Нийтлэл 05 сарын 26, 2015

“Плэйтайм” фестивалийн билет 5-сарын 31 хүртэл хөнгөлөлттэй үнээр зарагдана

14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй амьд хөгжмийн Плэйтайм наадам 6-р сарын 27,28-ны өдрүүдэд уламжлал ёсоор Монгол шилтгээнд зохион байгуулагдахаар болсон билээ. Улсын баяр наадам дуусангуут л дараа нь плэйтаймыг хүлээгээд эхэлдэг болохоор Монголын амьд хөгжим сонирхогчид 1 жилд 2 удаа “наадам” тэмдэглэдэг. Үүнээс улбаатайгаар “наадмын дараа намар” гэдэг үгийн оронд "наадмын дараа плэйтайм” гэсэн үг ч бас гараад амжсан байна. Харин энэ жилийн  плэйтайм хугацааны хувьд өмнөх жилүүдийнхээс арай эрт буюу улсын баяр наадмаас өмнө зохиогдохоор болжээ. Мөн тасалбарын хувьд илүү олон хүнд хүргэх гэсэн зорилгоор  өмнөх жилийнхээс арай хямд үнээр борлуулж байгаа юм байна. Тэгэхээр тасалбараа арай хямд үнээр худалдан авахад 5 хоног үлдсэн байна. 

 

 

Хамтлагууд:  “Никитон”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Rec On”, “Цонхон дээр суусан ялаа” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна. Энэ удаа тус наадам нь “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац”гэсэн гурван тайзаар дамжуулан дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг танилцуулах болно.

Уриа: Найрсаг Улаанбаатар

Онцлох хамтлаг: Нисванис, Никитон

Урилгаар: АНУ-ын “Pains of Being Pure at Heart”, “SSIGHBORGGG”, Өвөр Монголын “Есөн Эрдэнэ”  хамтлаг

Лавлах утас: 333111.

Тасалбарыг: Хай-Фай, Орэнж Рекордзын салбаруудаас худалдан авч болохоос гадна 1900-1199, 1900-1950 утсаар үнэгүй хүргэж өгөх юм байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon