Нийтлэл 06 сарын 22, 2015

 2015 ОНЫ ТРЭНД (4) - Риалполитик дахин сэргэв

Дэлхийн эдийн засгийн форумаас 2015 оныг тодорхойлж буй 10 гол трэндийн тухай бүлэг нийтлэлийг цувралаар танилцуулж буй. Олон улсын харилцаа идиалист, энх тайванч хандлагаас хүчтэй нь хүчгүйгээ давамгайлах риалполитик харилцааны хэв шинжинд эргээд орж буй тухай дөрөвдүгээр хэсэг:

 

Хүйтэн дайн дуусахад бүгд  либерал, ардчилсан дэлхий өөд дэвшил хийлээ гэж итгэж байж билээ. ЗХУ задарч, ОХУ, Хятад хоёр глобал эдийн засагт нэгдэж, Латин Америк, зүүн Европын олон орон ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийг сонгоход супер хүчнүүдийн зөрчил тэнд дууслаа гэж харагдаж байв. Глобалчлал, чөлөөт зах зээл, улс хоорондын гүнзгий хамаарал дайны эрсдлийг багасгасан ч юм шиг.

 

“Геополитик,  риалполитик  дахин сэргэж байна.”

 

Өнөөдөр гэхдээ гол тоглогчдын дундах өрсөлдөөн дахин сэргэв. Геополитик,  риалполитик  дахин гол тоглоом болж ирлээ.  Энэ хөдөлгөөний төвд ОХУ ба барууны зөрчил байна. Нэг улс дотроо тэс өөр хоёр үзэлд хуваагдсан Украйнын хямрал Обамагийн засгийн газрын ОХУ-тай харилцаагаа сайжруулах оролдлогод цэг тавив. Европын “хамтдаа, бас эрх чөлөөтэй” гэх чиг баримтлал нийлбэр нь тэг тоглоом тоглох, нөлөөний хүрээгээ тэлэх ширүүн өрсөлдөөн эргэн сэргэсэн дэлхийд хүчээ алдаж ирлээ. Эдийн засгийн хориг арга хэмжээний оронд ОХУ Евразид нөлөөгөө эргээн бэхжүүлж, Европын холбоог сөргөх бодлого барьж байна.  Дараагийн арван ОХУ дотоодын асуудал, геополитикийн сул талтайгаа байлдахын хамт бүс нутагт байр сууриа бэхжүүлэх оролдогын арван болох нь. Нөгөөтэйгүүр Европ нэгэн цагт бүс нутгийн энх тайвны манаач гэгдсэн удаатай Оросгүй амьдарч сурах шинжтэй болов.  

 

Үүнээс ч чухал өөрчлөлт хөдөлгөөн Азид явагдаж байна. Хятадын дахин сэргэн мандалт дэлхийн дэг журамд илэрхий өөрчлөлт авчирч,  олон орны олон нийтийн зүгээс Хятад  одоо АНУ-г давах хүч болсон, эсвэл удахгүй болох нь тодорхой гэж харж байна.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Хятад АНУ-г давж, дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох уу?  

  • Аль хэдийн болсон-31%
  • Яваандаа болно-15%
  • Хэзээ ч болохгүй-34%

 

Pew Research Center Global Attitudes Project, 2014-ийн судалгааны үр дүн

-----------------------------------------------------------------------------------------------------------------

 

Хятад, Японы риалполитик үл итгэлцэл, өсөн нэмэгдэж буй үндсэрхэг үзэл, төрийн засаглалын хямрал, далайн хил тойрсон маргаан тойрон улам муудаж, дэлхийн хоёр ба гуравдугаар том эдийн засгийн ийм маргаан нэгдүгээр том эдийн засаг болох АНУ-г татан оролцуулах шинжтэй болж ирээд байна. Улам бүр хүчирхэгжиж буй Хятадын хүчийг Хятад өөрөө хэрхэн менежмент хийх, хөршүүд нь хэрхэн харилцах нь дараагийн арваныг тодорхойлоход нэн чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.

 

Ойрхи Дорнодын улс хоорондын байдал ч сайжрахаас илүү муудах тийш хандаж, нэгдүгээр дайны ялагчид яаран оноосон төрт улсын систем ганхаж эхэллээ. Хил дамнасан Исламын улс уламжлалт аргуудаар энх тайван харилцаа тогтоохын аргагүй зорилго, аргачлалаар бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлэх болов. Ийм нөхцөлд орон нутгийн зарим бүлэг, удирдлага өөрсдийн эрх ашгийн төлөө улам бүр зөрчлийг өдөөж байгаа нь байдлыг улам муутгаж байна.

 

Энэ бүхнээс олон салбар, олон асуудлыг хамарсан амар дарагдахгүй, олон чиглэлтэй өрсөлдөөн, урд өмнө тогтсон харилцаа эвдрэх явцыг харж болно. Дэлхийн их хүчнүүдийн дундах хүчний хүндийн төв, улс хоорондын харилцаанд гарч буй өөрчлөлт дэлхийн дулаарал, эрүүл мэнд, бас бус хямрал зэрэг хамтын асуудлыг даван туулах улстөрийн энергийг үгүй хийж байна. Хаос улам бүр газар авсаар.

Глобалчлалын хамт локалчлал ч эргээд сэргэж, үндэсний үзэл мандаж, олон талт хамтын ажиллагаанд итгэх итгэл хумигдаж буй ийм нөхцөл байдалд бид өмнөх оноос суралцах ёстой: юутай ч идэвхигүй хараад сууж болохгүй. Хүмүүс, улс хоорондын институцууд улам бага биш улам их хамтын ажиллагааны төлөө ажиллах хэрэгтэй байна. Өнөөдөр олон улсад өөрсдөд нь байтугай өрөөлд, бүгдэд хохиролтой хэв маягаар геостратегийн өрсөлдөөн өрнөж байна.

 

 

Дараагийн 12-18 сард аль бүс нутаг геостратегийн өрсөлдөөнд илүү өртөх вэ?

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-08-01

    Russia will win.

    • Зочин
    • 2015-06-23

    aldgiin baina tom gurnuud

arrow icon