Нийтлэл 07 сарын 01, 2015

2015 ОНЫ ТРЭНД (5) – Төлөөллийн ардчилал хоёр зуунаар хоцрогдсон

Дэлхийн эдийн засгийн форумаас 2015 оныг тодорхойлж буй 10 гол трэндийн тухай бүлэг нийтлэлийг цувралаар танилцуулж буй. Төлөөллийн ардчилал олны итгэлийг алдсан хийгээд хэрхэн буцааж олж авч болох тухай тавдугаар хэсэг:

 

 Төлөөллийн ардчилал хоёр зуунаар хоцрогдсон

2008 онд дэлхийн эдийн засаг бүхэлдээ сүйрлийн хямрал үзсэнээс хойш улс төрийн институцууд, тэдний үйл ажиллагаанд итгэх итгэл сэхэл авахгүй байна. Иргэд хувийн секторыг аврал гэж үзэхгүй хэдий ч төр засгийн удирдлагаас илүү компаниудыг шийдэл олно гэж үзэх болов. Хамгийн сүүлд  Глобал Аженда судалгааны дүнд Эделманы итгэлцлийн хэмжүүрээр нийт хүмүүсийн 58 хувь нь бизнест итгэл хүлээлгэж гарсан бол Засгийн газрынх 44 хувь байв.

 

Сүүлийн хоёр жил, дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт иргэний жагсаал, эсэргүүцэл өрнөж, сонин хэвлэлийн нүүрийг тийм мэдээгээр дүүргэж ирлээ. Евро бүсийн хямрал үргэлжилж, Грек, Испанийн нөхцөл байдал амаргүй. Ардчилал нүүрээ алдахын хэрээр дижитал эриний олон иргэд сайн дураараа мобилизац хийх болж, Африкын хойд хэсэг, Ойрхи Дорнодоос цөөхөн орон Арабын орнуудыг хамарсан эсэргүүцэл, тэмцэлд өртөлгүй үлдэв. Томхон хэмжээний эсэргүүцлийн жагсаал Хонконгийг ч үлдээсэнгүй. Латин Америкт нэн ялангуяа иргэний хөдөлгөөний трэнд илүү нөлөөтэй болж ирлээ.  2014 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Бразилийн иргэд орлогын ялгаа, төсвийн зарцуулалтын эсрэг хийсэн  жагсаал шиг.

 

“Систем хэзээ хэзээнээс илүү ардчилсан байх механизмууд бэлэн байх атал иргэд ба тэднийг төлөөлсөн төрийн түшээдийн хоорондох зай холдсоор байна.”

 

Интернэтийн ачаар ижил үзэл бодол, үнэт зүйл, айдастай хүмүүс, олон нийт хоорондоо холбогдож, санаагаа солилцож, урд өмнө байгаагүй хурдаар холбогдох болов. Харин манай засгийн газрууд энэ харилцан яриа дунд байхгүй:   Засгийн газрууд 21 дүгээр зууны иргэдтэй 20 дугаар зууны сэтгэлгээгээр харьцах гэж үзэх 19 дүгээр зууны институцууд болж. Засгийн газрууд сонгогдож, тарж, дахин сонгогдож, ердөө л богино хугацааны зорилт хөөж байна, гэтэл сонгогчдын итгэлийг олоход урт хугацааны ажил хэрэгтэй. Ийм байхад олон хүн систем дампуурсан гэж харж байгаад гайхах юмгүй.

 

Улс төрийн аргачлал  өөрчлөгдөх цаг болсон байж мэднэ, гэхдээ төлөөлийн ардчилал тэсэж үлдэх ёстой. Онлаин ертөнц хэчнээн хүчирхэг ч гэлээ хүн бүр нэг дор үгээ хэлж, хүн бүр санаагаа тулгах боломж анархид л хөтөлнө.

Төлөөллийн ардчилал тэсэж үлдэхийн тулд өөрөө өөртөө модернизац хийж, иргэдийн шийдвэр гаргах явцад идэвхитэй оролцоо хийдэг болох хэрэгтэй байна. Ганцаараа бүх асуудлыг шийдэх ёстой гэж харахаас урдаар Засгийн газрууд нийгэмд тулгарсан асуудлыг зөв тодорхойлж, бусад салбарынхан ч шийдэл олох боломжтой орчин, дата, бодлогоор дэмжиж сурах хэрэгтэй байна.

Эхний алхам, засгийн газрууд технологи, оновчтой арга хэрэгслүүдийг ашиглан иргэдийг хувь хүн, бие хүн гэж хүндэтгэн хүлээн зөвшөөрч харилцаж сурах ёстой. Онлаин сонгууль, электрон санал асуулга, аппликэйшнээр авах судалгаа гэх мэт. Юу юуны түрүүнд бидний удирдагчид иргэдийн мотивац, айдас, хүслийг үнэхээр ойлгохын тулд технологийг, мөн мэргэжилтнүүдийг идэвхитэй ашиглаж, ийм хүчин зүйлсийг бодолцсон бодлогынхоо тухай ил тод коммюникац хийдэг болмоор байна. Өнөөдөр бидний харж байгаа зүйл бол ардчиллын төгсгөл биш, харин төлөөллийн ардчиллын хоцрогдол.

 

Сонгуулийн ирцийн өөрчлөлт

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-08-20

    ойлгож яадаад байх зүйл юу байнаа. Ийм зүйл ойлгохгүй хүн өөрөө хужаагийн иргэн байх магадлалтай

    • Зочин
    • 2015-07-16

    Oilgosongui neg l ih gadaadaar yaridag hun bololtoi Mongol helee medehgui bol Hujaa ruugaa zailoo

arrow icon