Альберт Эйнштейнтэй ярилцсан нь

Хөдөөнөөс мах ирлээ. Яахав дээ. Нэг кг нь 10,000 хүрээд байгаа юм чинь бөөн баяр болов. Түмпэн дүүрхэн мах чанаад, хажуугаар нь жоохон төмс байцаа будаа хаяцан чинь тэгээд л . Оройжингоо мах идсэн хүн чинь янз янзын юм болдог юм байна. Гэдэс дүүрээд л. Хөндүүрлээд л. Гэтэл шөнө нь гэнэтийн баярт учрал болно гэж хэн төсөөлхөв дээ.

 

Бороо шивэрсэн намуухан орой би гудамжаар алхаж явна. Яагаад ч харанхуй шөнө ганцаараа алхаж явсан юм бүү мэд. Нэг л мэдэхэд алхаад явж байсан. Гэтэл хажууд доошоо харан уруу царайлан зогсох нэг цагаан сахалтай сэгсгэр үстэй өвгөн хүү минь гал байна уу гэж байна. Би тамхи татдаггүй атлаа яагаад ч халаасанд гал байсан юм бол бүү мэд, өглөө. Галтай явдаг эр хүн байна. Алив тамхилнаа хоёулаа гэв. Харанхуй гудамжинд ганцаараа танихгүй цагаан үстэй өвгөнтэй надаас өөр амьтан бол ганц үг солихгүй зугтаах байсан нь мэдээж. Бядруухан чадалтай гар бол өөрийн зодооны арга барилдаа найдан зогсох байсан. Гэтэл надад юуных нь тэр зодооны арга барил байхав дээ. Тэгээд  ч хөгшин хүн шүү дээ.

- За намайг Альберт Эйнштейн гэдэг.

- За тоглож байгаа байлгүй дээ. Намайг тэгвэл Мухулай гэдэг хэмээн тоглож царай руу нь харвал өөөдөөс харж инээсэнээ хэлээ гаргаж үзүүлэв. Гэтэл юу болов оо хэмээн дотор бодогдож байв. Нөгөө хэлээ гаргасан алдарт зурагтайгаа тун адилхан болж.

-Үгүй та чинь нас бараагүй юм уу гэхэд

- Хүү минь суут хүмүүс чинь үхдэггүй юм. Би үхсэн гэж цуу тараагаад цаг хугацааны машин хийж аль эрт ирээдүйд очсон. Тэндээсээ дэлхий улс орноор чимээгүй аялал хийж аялах болсон.

- Нүдэндээ ч итгэмээргүй юм.Та бас Монголоор ярьдаг юмуу?

- Би танай улсад 1955 оны 4-19 өдрөөс хойш амьдарч байгаа. Шөнө дөлөөр цаг хугацааны машиндаа суугаад л хүрээд ирсэн.

-Тун догь юмаа. Тэгээд манай цагдаа нар бишээ тагнуулынхан мэлсэнгүй юу? Өдий болтол хаана амьдарч байв?

- Би Дорно говийн Сайхны тал хэмээх хүний хөл ховор хүрээгүй онгон талд газар доорх шинэ гэртээ амьдарч өдөр нь унтаж, шөнө нь сэрж явдаг байв. Цэдэнбал даргаас чинь хойш танай улсыг судлаж байна даа.

-Тэгээд

- Юу тэгээд гэж. Танай цагдаа нар бол  яахав хөөрхий буруу гэж юу байхав. Эр зориг цагдаа гэсэн дүрэмт хувцасаараа л хамгаалалт хийж амьдардаг хүмүүс. Тагнуул гэнээ ? Танай улсад тагнуул байдаг юмуу?  Би лав итгэхгүй байна. Үүдэн дээрээ тагнуулын төв газар гэж бичсэн танайхаас өөр ийм ил тагнуултай газар байдаггүй байхаа. Би чинь атомын бөмбөг зохиосонг хүн. Япон яагаад дайнд ялагдал хүлээснийг мэдэх үү? Хирошима, Нагасаки хотодоо аж үйлдвэрээ бүрдүүлж нэг дор төвлөрүүлсэн байсан. Тэгээ л тэрэн дээр нь би бөмбөг хаясан. Танай улс ч гэсэн энэ бөөгнөрлийг давтаж байна. Төрийн ордон тагнуул төв музей гэх бүх байгууллагууд нь нэг дор. Хүн амын талаас илүү 60% нь нэг дор. Улаанбаатар чинь тэгээд Хирошимагаа бодвол жижиг хот. Миний зохиосон бөмбөгөн дээр эрдэмтэд ажиллаж дахин боловсоронгуй, хор хөнөөл, тусгалыг нь нэмэгдүүлсэн байна лээ. Тэгэхээр танай хот ч дээ ....

- Та мундаг эрдэмтэн атлаа яах гэж ийм айхтар бөмбөгийг зохион бүтээж  хүмүүсийг алсан юм бэ хэмээн нүүр рүү нь зоригтой ширтэв.

- Хахаха. Чи ойлгохгүй ээ хүү минь. Энэ чинь улс төрийн тоглоом. Утсан хүүхэлдэй гэж мэдэх үү? Тэрэн шиг л. Танай улс ч ялгаагүй хүүхэлдэйн жүжиг шиг л амьдарч байна. Ард иргэд чинь бүгдээрээ жүжигчин болж бие биенээсээ үнэн төрхөө нууж байна. Хумсаа нуусан муур шиг нэг нэгнээ хэзээ ч хамаагүй багалзуурдаж авхад бэлэн байна. Хүн болгон л хөгжлийн тухай ярьж байна. Танайд хөрөнгөтөн хүн байхгүй шүү дээ. Танай хөрөнгө чинь гаднын мэдлийн хөрөнгө. Хөрөнгөтэй гэж боддог унасан машин барьсан утсаар хардаг тэр баян гээд байгаа хүмүүс чинь хэн нэгний гар хөл болж хэн нэгний даалгавараар амьдарч байгаа. Тэр үнэтэй утсаараа тэрнийхээ ажлийг амжуулж. Тэр үнэтэй машинаараа тэрнийхээ л ажлыг хөөцөлдөж байгаа. Америк улс чинь олон капиталистууд нэг дор цугларсан улс.Тэр хөрөнгөтэй хүмүүсийн хаялгаар улс орон нь хөдөлж, хөдөлсөн Америк гэдэг нэртэй танкаараа дэлхийг сүрдүүлдэг. Америкийн засгийн газар бол ердөө л халхавч. Харин танай улсад одоохондоо боломж байна. Залуучууд олон байна. Гэвч энэ олон итгэлийг нь дааж дагуулаад явж өгөх эцэг байхгүй байна. Манай Америк, миний төрсөн Германд бол эцгүүд байсан. Танайд тийм зүйл л дутагдаж байна. Материаллаг зүйлдээ дэндүү анхаарлаа хандуулж хүмүүсийн ухамсар сэтгэхүйг өөрчилсөн нэг ч ажил хийхгүй байна. Хахахаха. Сүүлд баталсан тамхины хууль уг нь гайгүй хууль. Гэхдээ тамхи татах хүсэлтэй хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөөгүй байж яаж хуулиа хэрэгжүүлэх гэж байгаа юм бэ? Холливүүд гэж юу байдгийг мэдэх үү?

-Мэдээж мэдэлгүй яахав. Мэднэ. Кино хийдэг хот биз дээ?

- Тиймээ гэхдээ кино хийдэг гэхээсээ илүү хүмүүсийн сэтгэхүйг өөрчилж засдаг үйлдвэр гэж хэлэхэд болно. Хүмүүс гэхээсээ илүү дэлхийн хүн ам гэвэл илүү үнэнд ойртоно. 1989 оноос хойш дандаа гэмт хэрэгтэн, терористуудын тухай кино хийдэг байсан. Нефть нь дуусаж нөөц нь тогтоогдож ойлгомжтой болсон. Тиймээс ирээдүйгээ харсан хөрөнгөтнүүд илүү шинэ зэвсэг болох кинонд хөрөнгө оруулж өөрийн хөрөнгөө анхаарсан. 9 сарын нэгэнд болсон үйл явдал бол дөнгөж эхлэл нь. Тэгээд л ээлжит үйл явдлууд болсон. Хүн бүр терористуудыг муу хүн гэж бодох болсон. Үнэндээ ард түмний төлөө тэмцдэг партизануудыг ингэж нэрийг нь муутгахын тулд л Холливүүдыг ашигласан юм шүү дээ.

- Ямар сонин зүйл вэ? Тэгвэл сая Сирид энгийн иргэдээ яагаад алсан юм бэ? Энэ чинь шудрага ёс мөн үү?

-Энэ бол Америкчуудын үнэн нүүр царайг илчлэх гээд бүтэлгүйтсэн Сиричүүдийн буруу оролдлого. Хүү минь чи ойлгох болоогүй байна даа. Танайд ч гэсэн энэ үзэгдэл ажиглагдах болсон. Ард иргэд чинь мөнгө гэх мэт дэндүү материаллаг зүйлийг хүсч байна. Би том болоод барилгачин болно гэхээсээ илүү би том болоод хампаанийн захирал болно гэсэн хүүхэд олон байна. Хүмүүсийнхээ сэтгэхүйг өөрчлөлгүйгээр шинэчлэл явуулна гэдэг нойтон модыг асаах гэж шүдэнз үрэхтэй адил явдал шүү дээ. Нойтон мод асаах гэх шүдэнзний дарь ноцоход хүмүүс баярладаг. Мэдээж нойтон нь асахгүй унтрахаар энэ чинь яагаад асахгүй байгаа юм бэ? гэж хүмүүс уурлах нь тодорхой шүү дээ. За за ах нь даараад байна. Ингэс гээд Дорнод руу нислээ...

 

 

-Хөөе Дөлгөөнөө унтаачээ. Шөнө дунд юу амандаа бувтнаад байгаа юм бэ?.....Сэрээчихсэн үү? уучлаарай. Би харин хар дарж зүүдлээд....


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%