж уриалмаар байна. Учир нь тийм л газар жинхэнэ хөгжил дэвшил гардаг. ” гэжээ

Сэтгэгдэл бичих

arrow icon