НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХЭД 9.1 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА

Ашигт малтмал олборлож дууссаны дараа нөхөн сэргээлт заавал хийх ёстой гэдэгтэй бараг бүх хүн санал нэгдэх байх. Байгалийн баялгийг ашигласан л бол ашигласан этгээд өөрөө нөхөн сэргээх, байгалийн унаган төрхөнд нь оруулах, болдоггүй юм гэхэд байгалийн унаган төрхөд дөхүүлэх үүрэгтэй. Хүн бүхэн ойлгож байгаа мөртлөө хуулинд үнэхээр ингэж заасан уу?

 

Хэдэн оноос эхлээд МУ-ын хуульд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа Аж ахуйн нэгжүүд ашиглалтын үйл ажиллагааны явуулсаны дараа нөхөн сэргээлт хийх үүрэгтэй гэсэн заалт, шаардлага тавигдаж эхэлсэн бэ? гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч ирж байна. 1994 оны Ашигт малтмалын тухай анхны хуулинд “Ордыг буюу түүний хэсгийг ашиглаж, дууссан тохиолдолд уурхайн эдэлбэрийг байгаль хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээж, ордыг хууль тогтоомжид заасан журмын дагуу түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх” гэж заажээ. Мөн энэхүү хуулинд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, бохирдлоос хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлэхийн баталгаа болгож, тухай жилийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний 50%-аас багагүй хувийг үйл ажиллагаа явуулж байгаа сум, дүүргийн захиргааны байгууллагад барьцаалан шилжүүлнэ гэж заажээ. Энэхүү заалтаараа нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны санхүүгийн баталгаажуулалт хийлгүйгээр зөвхөн хүрээлэн буй орчныг хамгаалах ажлынхаа баталгаа болгох тодорхой хэсгийг үйл ажиллагаа явуулж байгаа сум, дүүрэгтээ байршуулна. Харин 1994 оны Ашигт малтмалын тухай хуулийн хүлээлгэх хариуцлага гэсэн хэсэгт байгаль орчныг хамгаалах, уурхайн эдэлбэр газрыг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй бол хохирлыг нөхөн төлүүлж, 10,000 төг торгоно гэжээ. Энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин өссөн хэмжээгээр торгох логик оржээ. Хэрэв тухай үед Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1994 оны эхээр 5,020 төг гэж тооцож байсан гэвэл өнөөгийн ханшаар бол 192,000 х 2 = 384,000 төг-өөр торгохоор байж. Яг нөхөн сэргээлт хийх санхүүгийн баталгаа энэ хуулинд суулгаж өгөөгүй. Нөхөн сэргээлт хийх эсэхэд санхүүгээр буюу мөнгөөр баталгаа гаргуулан барьцаалаад нөхөн сэргээлтээ хийлгүйгээр хаячихсан тохиолдолд мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэдэг механизм юм. Хэрэв аж ахуйн нэгж эрдэс баялагийн үнэ муудах, эсвэл уул техникийн нөхцөлийн улмаас төлөвлөсөн хугацаанаас өмнө уурхай хаагдаж шаардлагатай болбол нөхөн сэргээлт хийх баталгаа үндсэндээ алга байна.

 

1994 оны хуулиар Уул уурхайн нөхөн сэргээлт хийх үүргийг аж ахуйн нэгжүүдэд бүрэн даатгажээ. Хэрэв нөхөн сэргээлт хийхгүйгээр орхих, санхүүгийн хүндрэл гарах, аж ахуйн нэгж дампуурах зэрэг эрсдэл гарахгүй гэж тооцсон бололтой. Олон улсын судалгаагаар дэлхий дээр үйл ажиллагаа явуулж байгаа уурхайн 8/10[1] нь төлөвлөсөн хугацаанаас өмнө хаагдах эсвэл түр зогсдог гэсэн судалгаа байгаа юм. Мөн судалгаанаас харахад дэлхийн хэмжээнд уурхай хаагдсан шалтгаан нь ихэнх тохиолдолд санхүүгийн хүндрэл буюу зах зээл дээр тухай эрдэс баялгийн үнэ багассанаас болоод үүд хаалга барихад хүрдэг байна. Хэрэв өнөөдөр Монгол Улсад ажиллаж байгаа уурхайнууд эдийн засгийн үр ашиггүй болоод уурхай гэнэт хаагдах бол хаанаас ямар хөрөнгөөр энэ том уурхайнуудыг нөхөн сэргээх вэ?

 

2013 оны сүүлээр гаргасан 24,636.8 га газар уул уурхайн үйл ажиллагаагаар эвдэрснээс 18,356.0 га газар нь нөхөн сэргээлт хийсэн гэж дүгнэжээ. Манай улсад уул уурхайн нөхөн сэргээлт ойролцоогоор 74% нөхөн сэргээлттэй байна гэсэн дүгнэлт гарч болно. Энэ бол тоон утгаар их сайн үзүүлэлт юм. Бусад хөгжсөн болон хөгжиж байгаа улсууд ийм тоон хэмжээнд хүрэх гэж олон янзаар ажиллаж байна.

 

Манай улсад 1994 оны Ашигт Малтмалын тухай хууль гарснаас хойш нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө авалгүйгээр жил бүр байгаль орчныг хамгаалахад зарцуулах хөрөнгөний 50% тэнцэх хөрөнгийг БОНХАЖЯ-ны тусгай дансанд байршуулан хадгалах механизмтай. Энэ механизм ашигт малтмалын тухай хууль хэлэлцэх болгон процессын хувьд өөрчлөгдөлгүй явсаар өнөөдөртэй золгоод байгаа. 2014 оны 12-р сарын 30-ны өдрийн байдлаар энэхүү тусгай дансанд нийтдээ 9.1 тэрбум төгрөг[2] байршуулсан байна. Энэ хэдий их мөнгө шиг харагдаж байгаа боловч шаардлага гараад нөхөн сэргээлт хийхэд энэ мөнгө хүрэх үү? Жишээ нь: Говийн хур тунадас багатай уурхайнуудын нөхөн сэргээлт хийхэд энэ мөнгө хүрэх үү? Энэхүү зардал буцааж булах, шимт хөрсөөр булах, тэгшлэх, сийрэгжүүлэх, борнойдох, үр суулгах, усжуулалтын зардал орно гэж тооцоход хараахан хүрэхгүй бол уу? Нэгэн жишээ татъя. Манай ихэнх том уурхайнууд говь нутагт байдаг гэж үзээд АНУ-ын Нью Мексико мужийн уурхайнуудтай харьцуулж үзье.

Улс

Эвдэрсэн газрын хэмжээ

Барьцаа хөрөнгө (ам дол)

1

Монгол Улс

6,280.8[1]

4,702,283.45

2

АНУ- Нью Мексико

10,539.9

693,615,072.92[2]

Жич: 2015 оны 5 дугаар сар 25-өдрийн Монгол Банкны ханш буюу 1,935.23-аар тооцлоо.

 

Нөхөн сэргээлт хийхээр хадгалсан манай хөрөнгө нь бусад орныхоос хамаагүй бага байгаа харагдаж байгаа юм. Ийм бага хөрөнгөөр нөхөн сэргээлт хийх боломжгүй юм..

Хөрөнгийн баталгаа гаргуулахгүйгээр уул уурхайн ажиллагаа эхлүүлэх нь эргээд орон нутгийн иргэд нөхөн сэргээлт хийхгүй, газар шороог онгойлгож хаячхаад явчихдаг гэсэн ойлголттой болчхоод байгаа. Энэ мэтийн жишээнээс үүдэн Өвөрхангай, Сэлэнгэ, Заамар гээд олон газрууд уул уурхайн үйл ажиллагааг муу дээрээ муухай, муухай дээрээ улцан харагдуулж байна. Нөгөө талаас уул уурхайн үйл ажиллагаа эзэн холбогдогч нь байгаа гэсэн нөхөн сэргээлтийг бодитоор хийх хүртэл шүүх, цагдаа процесс гэсээр дахин л нөхөн сэргээлт орхигдох. Энэ байгалийн төдий хэмжээгээр доордох бодит нөхцлийг бий болгодог.

Иймээс анхнаас нь нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө байгаад улсад байршчихсан бол нөхөн сэргээлтээ хий гээд араас нь хөөцөлдөх асуудал үүсэхгүй. Нөгөө талаас уул уурхайн компани нөхөн сэргээлт хийхгүй хаяад явна гэсэн айдас үүсэхгүй. Мөн нөхөн сэргээлт хийхгүй хаяад явсан ч гэсэн мэргэжлийн байгууллагын хүмүүс нь Засгийн газраас барьцаа хөрөнгийг аваад байгалийн унаган төрх нь анх ямар байсантай адилхан нөхөн сэргээлт хийчхээд орон нутагт хүлээлгэж өгөөд зогсохгүй жил ирэх 5 жилийн турш байгалийн унаган төрхөндөө хэр орж байгаа судлаад явчих жишээтэй.

 

Бидний нөхөн сэргээлтэд тавьж байгаа бодлого, хандлага, үзэл баримтлал маань ер нь 1994 оноос хойш буруу чиглэлд яваад байгаа юм. Ийм үүсээд байгаа нөхцөл байдлыг дахин нэг харж, зохистой өөрчлөлтийг хийхгүй бол уул уурхай ч байхгүй, нөхөн сэргээсэн ч юм байхгүй. Баялаг ч үгүй, байгаль ч үгүй нэг улс, нэгжгээд хүмүүс л үлдэх гээд байна.

 

 

 

[1] Д.Лауренсе – Уул уурхайн хаалт ба дэлхийн эдийн засгийн хямрал 2009 он

[2] Монгол орчны байгаль орчны төлөв байдлын тайлан 2013-2014 он БОНХАЖЯ

[3] Монгол орчны байгаль орчны төлөв байдлын тайлан 2013-2014 он БОНХАЖЯ

[4] 2013 annual report of the Mining Act Reclamation Program to the New Mexico Mining Commission page 10


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%