Нийтлэл 06 сарын 18, 2015

2015 ОНЫ ТРЭНД (2) – Эдийн засаг өссөн ч ажилгүй, өсөөгүй ч ажилгүй

Баян нь баяжиж, ядуу нь ядуурах трэнд дэлхийн эдийн засгийг тодорхойлж байгаа тухай Дэлхийн эдийн засгийн форумын нийтлэлийн үргэлжлэл, ажлын байр бүтээдэггүй эдийн засгийн өсөлт хаа сайгүй ажиглагдаж буй тухай:

Эдийн засаг ажлын байр нэмэгдүүлэхгүй, тэр байтугай заримдаа хорогдуулах чиглэлд өсөх үзэгдэл улам ихээр ажиглагдах болов. Технологийн хөгжлөөс үүдсэн ажлын байрны шилжилт хөдөлгөөн, орлуулга улам нэмэгдэж, хүн бүрт утга учиртай, үнэ цэнэтэй үүрэг роль өгч чадах эсэх нь эрт урд байгаагүй хэмжээнд хэцүү, чухал ажил болж ирлээ.  Их хэмжээний ажилгүйдэл нь гэхдээ нөгөө талаар шинэ салбар, үйлдвэрлэл эхлэхэд, мөн дэд бүтцийн шинэчлэл хийхэд хямд ажиллах хүчин болж өгөх давуу талтай.

 

Глобал дата харвал 25-54 настай хамгийн гол ажиллах хүчний ажилгүйдлийн түвшин тасралтгүй өсөж байна. Энэ трэнд хэвэндээ үргэлжилвэл дунд насныхны дөрөвний нэг нь ямар нэг тогтсон ажилгүй үе ирэх болно. Хамгийн урт хугацаанд  өрсөлдөх чадвар, экспортын хэмжээгээ нэмж хурдтай өссөөр ирсэн Хятадад хүртэл механик автоматжуулалт, технологи ашиглалт нэмэгдэж, үйлдвэрлэлийн салбар дахь ажилгүйдэл үнэн хэрэгтээ нэмэгдэж ирлээ. Ийм трэнд урт хугацаанд, олон улсын аль ч бүсэд үргэлжилж байгааг ажиглаж болно. Хүн бүрт өндөр түвшний технологийг ойртуулж өгөх робот, 3D принтерийн хувьсгал ийм чиг хандлагыг улам бүр эрчимжүүлэх болно.

 

Автомат технологийн авчирч буй сайн сайхан их ч, бодлогын чанартай зохицуулалт хийхгүй бол технологи эзэмших, хөрөнгө хуваарилагдах системийн хувьд энэ нь цөөн хүн улам сайхан стандартаар амьдарч, улам олон хүн хойно хоцроход хөтлөх болно. Одоогоор ийм трэнд гүнзгийрэхийн хэрээр хаа хаанаа төв засгийн газар, төрийн нэр хүнд унах, национализм, үндсэрхэг үзлийг магтан дуулах лидерүүд орон нутгаар тодорч, улам бүр хагарал зөрчил дагуулж байгааг олон оронд ажиглаж болно. Азийн хувьд зорилтот техник, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх нь ажилгүйдлийг багасгахад хамгийн үр дүнтэй. Ийм том асуудлыг ул сууриар нь шийдэж чадсан засгийн газар, улс төрчийн манлайллын жишээ одоогоор харагдахгүй байна. Ямартай ч хүмүүстээ машинаар орлуулагдахгүй чадвар олгож чаддаг боловсролын системтэй орон амжилтад хүрнэ. 

 

Ийм трэндийн өөдрөг тал гэвэл бүтээмж, технологид шахагдаж ажилгүй болсон хэсэг олноороо өөр салбарт хямд ажиллах хүчин болж орж ирнэ. Үүнийг хямд ажиллах хүчний өртгөөр дэд бүтцийн доголдлоо засах томхон бүтээн байгуулалт хийх боломж гэж бас харж болно.

 

Ажилгүйдлийн трэнд олон улсад 2013-2018

Сэтгэгдэл бичих

arrow icon