Монгол ялах уу, ялагдах уу? Хариуг нь хэн шийдэх вэ?

Хүүхэдтэй болохоороо аль сургуульд ѳгѳх вэ гээд бодохоор заримдаа аймаар санагддаг. Уул нь аз жаргалд сурсан сургууль нэг их хамаагүй. Эзэмшсэн мэргэжил ч тухайн хүн хэн бэ гэдгийг бүрэн тодорхойлохгүй. Гэхдээ улам бүр даяарчлагдаж буй ѳнѳѳ үед урд хожид байгаагүйгээр ѳрсѳлдѳѳн ширүүсч, улс орон пүүс компани хувь хүн гэж ялгалгүй бүгдийг ялагч эсвэл ялагдагч болгон хоёр хувааж байна. Мѳрѳѳрѳѳ сууцгааж байхад л Хятад барилгачид Вьетнам засварчдаас эхлээд Солонгос драма, KFC, Шангрила, гадны банкууд гээд Монголчуудын ѳрсѳлдѳх чадварыг шалгах сорилтууд ар араасаа орж ирсээр. Хэнийг ч ялгалгүй нэг дэвжээн дээр ѳрсѳлдүүлэх ийм цаг үед ялагч, ялагдагчийн аль нь байх нь боловсролоос улам ихээр хамаарах болов.  Иймд үр хүүхдээ ялагдагч байгаасай гэж хүсээгүй л бол хаана ямар боловсрол эзэмшүүлэх вэ гэдэг улам л чухал болсоор. 

 

Олимпийн алт, сүмогийн рекорд гээд сүүлийн үеийн Монголчуудын амжилт улам л сайжирсаар, улам мундаг ялагчид тодрон гарсаар байна. Хѳсѳгтѳн, Санчир гээд бидний бахархлыг тѳрүүлсэн амжилтын эзэн болсон шилдгүүд ар араасаа гарч ирсээр. Оюуны салбарт ч мөн ялгаагүй. Физик математикийн олимпиадын медальтнууд, шатрын мастерууд, ой тогтоолтын аваргууд гээд л. Дэлхийд тэргүүлэх сургуулиудад хүн тѳрѳлхтний шинжлэх ухааны хѳгжлийг нэг алхам урагшлуулах нээлт хийхээр зүтгэж буй залуус ч байна. Олон улсад шилдэгт тооцогддог компаниудад бизнесээр дамжуулан дэлхийг өөрчлөхөөр ажиллаж буй бүсгүйчүүд ч бий.

 

Өмнөх үеийнхнийхээ чадаагүйг ирээдүйд хийх хүүхдүүд ч яг одоо хаа нэгтээ сургуулийн заланд хѳлсѳѳ дуслуулан, хѳгжмийн ѳрѳѳнд нотоо давтан, эсвэл номын санд цаас эргүүлэн сууцгааж буй. Тэд олон улсын тэмцээн уралдаануудад түрүүлж, дэлхийн топ их сургуулиудад хүн төрөлхтний мэдлэгийн охийг судалж, амьдал дээр гараад өөр өөрсдийн мөрөөдлөө биелүүлэхээс гадна Монголын ирээдүйн сайн сайханд их хувь нэмэр оруулна гэж найддаг. Яг л Мейжигийн үеийн хоцрогдсон Японыг дэлхийд хѳгжлѳѳрѳѳ тэргүүлдэг ялагч орон болгосон залуус шиг.

 

Япон орон үргэлж бидний мэддэг шиг дэлхийд технологиор  тэргүүлэгч улс байгаагүй. Мейжигийн эхэн үеийн Япон хэр хоцрогдсон байсныг Том Крузийн "Сүүлчийн самурай" кинон дээр их буу пулемётны өөдөөс нум сумтай давхих самурай нар харуулна. Харин орчин үеийн шинжлэх ухаан технологийн мэдлэгийг суралцахаар Европ Америкийг зорьсон олон мянган залуус нь 300 жил хилээ хаасны үр дүнд дэлхийн хөгжлөөс хол хоцорсон Япон орныг хѳл дээр нь босгодог. Мейжигийн эрин гэгддэг үе эхэлсэн 1868 оноос хэдхэн жилийн дараа л гэхэд тэд Оросуудыг дайнд ялж, Хятад Солонгост цэргээ оруулж, Сувдан эрэгт (Пирл Харбор) Америкчуудыг довтлох түвшинд хүрнэ. Европ Америкийг зорьсон залуус, тэдний залгамжлагч охид хөвгүүд нь хѳл нүцгэн тариачин, модон завьтай загасчин болон хулсан сэлэмтэй самурай нар амьдардаг жижигхэн арлыг Сони болон Тоёотагаар дэлхийг эзэгнэх ялагч улс болгон хувиргаж чаджээ.

 

Тэгвэл Монголыг ялалтад хѳтлѳх охид залуус маань хаана байна вэ? Ѳѳрсдѳѳ ялагч болоод зогсохгүй улсаа ч ялагч болгох хамгийн шанстай хүүхдүүд маань нийт сурагчдын 1%-аас хэтрэхгүй цѳѳхнѳѳс гадна, ихэнх нь гарын хуруунд багтах хэдхэн сургуульд л бэлтгэгдэж байна (жишээ нь эдгээр сургууль). Харин үлдсэн 99 хувийг нийслэлийн хүн амын 60% орчмыг бүрдүүлдэг гэр хороололд өсч буй хүүхдүүд, орон сууцaнд байлаа ч ѳндѳр тѳлбѳртэй чанартай сургуулиудад сурах боломжгүй хүүхдүүд, улсын хүн амын 50% орчмыг бүрдүүлдэг хөдөө орон нутгийн хүүхдүүд бүрдүүлнэ. Ангидаа дѳчѳѳс тавь, нэг ширээнд гурваас дѳрвүүлээ, ном сурах бичгийн чанар болон багшийн ур чадвар, сурах орчин гэх мэт олон бэрхшээл тэднийг хүрээлнэ. Бүгдийг нь даваад ялагч болж гарч ирэх нь тэнгэрээс од шүүрэхээс ч хэцүү даваа байж магад. Улам бүр түргэсэх орчин үеийн хѳгжлийн хэмнэлийг гүйцэлгүй ялагдагч болж хоцрох Монгол залуус ингэж бэлтгэгддэг байж ч магадгүй.

 

Харамсалтай нь ѳнѳѳдѳр бид хѳгжил дэвшлийн ямар ч хэмжүүрээр дэлхийн ихэнх улсуудын ард орж сүүл мушгидаг. Үүний гол шалтгаан бол олон улсад ѳрсѳлдѳѳд ялж чадах Монголчууд хэтэрхий цѳѳн байгаатай холбоотой. Жишээ нь сургууль нь залгүй, байлаа ч зааж өгөх сайн багшгүй, ус түлээ зѳѳхѳѳс ѳѳр бэлтгэлгүй шахуу хүү дараагийн Жордан болох хэцүү. Үүний тулд зуны амралтаараа ч ѳглѳѳ бүр 5 цагт босоод бүрэн тоноглогдсон спорт цогцолборт мэргэжлийнхнээр удирдуулан бэлтгэл хийдэг Америк жаалуудыг ялах хэрэг гарна. Бизнес дээр ч төстэй зүйл ажиглагдана. Нөгөө 99%-аасаа л ажилчдаа сонгох монгол компани дэлхийн шилдэг толгойнуудыг цуглуулаад салбартаа манлайлдаг герман эсвэл япон компанийг ялах аргагүй.

 

Иймд бид олон ялагчтай болж 1:99 харьцаагаа сайжруулж байж л улс орноороо хөгжил дэвшил сайхан амьдралд хүрнэ. Эдийн засгийн ѳсөлтсолонгоролт зэрэг нэг хүнд ногдох ДНБ-г ѳсгѳх чухал зүйлс биеллээ олох эсэх нь Монголд хэр олон ялагч байгаагаас ихээхэн хамаарна. Apple-ийн хэдхэн инженер сар хүрэхгүй хугацаанд 3 сая Монголчууд бидний бүтэн жилийн ДНБ-г бүтээчихэж байгаа нь олон ялагчийг цуглуулсантай нь л холбоотой. $1.3 триллион гэж үнэлэгддэг манай газрын доорхи бүх баялгийг ухаад зарснаас хэд дахин үнэтэй зүйлийг  ямар ч байгалийн баялаггүй Япончууд ганцхан улиралд л үйлдвэрлэчихдэг. Энэ нь тэдний сургуулиуд ялагч болох чадвартнуудыг олноор нь бэлтгэсний л үр дүн. Иймд бид ялагчийн тоогоо л нэмэхгүй бол өсөлт, солонгоролт гэх мэт зүйлс хоосон яриа болж, хѳгжил дэвшил сайхан амьдралд хүрэх мѳрѳѳдѳл маань хоосон мѳрѳѳдѳл хэвээрээ л үлдэнэ.

Ялагч ялагдагчийн пропорц ард түмнийг тодорхойлно. Ямар ард түмэн байна, тийм л тѳр байна. Ямар тѳр байна тийм л бодлого явуулж, бидний амьдрал тэгж л ѳѳрчлѳгдѳнѳ. Тэгэхээр 99% маань сайжрахгүйгээр 1% маань хичнээн ч амжилт рекорд тогтоодог мундаг ялагч байгаад бид урагшаа хол явахгүй. Улам бүр ширүүсч буй ѳрсѳлдѳѳнд бид улсаараа ялагдагч болж хоцрохгүйн тулд илүү олон ялагчийг бэлдэх шаардлагатай.

Харин бид боловсролын системээрээ ялагчдыг бэлдээд байна уу, ялагдагчдыг бэлдээд байна уу? 

 

 

 

 

Зарим сонирхолтой статистик:

$1,3000 тэрбум: Монголын нийт тогтоогдсон газар доорх байгалийн баялаг 
$1,5000 тэрбум: Японы 1 улирлын ДНБ (1 жилийн $5,954 тэрбум, 2013) 
$10.9 тэрбум: Монголын 1 жилийн GDP (2014) 
$74.6 тэрбум:  Apple-ийн 1 улирлын борлуулалт  (2014 оны 09-12 сар)
₮3 сая -₮35 сая: Монголын зарим хувийн сургуулиудын 1 жилийн төлбөр

 

Санал болгох нийтлэл:

"Өнгөрсөн ч ирээдүй ч мартагдтал одоод төвлөрөөд үз"

 

Статистик сурвалж:

Монголын статистик /Үндэсний Статистикийн Хороо/
Японы статистик /Дэлхийн Банк/

 

 

Жич:

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн боловсролын ялгаа орлогын зөрүү үүсгэж энэ нь хэрэглээний түвшин дээр ажиглагдахаас гадна гэр бүлийн тогтвортой байдалд ч (тэр дундаа 80 мянган өрх толгойлсон эмэгтэй, хэдэн зуун мянган эцэггүй өсч буй хүүхдийн хувь заяанд ч ) сѳргѳѳр нөлөөлөх боломжтой талаар бичсэн Эрчүүдийн хоцрогдол Шангрилагийн жендерээр нийтлэл маань нэлээн олон хүний анхаарлыг татлаа. Энэ удаа боловсролын чанар хувь хүн төдийгүй, улс орныг ялагч болон тэргүүлэх, эсвэл ялагдагч болон ард хоцроход хэрхэн нөлөөлөх талаар хамтдаа бодож үзэцгээе гэсэн үүднээс эдийн засгийн сэдвээсээ түр хазайж энэхүү нийтлэлийг бичлээ. 

 


avatar
  • Estoi zuw yum yrij baina

    • saihnaa
    • 112.120.53.*

    engiin hirnee bichleg ni uneheer taalagdlaa Mongoloo gesen setgeleer ih zev asuudliig bichij baigaad ni talarhlaa.Emneh niitleluudiig bas untsdag sonirholtoi sanagddag shuu

  • дажгүй шүү

    • Qwerty
    • 150.129.143.*

    Ene zaluu chn harin suuliin ued dajgui dajgui yum bicheed bnuu guu yu.

    • Зочин
    • 112.120.53.*

    Sain bichjee humuus Sanaa avaasaidaa

    • Зочин
    • 112.120.53.*

    Bolovsroliin yam dampuuraad humuusn Huleen zevsheereed Bgaadaa Muunii sashimi nehduud b odlogch gej medehvui

    • BB
    • 182.20.148.*

    Сэдвийн агуулга нь таалагдлаа. Дараагийн удаад тоо баримтууд дээрээ сайн анхаараарай! Жишээ нь тэр улсын хүн амын 50% орчим гэдгийг зохих тоо баримтыг нь харж байгаад яг тоогоор нь оруулбал илүү бодитой болно шүү. Амжилт хүсье.

    • Aagii
    • 103.26.194.*

    Sonirholtoi niitlel baina. 2010 onii toolloogoor UB-d 45%, huduu oron nutagt 55% baisan gnee

    • BB
    • 103.26.194.*

    tiin bna

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%