ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР - УИХ-аар хэлэлцэгдэж буй хуулиуд таны амьдралд

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүдээс танд хэрэгтэй, чухал хуулийн төслүүдийн талаарх товч мэдээллийг хүргэж байна. Эдгээр хуулийн төслүүдийн ихэнх нь энэ долоо хоногийн чуулганаар дахин хэлэлцэгдэх ажээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл

Өмч дээрээ түшиглэн нэмэлт ашиг олох боломжийг олгоно. Мөн банк болон иргэн харилцаанд ороод зээл авахад үүсэх эрсдлийг нь багасгах боломжийг бий болгоно.

Хэлэлцүүлгийн явц

  • Барьцаалсан газраа худалдах асуудлыг үл маргах журмаар биш иргэний хуульд үндсэлэн шүүхээр шийдвэрлэнэ.\

Явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  эндээс харж болно

 

Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл

Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа тусгах боломжийг бүрдүүлнэ         

Хэлэлцүүлгийн явц

  • Албан тушаалын томилгоог нийтийн сонсголоор оруулна.
  • Аливаа шийдвэр гаргах үйл ажиллагаа нь нийтийн сонсголоос тусдаа байна.

Энэ талаарх дэлгэрэнгүйг эндээс харж болно. 

 

Төрөөс 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тогтоолын төсөл

Төрийн мэдлийн хувьцаа, хөрөнгийг хувьчлах замаар хувийн хэвшилд суурилсан ЭЗ-ийн тогтолцоог бүрдүүлнэ.

Хэлэлцүүлгийн явц

  • Нийгмийн салбар болох төрийн өмчит эмнэлэг, их, дээд сургууль, зарим соёл, урлагийн байгууллагат хувьчлал хийхгүй.
  • Хувьчлалд хамрагдах компанийн төрийн мэдлийн хувьцааны 10 хүртэл хувийг компанийн ажиллагсдад үнэ төлбөргүй эзэмшүүлэх асуудлыг хуульд нийцүүлэн засна.

Явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харж болно.

 

Зөрчлийн тухай хуулийн төсөл

Зөрчил гаргасан тохиолдолд хорьж цагдахын оронд “Торгох”, “Эрх хасах” гэсэн шийтгэл үзүүлнэ.

  • Торгох шийтгэл нь зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан хувь хүнд 10-10,000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдэд 500-50,000 нэгжтэй тэнцэх төгрөг байхаар тусгана.

1 нэгж = 2000 төгрөг

  • Эрх хасах шийтгэл нь зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийг тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг 6-24 сар хүртэл хугацаагаар хязгаарлана.

Нэг зөрчлийг байнга,эсвэл  3 ба түүнээс дээш удаа үйлдсэн бол нэмэлт шийтгэл хүлээлгэж албадлагын арга хэмжээ авна.

Хэлэлцүүлгийн явц

  • Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол тухайн зөвшөөрлийг 2 жилийн хугацаанд дахин олгохгүй.
  • Нэг зөрчлийг байнга үйлдсэн бол эрх хасах шийтгэлийг нэмж хүлээлгэж болно.
  • Хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хохирол нөхөн төлөхөд зарцуулах, эсвэл устгах, шилжүүлэх эсэхийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.
  • Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсвэл түүний үнийг гаргуулан хураах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
  • Торгох шийтгэлийг биелүүлсэн тохиолдолд албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдөнө.
  • Жирэмсэн эмэгтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болон 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй.
  • Цэвэр усны алдагдал, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн гэмтлийг тогтоосон хугацаанд засварлаагүй хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, мансуурсан, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан хүнийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.  

Хэлэлцүүлгийн явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харж болно.

 

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл     

Хүүхэд харах үйлчилгээ нь :

  • Бага насны хүүхдийг асран хамгаалах, хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлнэ
  • Эцэг эх, асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэх, суралцах бололцоог хангана
  • 2 наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд харах үйлчилгээг зохион байгуулах харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.
  • Хүүхдийг асран халамжлаж, хамгаалж, хооллож, тоглуулж, амрааж, хөгжүүлнэ.

Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах байрыг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглана      

Хэлэлцүүлгийн явц

  • Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна.
  • Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо 5-аас илүүгүй байна.
  • Хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар нь 15-аас илүүгүй байна.
  • Хүүхэд харах үйлчилгээг суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулна.
  • Хүүхэд харагч нь хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны аливаа хүчирхийлэл, дарамт шахапт үзүүлэх зэрэг шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно.
  • Эмчийн болон эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдэд эм бэлдмэл уулгах, тариа тариулахыг хориглоно.

Явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харж болно.

Энэ долоо хоногт : УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэгдсэн дээрх хуулийн төслүүдээс гадна дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Танд ойлгомжтой байлгах үүднээс хуулийн төслүүдийн талаарх товч мэдээллийг хүргэж байна.

 

Галын аюулгүй байдлын тухай хуулийн төсөл

Хүний аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, гал түймэртэй тэмцэх, гал түймрийн талаарх хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн болон нутгийн захиргаа, ААН, байгууллага, иргэний эрх, үүрэг, олон нийтийн оролцоо, гал түймрийн аюулгүй байдлыг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

Хуулийн төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харж болно.

 

Органик хүнсний тухай хуулийн төсөл

Хүний биед сөрөг нөлөөгүй, чанар сайтай хүнс хэрэглэх гэсэн иргэдийн хүсэл, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс жинхэнэ органик, экологийн цэвэр хүнс үйлдвэрлэгчидэд тавигдах нийтлэг шаардлага, хэм, хэмжээг тогтооно.

 

Хяналтын  тухай хуулийн төсөл

Мэргэжлийн хяналтын байгууллагыг хүний амь нас, эрүүл мэнд, амьдрах орчин, хүнсний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий Нийтийн аюулгүй байдлын хяналтын байгууллага болгоно. Мөн бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаална.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл

Ажил олгогч, ажилтны хооронд үүсэх маргааныг аль болох анхан шатанд нь зохицуулан, түүнд тохирсон тогтоолцоог бий болгож хөдөлмөрийн маргаан зохицуулах салбар хороог ажиллуулна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл

Авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, чанар, хөгжилд нь дэвшил гарч, нийгмийн бодит хэрэглээ болж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөнийг нийгэм, хүн, орчны аюулгүй байдалд нийцүүлэн зохицуулна.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4684

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%