Нийтлэл 06 сарын 29, 2015

Монголын худалдагч нарын ааш яагаад эвдэрсэн бэ?

Монголын худалдагч нарын ааш яагаад эвдэрсэн бэ? гэдэг асуулт хүмүүс нэгэндээ хэр олон удаа тавьж байсан бол? Би бол олон удаа тавьж байсан. Би чинь хар багаасаа янз янзын бизнес рүү зоригтойгоор орж зоригтойгоор гарч сурсан хүн. Гэхдээ тэр нь шалихгүй л дээ ундаа, пигүж,ном,тавилга,зураг төсөл гээд л олон ажил хийж үзсэн. Миний хийсэн ээлжилт  бизнес бол нэг дэлгүүр. Энэ дэлгүүрийнхээ талаар ярихаас өмнө гарчгаа тайлбарлъя гэж бодлоо.

Хаа ч орсон таныг соёлгүй харьцаа угтана. Хаана ч та яаж ч доромжлуулж мэднэ. Ууртай царай мундахгүй. Ингэхэд энэ Монголын худалдагч нар яагаад муухай ааштай болсон талаар л би хэлэх гээд байна. 2010 онд нэгэн мэргэн санаа миний толгойд гэрлийн хурдаар орж ирсэн нь ТВ тохиролцооны дэлгүүр. 9 нягтлан нь мөнгөө өдөржин тоолоод дийлэхгүй тийм их мөнгө олж байна  гэхээр нь би хийхээр шийдлээ. Би чинь их соёлч боловсон. Сайн байна уу? Баярлалаа гэдэг ум мама лан лан еэ суухай гэдэг гурван үгийг ягштал амны уншлага болгосон хүн. Таньдаг тв-тэйгээ тохиролцож хоногийн 120,000 төгрөгөөр Таны сагсанд ТВ шоу гээд шууд нэвтрүүлэг өдөр болгон гаргахаар болов. СУИС-ын нэг оюутан хүүхдэд сарын 350,000 төгрөгний цалин өгч хөтлүүлэхээр болов. Ингээд л Эрээн рүү бараандаа явав. Аз дайрахад тэдний нэг хужаа нь Монголын ТВ тохиролцооны дэлгүүрүүдэд бараа зуучилдаг болж таарч миний авах гэсэн зүйлийг харин ч маш хурдан олж өглөө дөө. Энд ирээд тэр бараа чинь ёстой цөм нугарна. 3 хос улаан хуванцар сав жишээ нь эрээнээс 1100 төгрөгөөр аваад энд ирээд л 5500. 15,000 төгрөгнөөс эхэлж дуудаад л 5500 болгочихоор хүмүүс чинь жинхэн шуурна шүү дээ. Анх панз юүндэн гэж дэлгүүр байсан . Одоо бараг суваг болгон ийм дэлгүүртэй. Нэвтрүүлэг ч амжилттай болж эхнэр бид хоёр өөрсдөө худалдагч хийлээ. Ихэндээ хүмүүст аль болох эелдэгээр үйлчилж байдгаараа л инээж байв. Гэтэл 3000 төгрөг болоод бууцан байгаа цагийг л 1500 төгрөгөөр авах гээд хүмүүс суучихна. 2500 төгрөгөөр аяга авч байж хэр зэрэг чанартай вэ? гэж асууна. Яг адилхан мөртлөө өнгө нь өөр 2 хөнжил байна. Энэ хэд вэ? 15,000. Аан энэ гээд нөгөөх нь асууна. Яг адилхан хөнжил гэхээр аан гэнэ. Ихэнхдээ үйчүүлж буй хүмүүс муухай ааштай орж ирнэ. Тиймээс долигонох, бүлтэгнэх, инээх сэтгэл минь 5 хоногийн дараа л арчигдсан. Сүүлдээ бид хоёр ч гэсэн хоорондоо ам мурийх болсон. Ингээд л дэлгүүрээ хүнд зараад энэ бизнесээ зогсоохоор шийдсэн. Учир нь хүн хүнийхээ аашийг эвддэг болохоор.

Та нар анзаараарай. Нийтийн үйлчилгээний салбарт ажилдаг хүмүүсийн ааш яавч зүгээр байна гэж байхгүй. Японд 3 үеээрээ зөвхөн худалдагч хийсэн хүмүүс байдаг. Тэрийгээ урлаг болтол нь хөгжүүлээд бараагаа зардаг. Манайд энэ нийгэм нь бүрэлдээгүй учраас хийж буй ажилдаа худалдагч хүмүүс хэзээ ч сэтгэл хангалуун байж чадахгүй. Үйлчүүлж байгаа нь ч тэр, үйлчилж байгаа нь ч тэр. Ер нь бол үйлчүүлэгчдээс болж худалдагч нарын харилцаа эвдэрдэг гэсэн дүгнэлтэнд өөрийн биеэр туршилтад орж байж дүгнэсэн. Гэхдээ дүүрэг дүүргээсээ хамаарч харилцаа болон нийгэмд стрессдэх байдал нь өөр өөр байна. Хотын төвийн дэлгүүр тантай их дээрэлхсэн байдалтай харьцаж, авбал ав авахгүй бол боль гэж харьцах, үйлчлүүлэгчээ ялгаж харьцах нь энүүхэнд. Баянхошуу болон Сонгино хайрхан дүүрэгт байрлах ихэнх дэлгүүрийн худалдагч нар юм л бол загнаж зандарч яг л шоучин нийгмийн шааруудтай харьцаж байгаа юм шиг л ярина. Баянгол дүүргийнхэн бол бараагаа танд танилцуулсан ч олигтой хөдлөхгүй. Мөнгөөр бол хөдөлгөж болно. Баянзүрх дүүрэгт бол та худалдагчийг нь хайгаад олохгүй. Учир нь хаа нэгтэй бөөнөөрөө хөзөрдөж байх нь энүүхэнд. Тэгэхээр худалдагч нарын ааш бол хүмүүс болон орчноос нь хамаарч эвдэрдэг байх нь. Үйлчилгээ эрхэлж буй хүмүүс худалдагчаа буруу сонгосноос болоод дампуурах нь энүүхэнд. Учир нь таныг эзгүйд бараан дээр чинь үнэ нэмж зарахаас өгсүүлээд муухай аашлах, юм хулгайлах гээд л асуудал мундахгүй. Эсвэл зарчихаад өөр хямдхан газраас нөхөөд тавьчихаж мэднэ. Зууны 80 % хүний юман дээр зогсож зардаг учраас ааш нь бас олдохгүй. Ихэнх нь ажил хүлээж байгаа юмуу эсвэл ямар нэг ажлын завсар, амралтаараа л худалдагч хийнэ. Тиймээс Монголд сайхан ааштай болон үнэнч шударга сайхан худалдагч олдход нэн бэрх. Дээрээс нь гень нь хүн зарж хаанчилж, байлдаж байсан удамтай тул хэн нэгний дор орж ажиллана гэхээс л үстэй толгой нь арзайдаг. Уг нь үйлчлэгч, үйлчлүүлэгч хоёр харилцаад сурчихвал хүний дээр ч биш, хүний дор ч биш, сайхан л ажил. Яаж энэ муусайн худалдагч нарын эвийг олж харьцдаг юм байгаан. Нэг түрийвч авах хэрэгтэй байдаг. LV ороод соёлтой үйлчүүлээд авчихъя гэхээр үнэтэй. Хороололын дэлгүүрүүдээс авъя гэхээр загнуулчих гээд яасан ч хэцүү юм дээ.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-06-30

    Ene hariltsaan dundaas ashig olj bgaa tal n iluu hicheeh heregtei bhdaa, uilchluulegchiig humuujihiig huleej gomdollood nemergu sht

    • Би
    • 2015-06-30

    СХД-т нэг юмны үнэ асуучихаад' Баярлалаа' гээд хэлсэн чинь өөдөөс худалдач нь 'Юун завтай юм. Баярлалаа ч гэх шиг' гээд ширэв татаж билээ.Гайхалтай ккк

    • WAVY
    • 2015-06-30

    Haha, LV l oroh uldejdee. Tedniih ydargaatai neg orson chin hun zugeer bailgahgui eldew zui shalgaagaad, dagaad yawaad bdag ym bilee, suuldee biye bariad garmaar ch sanagdah shig, yutai holbootoi y bol?

arrow icon